Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

Нас хүйс, үндэс угсаа, амьдарч буй улс орон, шашин шүтлэгээс үл хамаарч хүн төрөлхтөнд ижилхэн муу зуршлууд байдаг. Аливаа муу зуршлыг эрүүл мэнд болоод амьдралд сөргөөр нөлөөлдөг учир үүнээс ангижрах хэрэгтэй гэж хүн бүр боддог. Гэхдээ зарим муу зуршлууд эрүүл мэндэд төдийлөн сөрөг нөлөө үзүүлдэггүй гэнэ. Тэдгээрийг мэдэж авцгаая. 

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Хумсаа мэрэх

Хумсаа мэрэх үед хумсны завсар хуримтлагдсан нян биед ордог ч энэ нь тийм ч аюултай зүйл биш. Учир нь бие организм цагаан эсийн тусламжтайгаар нянгийн эсрэг дархлаатай болсон байдаг. 

Хумсаа мэрэх

2 Өдөр бүр усанд орохгүй байх

Үнэн хэрэгтээ өдөр бүр шүршүүрт орох нь бидний эрүүл мэндэд тийм ч таатай үр дагавар авчирдаггүй байна. Өдөр бүр усанд орсноор арьсны тослог үгүй болж, арьс хуурайшиж, хамгаалалтын бүрхүүлээ алддаг. Халуун ус болон угаагч бодис нь биеийн арьсыг толигор, гялалзсан байхад туслах “ашигтай” бактерийг үгүй хийдэг байна.

Өдөр бүр усанд орохгүй байх

3 Кофе уух

Кофе эрүүл мэндэд тустай талаар багагүй мэдээлэл байдаг. Тиймээс энэхүү ундааны ашигтай талыг дахин нэг санаарай. Кофе нь сэтгэл санааны гүн хямралд орохоос сэргийлж, элэгний хавдар, Альцгеймерийн өвчин, чихрийн шижин өвчний 2-р зэрэг, Паркинсоны өвчин зэргээс урьдчилан сэргийлдэг байна.

Кофе уух

4 Замбараагүй байдал

Ихэнхдээ, хайж байгаа зүйлээ олохгүй байх, эсвэл хооронд нь хольж солих үед “бүтэлгүй”, “бохир” нэгэн мэтээр хүлээн авдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ хоёр нь тэс өөр ойлголт юм. Бодит байдал дээр, эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад ор хураахгүй байх нь орон дээр буй нүдэнд үл үзэгдэх нянг үгүй хийдэг гэжээ.  Үүнээс гадна замбараагүй байдал нь бүтээлч чадварыг хөгжүүлдэг аж.

Замбараагүй байдал

5 Их унтах

Их унтах нь бүтэн өдрийн турш нойрмог байхад нөлөөлдөг гэж бусад хүмүүс үздэг. Бодит байдал дээр энэ тийм биш юм байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад таны биологийн цаг хэзээ сэр гэж хэлнэ төдийд сэрэх хэрэгтэй гэжээ. Хүчээр сэрэх нь бие организмыг маш их стресст автуулдаг аж. Дутуу унтсанаас болж дэлхий даяар хүн төрөлхтөн бодисын солилцооны асуудалтай болжээ.

Их унтах

6 Гудамжинд шүлсээ хаях

Мэдээж энэ нь бүдүүлэг бас соёлгүй хүний гаргадаг үйлдэл юм. Тиймээс олны өмнө энэ үйлдлийг хийхгүй байх нь зүгээр. Харин ганцаараа байхдаа хүссэн үедээ шүлсээ гадагшлуулах хэрэгтэй. Ялангуяа тамирчин, бэлтгэл хийдэг хүмүүс болон бүжигчдэд хамаатай. Учир нь хүн амаараа амьсгалах үед шүлс нь амьсгалахад саад болдог. Бэлтгэл, сургуулилт хийсний дараа заавал шүлсээ хаях хэрэгтэй.

Гудамжинд шүлсээ хаях

8 Бохь зажлах

Ёс зүйн үүднээс театр эсвэл лекцэд суухдаа бохь зажлах нь соёлгүй үйлдэл. Хэдийгээр бохийг их зажлаж болохгүй гэдэг ч бохь нь сэтгэн бодох үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгодог. Үүнээс гадна дааврыг тэнцвэртэй болгож, төвлөрлийг сайжруулдаг аж.

Бохь зажлах

9 Шүршүүрт бие засах

Шүршүүрт орохдоо бие засах нь тийм ч муу зүйл биш гэнэ. Учир нь шээсний хүчил нь хөлийн хумсыг мөөгөнцөртөхөөс урьдчилан сэргийлдэг байна.

Шүршүүрт бие засах

10 Гомдоллох

Бид гомдол мэдүүлэх нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, амьдралд муу зүйлийг татдаг гэж мэднэ. Гэхдээ энэ зүйлд эерэг тал ч бас бий. Хүн өөрийн гомдол, сөрөг энергийг гадагш гаргаж дотроо хуримтлуулахгүй байхад тустай. Харин гомдол мэдүүлэх нь тогтмол зуршил байх хэрэггүй гэдгийг санаарай. 

 

Гомдоллох

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()