Өдөрт идвэл зохих хоолны хэмжээг өөрийн гараа ашиглан мэдэх арга

Эрүүл хооллолтын талаар мэдээлэл цуглуулж, хэрэгжүүлж эхэлмээр байдаг. Гэтэл үр дүнтэй үгүй нь мэдэгдэхгүй хоолны дэглэмүүд интернетээр дүүрэн. Хэрхэн яаж эхлэхээ мэдэхгүй сууна уу? Тэгвэл танд нэгэн хэрэгтэй мэдээлэл дуулгая.  Өөрийн биед шаардлагатай калори, уураг, эрдэс бодисын хэмжээг тодорхойлоход зөвхөн гар тань байхад хангалттай гэнэ. Өдөрт идэх хоол хүнсний хэмжээгээ гарынхаа тусламжтай тогтоож сурснаар та эрүүл зөв хооллож сурахаас гадна жин нэмэхээс сэргийлж чадна. 

Өдөрт идвэл зохих хоолны хэмжээг өөрийн гараа ашиглан мэдэх арга
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

Эрчүүдийн хувьд 1 удаад идэх хоолны хэмжээ нь 2 алганы хэмжээнээс хэтрэхгүй байх

Эмэгтэйчүүдийн хувьд 1 удаад идэх хоолны хэмжээ нь 1 алганы хэмжээнээс хэтрэхгүй байх

1 Уураг - Алганы чинээг

Таны алга хэр их уураг хэрэглэх ёстойг заана. Уургийн өндөр агууламжтай тахианы цээж мах, өндөг, загас, бяслаг, тараг зэрэг хүнс эрүүл хүнс боловч хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Тиймээс нэг алганы хэмжээтэй хэрэглэвэл зохино.

Уураг - Алганы чинээг

2 Нүүрс ус – Нударганы хэмжээтэйг

Талх, овьёос, будаа, төмс, үр тарианы гаралтай бүтээгдэхүүн зэрэг нүүрс усаар баялаг хүнсийг зангидсан нударганы хэмжээнээс илүү хэрэглэж болохгүй. Ингэснээр биед шингээж авах эрдсийн хэмжээг хянаж, жин нэмэхээс сэргийлнэ.

Эрчүүдийн хувьд 2 гараа салаавчлан атгахад идэх ёстой үр тарианы хэмжээ гарч ирнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд нэг атгасан гарны хэмжээтэй байхад болно.

Нүүрс ус – Нударганы хэмжээтэйг

3 Сүү цагаан идээ – 2 хуруу

Бяслаг үнэхээр амттай ч гэсэн хэтрүүлж идвэл эрүүл мэндэд тийм ч сайн биш. 2 хурууны хэмжээтэй бяслаг идэх нь таны эрүүл мэнд болон бие галбирт тань тустай байх болно.

Сүү цагаан идээ – 2 хуруу

4 Өөх тос – Хурууны өндөг

Өдөрт их хэмжээний өөх тос хэрэглэх шаардлагагүй. Тиймээс өдөрт дээд тал нь 1 хурууны өндөг хиртэй өөх тос хэрэглэж байгаарай.

Өөх тос – Хурууны өндөг

5 Жимс, ногоо – 2 атга

Шинэхэн, хөлдөөсөн, зүссэн гээд ямар ч жимс, ногоог өөрийнхөө 2 атганд багтах хэмжээгээр идвэл зохино. Харин жимс ногооны смүүти болон шүүсний хувьд өдөрт 150 мл хэрэглэхэд хангалттай. Учир нь шингэн төлөвт орохоороо түүхий төлөвөөсөө илүү их сахар агуулдаг байна.

Жимс, ногоо – 2 атга

6 Чихэрлэг хүнс – Эрхий хурууны өндөг

Чихэр, шоколад, жимсний чанамал, самрын тос зэрэг чихэрлэг зүйлс их хэмжээний сахар агуулдаг. Мэдээж амттай ч гэсэн хүний бие их хэмжээний сахар хүлээж авахад бэлэн биш байдаг байна. Тиймээс өдөрт 1 эрхий хурууны хэмжээтэй идэж, хэтрүүлэхгүй хэрэглэж заншаарай.

Чихэрлэг хүнс – Эрхий хурууны өндөг

7 Амттан – атгасан гар

Мөхөөлдөс, бялуу, жигнэмэг зэрэг бусад амттанг бас л хэмжээ хязгаартай хэрэглэвэл зохино. Дуртай амттангаа атгасан гарны хэмжээнээс илүү хэрэглэж болохгүй шүү.

Амттан – атгасан гар

Ингээд та бүхэн хэр их хэмжээний хоол хүнс идэх ёстойгоо мэддэг боллоо. 

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()