Бүх дэлхийг интернетэд холбох Элон Маскийн төлөвлөгөө хэзээ, хэрхэн хэрэгжих вэ?

Элон Маскийн "SpaceX" компани сансрын салбарт төдийгүй интернетийн сүлжээнд үнэтэй хувь нэмэр оруулж байна. SpaceX компани Старлинк төслийн дагуу эхлээд 60 хиймэл дагуулыг тойрог замд "Falcon 9" пуужингаар тээвэрлэн хөөргөсөн ба цаашдаа 12000 хүртэл хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм.  Ингэснээр дэлхийн бүх хүн хаанаас ч өндөр хурдны интернетийг сансраар дамжуулан хэрэглэх боломжтой болох ажээ. Ингээд та бүхэнд энэхүү сансрын интернетийн төслийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Бүх дэлхийг интернетэд холбох Элон Маскийн төлөвлөгөө хэзээ, хэрхэн хэрэгжих вэ?
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

1 "SpaceX" юу хөөргөсөн бэ?

2019 оны 5-р сарын 20-нд АНУ-ын Флорида мужийн Канаверал дахь агаарын цэргийн хүчний баазаас тус бүр нь 227 кг жинтэй 60 хиймэл дагуул ачсан  “Фэлкон 9” тээвэрлэгч пуужин дэлхийн тойрог зам руу хөөрсөн. SpaceX пуужинг 2018 онд нийт 21 удаа хөөргөж байсан ба 2019 онд 4 дахин олон удаа сансарт хөөргөсөн байна. Гэхдээ энэ удаагийн Старлинк хиймэл дагуулын зорилго нь өмнөхөөс ялгаатай юм. 

"SpaceX" юу хөөргөсөн бэ?

2 "Старлинк" төсөл

"Старлинк" нь SpaceX компанийн 12,000 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөх төсөл бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн дэлхийн бөмбөрцгийн хаанаас ч өндөр хурдны интернетийг сансрын холбоогоор дамжуулан ашиглах боломжтой болох юм.  Танд энэхүү өндөр хурдны интернетийг ашиглахад пиццаны хайрцаг шиг хэмжээтэй 200 долларын үнэтэй хүлээн авагч л хэрэг болно.

Хиймэл дагуул бүр дэлхийг тойрон эргэхдээ өөр хоорондоо лазераар холбогдож, ингэснээр биднийг тойрон хүрээлэх гэрлийн хурдтай Ku-band болон Ka-band интернетийн холболтыг бүтээх юм. Энэхүү холболтыг дэлхийн гадарга дээр хүлээн авахын тулд аварга том сүлжээний станцууд хэрэгтэй болох аж. 12,000 хиймэл дагуул хөөргөнө гэдэг барагдашгүй их ажил шиг сонсогдож магадгүй ч энэ нь SpaceX-ийн хийх бүх ажлын ердөө өчүүхэн хэсэг нь юм. "Старлинк" төсөл хэд хэдэн үе шаттай явагдах ба дэлхийгээс 500 км өндөрт 8000 хиймэл дагуул, 1200 км өндөрт 4000 хиймэл дагуул хөөргөх нь хамгийн том зорилго нь юм.

"Старлинк" төсөл

3 Сансрын интернет

Сансрын интернет нь энгийнээр хэлбэл хиймэл дагуулын хүчээр ажиллах интернетийн холболт юм.  Энэ нь цоо шинэ зүйл биш. Одоогийн харилцаа холбооны хиймэл дагуулууд нь экваторын харалдаа багагүй өндөрт оршдог бөгөөд дэлхийн эргэлтийг даган хөдөлдөг буюу өөрсдөө хөдөлгөөнгүй байдаг аж. 

Одоогоор хиймэл дагуулаар дамжуулан интернетэд холбогдох боломж хязгаарлагдмал байна. Iridium-ын LEO сүлжээ нь  секундэд 2 kbps хурдтай бол удахгүй SpaceX-ийн  хөөргөсөн хэд хэдэн пуужин, хиймэл дагуулын ачаар секундэд 512 kbps болох ажээ. Гэсэн ч энэ  нь зөвхөн томоохон компани, засгийн газрууд яаралтай нөхцөлд онцгой ажиллагаа явуулахад зориулагдсан өртөг өндөртэй сүлжээ юм. "Старлинк" хиймэл дагуулууд экваторын дээр орших хиймэл дагуулуудыг бодвол дэлхийтэй 60 дахин илүү ойрхон ба шилэн кабелаас ч илүү, 10gbps хурдтай интернетийг хэрэглэгчдэд хүргэх аж. 

Сансрын интернет

4 SpaceX яагаад сансрын интернетийг сонирхох болов?

Хэрэв "SpaceX" үнэхээр хүн төрөлхтөнд 10 gbps-ийн хурдтай интернетийг хүргэж чадвал дэлхийн хамгийн том интернет сүлжээ түгээгч, салбартаа монопол болох юм. Дэлхийн нийт хүн амын 50 хувь нь одоог хүртэл интернетгүй амьдарч байгааг харахад SpaceX компани яагаад өөрсдийн пуужин, хиймэл дагуулын хүчин чадлыг ашиглан энэхүү ажлыг эхлүүлсэнг ойлгож болохоор. SpacеX Старлинкийн байгууламжид дор хаяж 10 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан бол 2025 он гэхэд 30 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж үзжээ. Эндээс харахад Элон Маскийн Ангараг дээр очих төлөвлөгөө нь ч амжилттай хэрэгжиж магадгүй юм.

SpaceX яагаад сансрын интернетийг сонирхох болов?

5 "Старлинк" төсөл хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

Эхлээд хөөргөсөн 60 хиймэл дагуулын хувьд том өөрчлөлтийг төдийлөн авчрахгүй гэнэ. "Эхний туршилт амжилтгүй болох магадлал өндөр. 60 хиймэл дагуултай багцыг 6 удаа дахин хөөргөж байж цөөхөн газар интернетэд холбогдож эхлэх бөгөөд 12 удаа хөөргөсний дараа хэвийн ажиллагаа хангагдана гэж болно" хэмээн Элон Маск хэлжээ.

Space.com-ийн мэдээлснээр SpaceX жилд 40 пуужин үйлдвэрлэх чадалтай ажээ.  SpaceX-ийн ерөнхийлөгч, үйл ажиллагааны ерөнхий менежер Гвинне Шотвелл “Хэдий бид зах зээлд нийлүүлэх олон арван пуужин хийх хүчин чадал, нөөцтэй ч үйл ажиллагаагаа түр хойш тавин Старлинк төсөлд гол анхаарлаа хандуулж байгаа” хэмээсэн юм. Хиймэл дагуулын сүлжээ улам өргөжиж, сансраар дамжин хэрэглэгчдэд хүрэх өндөр хурдны интернет тун удахгүй бидний өмнө ирэх бололтой. 

Түүнчлэн уг төлөвлөгөөг хэрэгжүүлж буй нь ганцхан "SpaceX" биш аж. “Oneweb Ltd” компани 2020 он гэхэд дэлхий ертөнцийг өндөр хурдны интернетээр хангахаар 641 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа гэнэ.

"Старлинк" төсөл хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()