“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ

2019-12-06, 21:36
2,876

Энэ оны 11 сарын 10 өдөр Торгоны зам загварын долоо хоног буюу “SILK ROAD FASHION WEEK” 2019 шоу БНХАУ-ын Макао хотноо “Studio City Macau”-ын нүсэр тайзан дээр хаалтаа хийлээ. Тус шоуны хүрээнд зохион байгуулагддаг хувцас загвар урлаачдын “GOLDEN-LEI” шагнал гардуулах ёслол болж Макао болон Дэлхийн өнцөг булан бүрийн салбарын хүндэт зочид оролцож танхим дүүрч одод гялалзсан үдшийг үдэв.

“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ
Хаах
Сурталчилгаа

Хаалтын ёслолын ажиллагаа нь нийт гурван хэсгээс бүрдсэн бөгөөд “Азийн супер модел” шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болж, “Азийн шүтээн” институтийн нээлтийн ёслолоор үргэлжилж, “GOLDEN-LEI” шагнал гардуулах ёслолоор өндөрлөв. Asia Idol Academy (Азийн Шүтээн Институт) нь Монгол, Хятад, Тайван, Солонгос, Япон орнуудад зэрэг нээлтээ хийлээ.

“Азийн супер модел” шалгаруулах тэмцээнд дэлхий өнцөг булан бүрээс шалгарч ирсэн 45 оролцогч загварын долоо хоногт дэлхийн алдартай загвар зохион бүтээгчдийн урласан хосгүй бүтээлийг амьлуулж азийн моделийн холбооны шүүх бүрэлдхүүнээс гаргасан явцын дүн болон эцсийн шатны усны хувцас болон ёслолын хувцасны гараагаар нийлбэр дүнг гарган тус удаагийн тэмцээний Фото модел болон мэргэжлийн моделиудаас шилдэгийг тодруулав. Энэ жил Монголын Олон Улсын Моделийн Холбооноос модель Н.Мишээлт шилдэг 10, мөн шилдэг модель шагнал, Румын улсын модель Данела Роксана шилдэг модель  шагнал авав. 

Загварын долоо хоног жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тул тэмцээнд оролцож буй супер моделиуд дэлхийн загварын зах зээлийн шилдэгүүдтэй нэг эгнээнд ажиллаж туршлагажих боломжийг шууд бүрдүүлж өгдөгөөрөө тэмцээний хамгийн давуу тал хэмээн онцолмоор байна.

ZHONGGUANCUN Дэлхийн хувцас загвар урлан бүтээгч, үйлдвэрлэгч нарын холбооны байнгын хэрэг эрхлэх тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, Торгоны зам загварын долоо хоногийн тэргүүн ноён ВАН ХОУ ТИЭН ёслолын нээлт дээр хэлсэн үгээс дурдвал “Энэ удаагийн торгоны зам загварын долоо хоног маань Макаод зохион байгуулагдаж буй нь дэлхийн соёл урлагийг илүү үр дүнтэйгээр түгээн дэлгэрүүлж, харилцан солилцох үзэл баримтлалыг барьж байгаа бөгөөд Макаогийн хувцас загвар урлал, үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх юм. Торгоны зам загварын долоо хоногийн цогц үйл ажиллагаа нь дэлхийн хувцас загварын салбарын анхааралыг ихээхэн татаж байгаа тул салбарын шилдэгүүдийг Макаоруу чиглүүлж макаогын хувцас загварын салбарыг  олон улсын тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр үзүүлэх хүч нь болно гэдэгт итгэж байна” хэмээв.  

Мөн “Торгоны зам загварын долоо хоног” шоу Макаогийн соёлын сангийн дэмжлэгийг хүртэж, сангийн захиргааны хорооны төлөөлөгч хатагтай ЖУ МИАОЛИ тус загварын долоо хоног Макаод амжилттай болж байгаад баяр хүргэв. Мөн Макао бол олон элементийг өөртөө агуулсан хот тул энэхүү “дэлхийгээр аялагч”  нэрийн хуудас  ирээдүйд илүү олон загварын салбарын элементийг өөртөө нэгтгэж, шинэ соёлыг Макаод авч ирж, Макаог дэлхийтэй харилцах загварын гүүр болж Макаогийн хувцас загварын салбарт томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна.“Торгоны замын загварын долоо хоног” шоуны зохион байгуулах алба болон оролцож буй хүмүүст сайн сайхныг ерөөж, зохион байгуулагч нарыг ирээдүйд Макао хотноо илүү олон загварын соёлыг түгээх үйл ажиллагаа зохион байгуулахыг хүсэв. 

“GOLDEN-LEI” шагнал гардуулах ёслол нь тэрхүү үдшийн хамгийн сэтгэл догдлуулсан хэсэг байв. Тус шагналын нэрний учрыг тайлбарлахдаа LEI нь хүр хорхойн шүлсээр торго урлаж агуу нээлтийг хийсэн хүн бөгөөд хүн төрөлхтний түүхэнд хувцас загварын эхлэл болсон гэж үздэг байна. Хожим нь торгоны замаар торгыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэсэн түүхтэй тул Алтан гоёлтой LEI шагналаар загвар урлаачдыг ур ухааныг сайшааж, хувцас загварын салбарт ажиллаж яваа шилдэгүүдэд олгодог дээд шагнал болгохоор тогтсон байна. 

Тус удаагийн “торгоны зам загварын долоо хоног” нийт 5 төрлийн шагналд салбарын шилдэгүүдийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, шилдэг дизайнер, шилдэг модел, шилдэг загвар, шилдэг дүр, шилдэг найруулагч нарыг шалгаруулав. Шилдэг дизайнерт Германы TaTa Christiane брендийн дизайнер Julie Bourgeoi болон Gabriel Santini нар , Зүүн Өмнөд Азийн Дизайнеруудын холбооны тэргүүн Hayden  брендийн үүсгэн байгуулагч Hayden Ng, Макаогийн CLÁSSICO MODERNO брэндийн дизайнар LIU JIARONG, BEI брэндийн үүсгэн байгуулагч ахлах дизайнер CHEN BEI, Лаос улсын MEN Folder брендийн үүсгэн байгуулагч дизайнер Bandid Lasavong зэрэг 5 дизайнер шалгарав. 

Торгоны зам загварын долоо хоног нь эх газрын торгоны зам болон далайн торогоны зам буюу “Бүс ба Зам”  эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд ямар нэгэн улс болон хотын нэрээр нэрлэгдээгүй дэлхийн торгоны замын дайран өнгөрөх улс бүрт зохион байгуулагдах боломжтой загварын долоо хоног юм. Үүгээр дэлхийн болон бүс нутгийн соёл урлагыг хойч үед өвлүүлэн таниулж, хувцас загварын урлал, үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготойгоор түүнийг бүтээгчдийн ухааныг дэмжих, хязгаар дамнан хамтрах боломжийг бүрдүүлж буй чухал тавцан юм байна.  Торгоны зам загварын долоо хоног нь өмнө  БНХАУ-ын  Чунчин болон Ши-Ан хотноо амжилттай зохион байгуулгдсан бөгөөд 2019 онд олон улсын соёлын сангийн “соёл түгээх, солилцох ” төслийг хэрэгжүүлж эртний торгоны замын чухал цэгүүд болох Монгол, Орос, Итали улсуудад шилдэг дизайнаруудын урлсан сор бүтээлийг танилцуулан, үзэсгэлэн зохион байгуулж, олон улсын тайзнаа амьлуулж хувцас загварын соёлын солилцоо болон инновацийг нэмэгдүүлсэн юм. 

Шилдэг 10 моделийн нэгээр шалгарсан Н.Мишээлт

Шилдэг 10 моделийн нэгээр шалгарсан Н.Мишээлт

Шилдэг 10 моделийн нэгээр шалгарсан Н.Мишээлт

Шилдэг 10 моделийн нэгээр шалгарсан Н.Мишээлт

Монголын Олон Улсын Моделийн Холбооноос модель Н.Мишээлт шилдэг 10, мөн шилдэг модель шагнал хүртсэн бол, Румын улсын модель Данела Роксана шилдэг модель  шагнал авчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.