Халууны шил, өдрийн гэрлийг хагалчихвал юу болох вэ?

Зарим гэрлийн чийдэн, халууны шилэнд бага хэмжээний мөнгөн ус агуулагддаг.  Хэдий тийм хэмжээний мөнгөн ус эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь ховор ч мөнгөн усанд хүрч, амьсгалахаас сэргийлж хагарсан гэрлийн чийдэн, халууны шилийг цэвэрлэхдээ дараах зөвлөгөөг заавал дагаарай.

Халууны шил, өдрийн гэрлийг хагалчихвал юу болох вэ?

1 Мөнгөн ус гэж юу вэ?

Мөнгөн ус нь өрөөний температурт шингэн хэлбэрээр оршдог, мөнгөлөг, бөмбөлөг хэлбэртэй хүнд металл юм.  Түүний нарийн тоос, үртэс нь амьсгал болон хоол боловсруулах замаар хүний биед орсноор эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлнэ.  ДЭМБ хүний эрүүл мэндэд хортой химийн бодисын эхний 10-т мөнгөн усыг багтаажээ.

Мөнгөн ус гэж юу вэ?

2 Халууны шил

Халууны шилэнд ойролцоогоор 3гр мөнгөн ус агуулагддаг. Гэсэн ч мөнгөн ус агуулдаг халууны шил цөөрч байгаа бөгөөд өнөөдөр автомат халууны шил, дух, чихэндээ хүргээд секундын дотор халууны хэм тогтоодог халууны шил зэрэг олон төрөл болсон. 

Халууны шил

3 Гэрлийн чийдэн

Вольфрам, төмөр утастай чийдэнд мөнгөн ус агуулагддаггүй ч өдгөө хүн төрөлхтөн эрчим хүч хэмнэдэг өөр төрлийн чийдэн хэрэглэх болсон. Зарим эрчим хүч хэмнэдэг чийдэн дотор багадаа 4 гр буюу үзэгний үзүүрийг бүрхэх хэмжээний мөнгөн ус агуулагддаг.  Мөн гараж, гал тогоонд суурилуулдаг өдрийн гэрэлд ч бага хэмжээний мөнгөн ус агуулагддаг.

Гэрлийн чийдэн

4 Халууны шил, гэрлийн чийдэн хагарвал юу болох вэ?

Халууны шил, гэрлийн чийдэн хагарсан тохиолдолд бага хэмжээний шингэн мөнгөн ус урсан гарч, жижигхэн бөмбөлөг хэлбэрт хуваагдан, агаарт ууршин дэгддэг. Хэдий жаахан хэмжээтэй ч гэсэн хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй химийн элемент юм.

Халууны шил, гэрлийн чийдэн хагарвал юу болох вэ?

5 Мөнгөн усыг хэрхэн цэвэрлэх вэ?

  • Дор хаяж 15 минут цонхоо онгойлгон, өрөөг агааржуулах хэрэгтэй. Энэ хооронд өрөөнд ямар ч хүн байх ёсгүй бөгөөд тэжээвэр амьтдаа ч авч гараарай.
  • Хагарсан шил, мөнгөн усыг цэвэрлэхдээ резинэн бээлий өмсөж, хувцсаа дараа нь заавал солих, гарт байгаа үнэт эдлэлээ авах.
  • Хагарсан шилнүүдийг болгоомжтой түүж, хуванцар сав эсвэл тусгай уутанд хийж хая.
  • Мөнгөн усны бөмбөлгийг гялгар гадаргуутай хөзрөөр  авах, эсвэл хоосон хуванцар саванд хийж авч болно.
  • Мөнгөн ус өөр дээрээ гэрэл ойлгодог учир бөмбөлгүүдийг хайж, түүхдээ гар чийдэн ашиглаж болно
  • Мөнгөн усыг цэвэрлэсний дараа 24 цаг өрөөндөө орохгүй байх хэрэгтэйг сануулъя.
  • Хивс зэрэг шингээгч гадаргуутай зүйлс дээр мөнгөн ус асгарвал цэвэрлэхэд хэцүү байдаг учраас хамгийн түрүүнд өөрт ойр байгаа байгал орчин, эрүүл мэндийн байгууллагад  заавал хандаарай. 

Мөнгөн усыг хэрхэн цэвэрлэх вэ?

6 Мөнгөн усыг цэвэрлэж байхдаа хийж болохгүй зүйлс

  • Мөнгөн усыг аюултай хог гэж ангилдаг учир түүнийг битүүмжилж хийсэн сав, уутыг гэрийнхээ ахуй, хогийн сав, эд зүйлдээ хийж болохгүй.
  • Нүцгэн гараараа мөнгөн усанд хүрэхийг хатуу хориглоно.
  • Тоос сорогчоор цэвэрлэхгүй байх.
  • Болж өгвөл тоос битгий гаргаарай. Тоос үүсвэл түүгээр амьсгалахгүй байхыг хичээ.
  • Мөнгөн усыг угаалтуур, хоолойд урсгаж, сойзоор үрж цэвэрлэж болохгүй.
  • Мөнгөн устай хувцсыг угаалгын машинд угаалгүй уутанд хийн, битүүмжилж хаях хэрэгтэй.

Мөнгөн усыг цэвэрлэж байхдаа хийж болохгүй зүйлс

7 Мөнгөн усанд хордвол илрэх шинж тэмдэг

Мөнгөн ус нь маш хортой бөгөөд үүгээр удаан хугацаанд амьсгалах юм бол эрүүл мэндэд  хор хөнөөл учруулна. Багахан хэмжээг залгиж, эсвэл арьсан дээрээ байлгах л юм бол таны биед шингэж, нөлөөлнө л гэсэн үг. Ийм тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй ч байж болно. Харин та бөмбөлөг хэлбэртэй, ууршсан мөнгөн ус, түүний үртсийг амьсгалах л юм бол цусанд шингэж, биед нөлөөлдөг. Энэ үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Ханиалгах
  • Амьсгал давчдах
  • Чээжээр хөндүүрлэж өвдөх, шатаж байгаа мэт мэдрэмж төрөх
  • Бие чичрэх, салганах
  • Цусаар ханиалгах
  • Мөнгөн усны уур  нүдэнд орвол нүд өвдөж, зовхи татах, нүд улайж, хавдах шинж тэмдгүүд илэрнэ.

Мөнгөн усанд хордвол илрэх шинж тэмдэг

Ямар арга хэмжээ авах вэ?

  • Мэдээж хамгийн түрүүнд өөрт ойр эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
  • Мөнгөн ус арьс, нүдэнд чинь орсон бол бүлээн усаар угаах ( контакт линзтэй бол заавал авах)
  • Өмсөж байсан хувцсаа сольж, хуучин хувцсаа заавал битүүмжлэн хаяарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()