Эрдэмтэд "ягаан өнгө байдаггүй" гэсэн дүгнэлтэнд хүрчээ

Ихэнхдээ өсвөр насны эсвэл балчир насны охид ягаан өнгөнд дуртай байдаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ ягаан өнгө байдаггүй болохыг эрдэмтэд баталсан байна. Яагаад?

Эрдэмтэд "ягаан өнгө байдаггүй" гэсэн дүгнэлтэнд хүрчээ

Бидний өдөр тутам харж буй өнгө бол ямар нэгэн объектын тусгалаас ирж байгаа харилцан адилгүй урттай долгионууд юм. Бидний нүд энэхүү долгионыг гэрлийн спектр болгож хүлээж авдаг юм. Арван жилийн физикийн хичээлд гэрэл нь төрөл бүрийн долгионтой байдаг, харин бидний нүд тэдгээр долгионы нэгээхэн хэсгийг олж харж чаддаг гэж үздэг шүү дээ. Үүнийг бид нүдэнд үзэгдэх гэрэл гэж нэрлэдэг.

Спектр нь энэхүү нүдэнд харагдах гэрлийг солонгын өнгүүдтэй болгодог аж. Судалгаанд мнемоник санах төхөөрөмжийг ашигласан бөгөөд үүний тусламжтайгаар өнгөний ялгарах дэс дарааллыг олж авах зорилготой  юм.

Ягаан өнгө орших ёсгүй

Энэхүү спектрт ягаан өнгө хаана харагдаж байна вэ? Үнэндээ ягаан өнгө харагдахгүй байна. Учир нь бодит амьдрал дээр ягаан өнгө гэж байдаггүйд оршино. Нэг өнгөний тусгалын долгион нь хажууд байрлах өнгөний тусгалын долгионтой нийлснээр олон төрлийн өнгө үүсдэг байна. Жишээлбэл: Нил ягаан өнгө нь ногоон болон түүний хөрш цэнхэр өнгөний долгионы холимогоос үүснэ.

Ягаан өнгө орших ёсгүй

Ягаан өнгө бол улаан болон нил ягаан өнгийн холимог юм. Гэтэл эдгээр өнгөнүүд нь гэрлийн спектрт зэргэлдээ оршдоггүй. Тэд спектрийн хоёр талд оршдог. Шинжлэх ухааны үүднээс эдгээр хоёр өнгө нийлж ягаан өнгийг бүтээх боломжгүй юм. 

Бидний харж чадахгүй гэрэл

Хэрвээ та шулуун өнгөний спектрийг тойрог хэлбэртэй болгож төгсгөлийг нь холбох юм бол улаан, нил ягаан өнгө хоёрыг уулзаж байгааг  харна. Гэхдээ энэ нь ягаан өнгө байдаг болохын баталгаа биш юм.

Спектрийн улаан хэсэг болон нил ягаан хэсэг нь бүх гэрлийн долгионоос хамаарч хоорондоо огтлолцохгүй. Бүх гэрлийн долгионд цацрагт туяа, гамма цацраг, радио долгион, хэт улаан туяа, рентген туяа зэрэг багтана. Хүний нүд энэ бүх туяаг харах боломжгүй байдаг учир нүдэнд үл үзэгдэх сул орон зайг ягаан өнгөөр дүүргэж өгдөг.

Бидний харж чадахгүй гэрэл

Бид өнгийг тархиныхаа тусламжтай хардаг

Энэхүү ягаан өнгөний үзэгдэл нь хачирхалтай зүйл биш. Учир нь өнгө гэдэг бол зүгээр л гэрлийн тусгалын нэгээхэн хэсэг юм. Бидний тархи нь нүдний өгч буй өгөгдлийн дагуу буюу өтгөрүүлсэн гэрлийн тусгалын тусламжтайгаар өнгийг хүлээж авдаг. 

Тархи энэ мэдээллийг задлаж, бидэнд зориулж аливаа зүйлийг өнгөтөөр харуулдаг юм. Алдартай биологич Тимоти Голдсмит: "өнгө гэдэг бол үнэндээ гэрлийн болон объектын нөлөө биш. Энэ бол тархинд төрдөг мэдрэмж" гэжээ.

Бид өнгийг тархиныхаа тусламжтай хардаг

Магадгүй хүн бүр өнгийг өөрөөр хардаг байж болох ч тархи нь эдгээр өнгүүдийг хүүхэд байх үед зааж өгч байсан өнгөөр маань хүлээж авдаг. Хачирхалтай санагдаж байна уу? Жишээ татаж үзье. Цэнхэр өнгийн машин харж буй хоёр хүн байна гэж төсөөлье. Нэг хүний тархи нь энэ машиныг цэнхэр гэж хүлээж авч байгаа учир тэр цэнхэр гэж хэлэх болно. Харин нөгөө хүний тархи нь машины өнгийг шар гэж харж байгаа ч биднийг хүүхэд байхад энэ өнгийг цэнхэр гэж зааж байсан учир тэр цэнхэр л гэж хэлнэ.

Ягаан өнгө бол ногоон биш

Цагаан гэрэл гэдэг бол бидэнд харагдаж буй бүх спектрийн нийлэмж гэдгийг бид мэднэ. Хэрвээ та цагаан гэрлийн тусгалаас ногоон өнгийг арилгавал ягаан өнгө үүснэ. Бүх зүйл энгийн мэт санагдавч гол нууц нь энд байгаа юм.

Ягаан өнгө нь шинжлэх ухааны алдаа байх магадлалтай ч бидний амьдралд өргөнөөр хэрэглэгддэг. Хэрвээ ягаан өнгө байхгүй байсан бол “Виктория Секрет”, ягаан өнгийн бохь, хөөсөн чихэр, дуучин Алесия Мур буюу Пинк байхгүй байсан биз.

Шинжлэх ухаанд ягаан өнгө байх боломжгүй ч өнгөний спектрт энэ өнгө байсаар л байна.

Ягаан өнгө бол ногоон биш

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()