Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хятад кино

Хэл сурч буй хүмүүсийн хувьд тухайн орны киног эх хэл дээр нь үзсэнээр түүх, соёл хийгээд хэлний онцлогийг танин мэдэхэд ихээхэн тустай байдаг. Харин хятад хэл суралцагчдын хувьд энэ нь нэлээд хүндрэлтэй билээ. Хятад кинонууд ойлгоход хэцүү, яриа нь их хурдан өрнөж, маш олон янзын аялгатайгаас гадна харилцан яриандаа хэлц үг ихээр хэрэглэдэг зэрэг нь анхан шатны суралцагчид ойлгож үзэхэд бэрх. Гэсэн хэдий ч хятад кинонууд нь сурах бичгээс илүү хэлийг “утгаар нь” суралцах боломж олгодог. Иймээс та бүхэнд үзэхэд хамгийн ойлгомжтой, ойлгоход хялбар, сонирхолтойгоос гадна бүх цаг үеийн шилдэгт тооцогддог Хятад кинонуудыг танилцуулж байна. 

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хятад кино
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

15 "Тайландад төөрсөн нь" (Lost in Thailand)

Тайландаар аялж буй 3 залуугийн адал явдлыг харуулсан тус инээдмийн төрлийн кино нь сэтгэл хөдөлгөм агшнаар дүүрэн бөгөөд ойлгоход тун хялбар. 2 найз хамтран "Супер хий" гэх ямар ч шингэний төвшинг нэмэгдүүлдэг шинэ технологи зохион бүтээнэ. Хэрэв энэ технологи нь бензин эсвэл ямар нэгэн шингэн үйлдвэрлэгчид борлуулагдвал асар их ашиг олох юм. Гэсэн ч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болох бөгөөд үүний тулд тэд алдарт хөрөнгө оруулагч Жоуг олохоор Бангкок хотыг зорино. Үүний хажуугаар тэдний ангийн найз Гао Бо энэхүү бүтээлийг Францын нэгэн компанид зарахыг хүссэнээр кино улам сонирхолтой болох юм. 

"Тайландад төөрсөн нь" (Lost in Thailand)

14 "Хуримын баглаа цэцэг" (Wedding Banquet)

Найруулагч Ан Лигийн найруулсан энэхүү Тайвань кинонд Манхаттанд амьдардаг ижил хүйстэн хосуудын тухай өгүүлнэ. Тэдний нэг болох Вэй-Вэйгийн эцэг эх хүүгээ эхнэр хүүхэдтэй болгохыг хүсч, гэрт нь зочлохоор болно. Ингээд тэд дуурийн дуучин, 5 хэлээр ярьдаг, докторын зэрэгтэй нэгэн бүсгүйг хуурамч сүйт бүсгүй болгохоор хөлсөлнө. Гэсэн ч хурим тэдний санаснаар болохгүй. Цааш өрнөх сонирхолтой үйл явцыг яриулалгүй үзмээр байгаа биз дээ?

"Хуримын баглаа цэцэг" (Wedding Banquet)

13 "If you are the one"

2008 онд гарсан уг кинонд гадаадад удаан хугацаанд амьдарч байгаад эх нутагтаа ирж буй саятан Чин Фэн болон саяхан найз залуугаасаа салаад, шаналж буй Смайли нарын хайрын тухай өгүүлэх романтик, инээдмийн кино юм. Тэд хамтдаа Хоккайдо руу аялж, Чин Фэн эмэгтэйн сэтгэлийг тайтгаруулахыг  хичээнэ. Тэдний жинхэнэ хайр, амьдрал хэрхэн өрнөхийг та бүхэн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

"If you are the one"

12 "A World Without Thieves"

Хонконгийн жүжигчин Энди Лау болон Ван Баошяны тоглосон энэ кино нь хорвоо дээр хулгайч, дээрэмчин байдаг гэдэгт итгэдэггүй, тосгоны хүү Ша Гэн хуримаа хийхээр Төвдөөс гэр рүүгээ буцаж ирж буйгаар эхэлнэ.  5 жил хураасан хөрөнгөө авч яваа хүү мэргэжлийн тулаанч хосууд болох Ван Бу, Ван Ли нарын анхаарлыг татсанаар кино өрнөнө. Хэдий тэд хүүгийн мөнгийг хулгайлахыг завдах ч хөл хүнд Ван Лигэцэст нь хүүг хамгаалахаар шийдсэнээр кино улам сонирхолтой болно.

"A World Without Thieves"

11 "Black Coal Thin Ice"

1999 онд Хэйлунзян мужид хүний биеийн цогцос ачсан нүүрсний машинууд үзэгдэх боллоо. Энэхүү аллагын учрыг олохоор мөрдөгч Жан ажилдаа буцаж орох болно. Мөрдөгч Жан болон түүний хамтрагчид хэрхэн  аймшигт хэргийн учрыг олохыг энэ киноноос үзээрэй.

"Black Coal Thin Ice"

10 "Eat Drink Man Woman"

Найруулагч Ан Лигийн найруулсан 90-ээд оны сонгодог тус кинонд тэтгэвэртээ гарсан нэрт тогооч Ноён Чу болоод түүний 3 охины амьдралын талаар өгүүлнэ. Уг кинонд дүрүүдийн гайхалтай харилцаа хийгээд хятадын соёл, уламжлалт хоолны өв соёлыг харуулах учир Хятад хэл суралцагч, хятад судлаач нар үзэхэд хамгийн тохиромжтой.

"Eat Drink Man Woman"

9 "Together With You"

Найруулагч Чэн Кайгийн найруулсан энэхүү кинонд аавтайгаа амьдардаг, хийлч залуу хөл хөдөлгөөн ихтэй Бээжин хотод хэрхэн аж төрж буйг харуулна. Түүний амьдралын зорилго, хэрхэн амжилтад хүрэх талаар өгүүлэх сэтгэл хөдөлгөм, сайхан түүхийг та бүхэн заавал үзээрэй.

"Together With You"

8 "You Are The Apple of My Eye"

2011 онд гарсан Тайваний алдарт романтик, инээдмийн энэхүү кинонд ахлах сургуулийн сурагч Шэн Чиа-И, Ко Чин-тэн болон тэдний ангийнхантайгаа өнгөрүүлэх адал явдалт, сонирхолтой цаг мөчүүдийн тухай гарна. Энэхүү кино нь өсвөр үеийнхэнд тохирсон бөгөөд эндээс та Тайваний ахлах сургуулийн сурагчдын амьдрал хэрхэн өрнөдөг тухай мэдэх боломжтой. 

"You Are The Apple of My Eye"

7 "American Dreams in China"

Англи хэлний сургууль байгуулж буй 3 найзын тухай өгүүлэх энэ кинонд тэдний Америк дахь сонирхолтой аялал, хэрхэн бизнесээ хөгжүүлж, алдарт "New Oriental" сургуулиа байгуулсан тухай өгүүлнэ. Энэхүү киног Хятадын кино урлагийн томоохон зах зээлд хүч түрэн орж буй Хонконгийн найруулагч Петер Чан найруулсан бөгөөд Хятад дахь өнөөгийн бизнесийн мөн чанарыг маш сайн тусгасан бүтээл юм.

"American Dreams in China"

6 "Red Cliff"

Хонконгийн найруулагч Жон Вугийн найруулсан тус кино нь Хан гүрний уналтын дараах хаант улсын хуваагдал, үймээн самуун, түүхнээ "Гурван Улсын Үе" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Вей, Шу, Ву улсуудын цаг үеийн тухай өгүүлнэ. Хэрэв та Хятадын түүх, соёлыг сонирхдог, адал явдалт түүхэн кинонд дуртай бол заавал энэ киног үзээрэй.

"Red Cliff"

5 "Let the bullets fly"

2010 онд нээлтээ хийсэн энэ кинонд 1920-оод оны үеийн дээрэмчдийн тухай өгүүлнэ. Өөрсдийн нэрээсээ илүү дугаараараа нэрлэгдсэн дээрэмчдийн Жан бүлэглэлийн гишүүд  "Goose Town" руу хотын захирагчийн алба гүйцэтгэхээр явж буй Ма Бангдегийн сууж явсан галт тэргийг бүсэлснээр киноны үйл явдал эхэлнэ. Энэхүү онц сонирхолтой, тулаант киноны зарим хэллэгүүдийг ойлгоход хүндрэлтэй байж мэдэх ч маш сонирхолтой,  адал явдалт, инээдмийн төрлийн кино юм.

"Let the bullets fly"

4 "House of Flying Daggers"

Тулааны урлаг, түүхэн цаг үеийн хослол бүхий энэ кинонд алдарт "Wuxia" тулааны урлагийн тухай гардаг. МЭ 859 онд Тан гүрэн мөхөх үед хэд хэдэн босогчдын бүлгэм байгуулагдсаны нэг нь ард түмнийг дарангуйлж, авилгыг өөгшүүлсэн засгийн эрх баригчдын эсрэг хүчтэй тэмцдэг "Нисдэг Чинжаалын Бүлгэм" юм. Тэд эрх мэдэлтэн, баячуудаас эд хөрөнгө хулгайлж ард түмэнд тараадаг бөгөөд тэдний шидсэн нисдэг хутга нь үргэлж байгаа онодог юм. Лео, Жин гэх цагдаагийн ажилтнуудад бүлгийн толгойлогчдыг хороох тушаал өгснөөр киноны үйл явц улам сонирхолтой болно. 

"House of Flying Daggers"

3 "Чонон сүлд" (Wolf Totem)

Хятадын зохиолч Лу Жиамины "Чонон Сүлд" номоос сэдэвлэсэн тус кино яг л ном шигээ гайхалтай бүтээл болсон юм. Энэхүү кинонд Хятадын Соёлын Хувьсгалын үед, 1967 онд Бээжингээс Өвөр Монгол руу илгээгдсэн нэгэн залуу оюутны тухай өгүүлдэг. "Элит" хэмээн нэрлэгддэг иргэд хэрхэн хөдөөгийн алслагдсан нутагт газар тариалан эрхлэх тухай, Хятадын ард түмний соёл, улс орны тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнэ, Чоно гэх амьтны үнэ цэнэ, тэднийг хэрхэн хамгаалж буйг мэдэхийг хүсвэл та заавал энэ киног сонирхон үзээрэй.

"Чонон сүлд" (Wolf Totem)

2 "Алтан цэцгийн хараал" (Curse of the Golden Flower)

Жан Имоугийн найруулсан ээлжит түүхэн, уран сайхны кинонд Хонконгийн жүжигчин Чоу Юн-фат, Тайваны алдарт поп од Жей Чоу, жүжигчин Гоэ Ли нар тогложээ. Эзэн хаан Пин, түүний 2 дах хүү Жай нар Нанжинаас ирснийг гэр бүлээрээ тэмдэглэж буйгаар кино эхэлнэ. Финикс хааны өмнөх хатны том хүү, ханхүү Ванд сэтгэлтэй болжээ. Гэсэн ч ханхүү Ван хааны отчын охин Жиан Чантай хайр сэтгэлийн холбоотой болж, хамтдаа зугтсанаар киноны үйл явдал өрнөнө. 

"Алтан цэцгийн хараал" (Curse of the Golden Flower)

1 "Аймшиггүй" (Fearless)

Брюс Ли, Жэки Чан гэх мэт алдарт жүжигчдийн тоглосон тулаант кинонууд ихэвчлэн  Кантон хэл дээр гардаг байсан бол энэхүү кино нь Мандарин хэлээр гарсан гэдгээрээ онцлогтой. Жет Лигийн гол дүрд нь тоглосон тус кино нь  Чин гүрний үеийн тухай өгүүлэх сүүлийн үеийн шилдэг бүтээл юм. 

"Аймшиггүй"  (Fearless)

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()