Арьсны асуудалтай 10 алдартан

Хүний бие махбод, арьсны онцлогоос шалтгаалж нүүрэн дээр батга гарах, нөсөө толбо үүсэх зэрэг олон асуудлууд тулгардаг. Арьсны асуудал нь эмэгтэйчүүдийг санааг зовоодог хамгийн том асуудал гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ бэрхшээл оддыг ч мөн тойроогүй аж. Эцсийн эцэст тэд бидэн шиг л  хүмүүс шүү дээ.Ингээд арьсны асуудалтай байсан 10 алдартантай танилцъя. Тэд төгс сайхан харагдахын тулд чамгүй их хичээл зүтгэл гаргажээ. 

Арьсны асуудалтай 10 алдартан
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Эмма Стөүн (Emma Stone)

Өнөөдөр түүний арьс өөгүй мэт харагддаг ч цаг үргэлж  ийм төгс гоо үзэсгэлэнтэй байгаагүй ажээ. Refinery29 сайтад өгсөн ярилцлагадаа тэрээр 17 настайд нь гарч эхэлсэн гормоноос үүдэлтэй батгатай хэрхэн тэмцдэг байснаа дэлгэрэнгүй ярьсан юм. 20 настайдаа “Easy A” кинонд тоглох үед түүний батгыг дүрс бичлэгээс арилгаж, өөгүй мэт засаж янзалсан байдаг байна.

Эмма Стөүн (Emma Stone)

2 Аманда Сейфрид (Amanda Seyfried)

Түүнээс “Арьсны асуудалтай байж үзсэн үү?” гэж асуухад, “Мэдээж тийм” гэж хариулжээ. Тэрээр арьсны хөгшрөлт, стрессийн гаралтай нөсөө толбо, дааврын гаралтай батгатай байнга тэмцдэг юм байна.

Аманда Сейфрид (Amanda Seyfried)

3 Майли Сайрус (Miley Cyrus)

Арьсны асуудалтай өнгөрсөн түүхийнхээ ачаар Майли Сайрус хэзээ ч нүүрээ угааж, багсаа цэвэрлэлгүйгээр орондоо ордоггүй ажээ. “Арьс бидний сэтгэл санаа, өөртөө итгэлтэй байдалд маш их нөлөөтэй” гэж тэрээр хэлжээ. “Миний юу өмссөн, хаана байгаа нь хамаагүй, хүмүүс дандаа л миний муухай арьс руу ширтдэг байсан” гэж тэрээр ярьсан байна.

Майли Сайрус (Miley Cyrus)

4 Керри Вашингтон (Kerry Washington)

Одоогийн гайхалтай дүр төрхийг олж авах гэж тэрээр олон бэрхшээл туулжээ. Тэрээр Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Би арьс, шинжлэх ухаан хоорондын холбоосыг бүрэн дүүрэн ойлгодог. Толбот үлднээс болж би 6 настайгаасаа хойш байнга арьс өнгөний эмчид үзүүлдэг байсан. Арьсаа гуужуулах маш чухал. Арьсан дээрх нян, бактерийг устгахын тулд лазер эмчилгээ хийлгэдэг” хэмээн ярьжээ.

Керри Вашингтон (Kerry Washington)

5 Викториа Бекхам (Victoria Beckham)

"Spice Girls" хамтлагт байхдаа “Барзгар” гэж хочлогддог байсан тэрээр энэ асуудлаа засч, төгс арьстай болохын тулд хүнсний нэг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг болжээ. “Би их асуудалтай арьстай байсан. Арьс өнгөний эмч надад өдөр болгон салмон идэх хэрэгтэй гэж хэлсэн. Өдөр болгон шүү дээ.” хэмээн тэрээр ярьжээ. Үүнээс хойш Викториа өглөөний цай, өдөр, оройн хоолондоо салмон хэрэглэдэг болсон гэнэ.

Викториа Бекхам (Victoria Beckham)

6 Кэти Пэрри (Katy Perry)

"Proactiv" бүтээгдэхүүнийг сурталчилдаг Кэти, камерын өмнө хангалттай сайхан харагдахаар арьстай болохын тулд маш их хичээсэн гэдгээ огт нуудаггүй нэгэн. “Миний арьс их асуудалтай байсан. Тийм болохоор арьсаа далдлах зүйл их хэмжээгээр хэрэглэдэг байсан” хэмээн тэрээр ярьжээ.

Кэти Пэрри (Katy Perry)

7 Камерон Диаз (Cameron Diaz)

Түргэн хоол ихээр хэрэглэдэг байсан Камерон эрүүл хооллолтын ач тусыг ихэд үнэлдэг ажээ. “Бургер, буррито, шарсан төмс, хийжүүлсэн ундаа хэрэглэдэг байх үед миний арьс үнэхээр аймшигтай байдаг байсан. Үнэхээр ичмээр байдаг байсан учраас энэ зуршлаасаа салах гэж хийгээгүй зүйл гэж байхгүй. Ахлах сургуульд байхад ч, 20 гарч модел, жүжигчнээр ажиллаж байх үед ч байнга батга гардаг байсан. Камерын өмнө арьсны асуудлаа нуух хэцүүгээс гадна үнэхээр ичмээр, шантармаар санагддаг байсан.” гэж тэрээр ярьсан байна. 

Камерон Диаз (Cameron Diaz)

8 Кэйра Найтли (Keira Knightley)

Тэрээр Английн "InStyle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Би олон арван бүтээгдэхүүн туршиж үзсэн. Гэхдээ нэг нь ч тус болоогүй. 25 нас хүртлээ асуудалтай арьстай явсны эцэст хооллолт, дааврын өөрчлөлтөө хянах ёстой юм байна гэдгийг ойлгосон” хэмээн ярьжээ.

Кэйра Найтли (Keira Knightley)

9 Ким Кардашиан (Kim Kardashian)

Өөрийнх нь хамгийн том сул тал хэмээн Кардашиан өөрөө зарласан зүйл нь үнэндээ түүний нүүр царайтай ямар ч холбоогүй. Арга ч үгүй тэр бол нүүр будалтын мастер шүү дээ.  Тэрээр 2010 онд хайрст үлд өвчний улмаас баруун хөлөн дээр ил харагдах газраа үлдтэй болжээ. Тэрээр энэ тухайгаа, “Би дахиж баруун хөлөө далдлах гэж хичээхээ больсон. Миний энэ дутагдлыг нэгэнт хүн бүр мэдэж байгаагаас хойш нуух хэрэг юу байна гэж заримдаа боддог” хэмээн ярьжээ.

Ким Кардашиан (Kim Kardashian)

10 Рианна (Rihanna)

Алдарт дуучин маань Star сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Сар болгон надад царай муутай өдөр тохиолддог. Нүүрэн дээр батга гарч, таргалж, муухай ааштай болдог. Царай муутай долоо хоног гэж нэрлэж болно” хэмээн ярьжээ. Тэр өдрүүд ирэхэд Рианна алкохолын хэрэглээгээ хязгаарлаж, ус ихээр уудаг ажээ.

Рианна (Rihanna)

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()