Дэлхий хэзээ "гарцаагүй" сөнөх вэ?

Нарны аймаг нь анхандаа хийн үүлнээс үүссэн бөгөөд энэ нь яваандаа од, гараг эрхсийг үүсгэжээ. Бидний мэдэх дэлхий гараг үүсэхэд 13.8 тэрбум жил зарцуулсан хэдий ч ертөнцийн бүх зүйлсийн адилаар хэзээ нэгэн цагт төгсөл ирэх нь гарцаагүй аж. Тэгвэл дэлхийн төгсгөл хэзээ хэрхэн ирэх бол?

Дэлхий хэзээ "гарцаагүй" сөнөх вэ?

Сансрын хоёр биет мөргөлдөхөд аль нэг нь эсвэл бүр хоёулаа сүйрэлд хүрнэ. Манай дэлхийн хувьд сансрын биеттэй мөргөлдөх тохиолдол гарч байсан бөгөөд мэдээж тухайн мөргөлдөөн хэр зэрэг хүчтэй байхаас шалтгаалан дагуулах гамшгийн хэмжээ тодорхойлогдоно. Гэхдээ дэлхийг устгахуйц хэмжээний хүчтэй мөргөлдөөн болох магадлал тун бага гэнэ. 

Хүн төрөлхтний аймшигт үйлдлүүд ирээдүйд гарч болох ч энэ нь дэлхийг сөнөөж хүчрэхгүй. Дэлхий дээрх хамгийн том цөмийн дэлбэрэлт 1961 оны ЗХУ-ын "Царь Бомба" туршилт байв. Гэхдээ дэлхий дээрх бүх цөмийн зэвсэг дэлбэрсэн ч манай гараг өөрөө бүрэн бүтэн хэвээр үлдэх аж. 

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас эхлээд цөмийн дулаарал үүсэн дэлхий сүйрэх нөхцөл бүрдэхэд хүн төрөлхтөн юу ч хийж чадахгүй. Одоогоор зөвхөн лава, эсвэл газрын гүнээс хэт халахад л далайн ус буцлах боломжтой. Тэгвэл ирээдүйд нарны энерги дэлхий дээрх бүх далайг буцалгах хэмжээнд хүрнэ. 

2 тэрбум жилийн дараа дэлхий дээрх нарны тусгалын хэмжээ ихээр нэмэгдэх ба энэ нь далай тэнгис, гол горхийг буцалгах боловч гараг бүрэн устах хэмжээнд хүрэхгүй. 

Ойролцоогоор 4 тэрбум жилийн дараа Сүүн зам-Андромеда нэгдэх үзэгдэл болох бөгөөд энэ үеэрх асар их хэмжээний од эрхсийн тэсрэлт явагдаж, эллипс галактик болох "Milkdromeda" үүснэ. 

Нар 6 тэрбум жилийн дараа Буд, Сугар гарагийг залгих боловч дэлхий гараг хэвээр үлдэнэ. Нар маш том улаан бөмбөлөг болтлоо томрох үед дэлхий гараг тэсэж үлдэх боломжтой ч доторх зүйлс нь аймшигтайгаар шарагдах болно. 

Нар 9.5 тэрбум жилийн дараа бүрэн устана. Энэ үед дэлхий гараг сүйрсэн эрхэс болох нарыг тодорхойгүй хугацаагаар тойрон эргэлдсээр байна. 

10¹⁵ жилийн дараа нэгэнт "цагаан одой" од болсон манай нар бүрэн хөрж гүйцэх ч дэлхий эргэсээр байна. 

Одоогоос 10¹⁹ жилийн дараа галактикийн таталцлын хүчний өөрчлөлтөөр нарны аймаг бүрэн устана. 

Гараг эрхэс санамсаргүйгээр нэгдэх, мөргөлдөх, таталцах боломжтой ч энэ нь тодорхой үр дүнд хүрэхгүй. 

Харин нар "хар одой" од болон хувирах үедээ татах хүчний долгионы нөлөөгөөр манай дэлхийг бүрэн залгиж эхлэнэ.

Эцэст нь 10²⁵ жилийн дараа гэхэд дэлхий гарагийн үлдэгдэл "хар одой од" болон хувирсан наранд үүрд залгигдах болно. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()