Сөүлийн ядуусын сууц буюу "гошивон"-д амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Гадаадын иргэдийн хувьд Өмнөд Солонгос нь тэнгэр баганадсан өндөр барилгуудтай, дэвшилтэт технологи бүрэн нэвтэрсэн, өндөр хөгжилтэй улс билээ. Харин үүний цаана гаднынхны тэр бүр мэдэхгүй харанхуй ертөнц нуугдаж байдаг аж. Энэ бол Сөүлийн хамгийн ядуу иргэдийн амьдардаг зайгүй шахам, намхан, хямдхан орон сууц болох "goshivon" юм. 

Сөүлийн ядуусын сууц буюу "гошивон"-д амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

Гэрэл зурагчин Сим Кю Дун (Sim Kyu-dong) төслийн хүрээнд гошивонд 5 жил орчим амьдарсан бөгөөд хотын төв рүү нүүснийхээ дараа тэрээр ядуусын амьдралыг харуулсан баримтат гэрэл зургаа нийтэлжээ. 

Гошивон гэдэг нь ерөнхийдөө Сөүлд хуульчийн эсвэл төрийн албаны шалгалт өгөхөөр ирсэн хүмүүсийн түр хугацаанд байрладаг газар юм. Учир нь энд түрээсийн төлбөр хамгийн хямд байдаг. Мэдээж орон сууцны төлбөр хүрэлцэхгүй, орлого багатай ядуус мөн энд удаан хугацаанд  амьдардаг. 

Ганнюн мужаас ирсэн гэрэл зурагчны хувьд хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө байхгүй байсан учир ийнхүү хамгийн хямд сууц болох гошивоныг сонгохоос өөр аргагүй байжээ. 

Гошивоны өрөөнүүд нь ижил хэмжээтэй жижигхэн бөгөөд ерөнхийдөө оюутны дотуур байр шиг. Хэд хэдэн өрөө дундаа нэг гал тогоо, угаалгын өрөөтэй. Энэхүү орон сууц нь оюутнууд болон цагаачдын анхаарлыг ихээр татдаг. Ихэвчлэн түрээсийн байраар ашиглагддаг. 

Сөүл дэх орон сууцны үнэ нэлээд өндөр тул гэрэл зурагчин маань гошивонд сарын ердөө 186 доллар төлж байгаадаа баяртай байлаа. Байршлаасаа шалтгаалаад гошивон байруудын үнэ харилцан адилгүй байдаг аж. 

Нэг өрөөнд ор, ширээ, шкаф л байх ба бусад зүйлс нь нийтийн хэрэглээнд зориулагдсан. Ерөнхийдөө танд хэрэгтэй бүх зүйл байх ч амьдралын чанар маш муу. Тэнд амьдардаг хүмүүсийн дийлэнх нь сэтгэцийн хямралд өртдөг нь гайхах зүйл биш аж. 

Сим  Кю Дун-ы хувьд энэхүү гэрэл зургийн төслийг хийхэд маш хүнд байсан тул тэрээр зургуудаа үзэсгэлэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан  олон нийтэд ил болгохыг хүсжээ. 

28
таалагдаж байна

72
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()