Хосуудын үерхэл удаан үргэлжлэхийг илтгэдэг 8 шинж тэмдэг

"Харилцан ойлголцол, Хүндэтгэл, Итгэлцэл"- Энэ бол хосуудын харилцааг амжилттай байлгах гурван тулгуур юм. Үүнээс итгэлцэл гэдэг хамгийн чухал хүчин зүйл гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Хайртай хүн тань олон алдаа гаргаж байсан ч хэзээд итгэл найдвараа алдаж болохгүй, учир нь төгс хүн гэж байхгүй шүү дээ. Алдахгүйгээр суралцана гэж үгүй. Тиймээс хосууд бие биенээ хайрлахаас гадна хүндэлж бас итгэж байх хэрэгтэй. Хэрэв та хоёрын харилцаанд дараах 8 шинж илэрч байвал хамгийн бат бэх харилцаа гэж болох юм. 

Хосуудын үерхэл удаан үргэлжлэхийг илтгэдэг 8 шинж тэмдэг
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдөр болсон зүйлсээ ярьж хуваалцах

Урт ажлын дараа эсвэл найзуудтайгаа уулзсаны дараа та сонссон шинэ мэдээгээ хамтрагчдаа хуваалцахыг хүсдэг үү. Ажлын байран дээр таныг бухимдуулсан залуу эсвэл бүсгүйн талаар нуух гэсний хэрэггүй. Энэ мэтчилэн жижиг зүйлсээ ярьж хуваалцаж байх нь харилцаандаа итгэх итгэл, эвтэй байдлыг хөгжүүлж хамтрагч төдийгүй дотны найз мэт санагдуулна. Мөн таны хамтрагчийн амьдралд юу болж өрнөж байгааг сонирхож байх нь чухал гэдгийг судлаачид хэлж байна.

Өдөр болсон зүйлсээ ярьж хуваалцах

2 Өнгөрсөнд туулсан зовлонгоо нээлттэй ярих

Та эцэг эхтэйгээ харилцаа муутай байсан, өмнөх үерхэл тань бүтээгүй, эсвэл хийсэн ажил тань нурж байсан байж болно. Эдгээр нь итгэдэггүй хүндээ хуваалцаад байхаар зүйлс биш. Энэ тохиолдлуудад та хамтрагчийнхаа өнгөрсөн, одоог нь ялгаж салган, бусадтай харьцуулахгүй байх нь хамгаас чухал гэж сэтгэл судлаачид зөвлөж байна. Нөгөөтэйгүүр та хайрладаг хүндээ өөрийн туршлагыг хуваалцах нь харилцааг шинэ төвшинд аваачиж бие биедээ илүү итгэнэ. Гэхдээ шударга байна гээд хэтэрхий бүдүүлэг байж болохгүй бөгөөд хэн нэгний гомдоохгүй байх нь чухал юм.

Өнгөрсөнд туулсан зовлонгоо нээлттэй ярих

3 Өөрийнхөөрөө байж, элдэв чимэггүй харагдахаас айхгүй байх

Сэтгэл судлаачид харилцааг төсөөллийн болон бодит гэж ангилдаг байна. Сошиал дахь харилцааг төсөөллийн харилцаа гэж үздэг бөгөөд сошиал ертөнцөд бид өөрсдийгөө тэнгэрээс буугаад ирсэн юм шиг л харагдуулдаг. Харин бодит харилцаан дээр та өөрөөрөө байхаас ичиж санаа зовохгүй, хамтрагч тань таныг робот биш мөн л гэртээ амрахыг хүсэж байгааг ойлгоно гэдгийг мэддэг. Өмдөө дутуу өмсчхөөд утсаар ярин өрөөгөөр алхаж, орондоо юм идэж тааваараа байхад таны хайртай хүн энэ бүхнийг зүгээр хүлээж авахыг мэдрэх нь хамгийн чухал.

Өөрийнхөөрөө байж, элдэв чимэггүй харагдахаас айхгүй байх

4 Хамтдаа нэг данс эзэмших, картын пин кодыг мэддэг байх

Хосуудын хувьд банкны дансаа хамт эзэмшдэг байх нь аз жаргал болон итгэлцлийн илэрхийлэл. Мөнгөний асуудлын талаар нээлттэй ярилцаж, зөвшилцөж байх нь харилцаанд их ашиг тус өгдөг. Ийм үед хосууд харилцаагаа дуусгах талаар бодохоос илүү асуудлыг шийдэх гэж зүтгэдгийг судлаачид тогтоожээ.

Хамтдаа нэг данс эзэмших, картын пин кодыг мэддэг байх

5 Бие биенээ хянадаггүй

Итгэлцлийн асуудал та хоёрын харилцааг хормын төдийд л сүйтгэж чадна, ялангуяа та эхнэр эсвэл нөхөрлүүгээ цаг тутамд залгаж, мэссэж бичин хянан цагддаг бол шүү дээ. Хэрэв та өөрийн утсаа харуулахыг зөвшөөрөхгүй бол хамтрагч тань таныг нууц амрагтай болсон байна гэж бодох бөгөөд энэ нь итгэл алдарсныг харуулна. Эсрэгээрээ та хайртай хүндээ эрх чөлөөг нь олгож, хянаж цагдахаа зогсоовол нөгөө хүнээ тайван байлгахаас гадна өөрийгөө ч тайван байлгана. Хэн нэгэнд хэт хяналт тавихад аливааг шийдэхэд амархан байх ч та үүнээс гарах хариу сэтгэл хөдлөлд эрсдэл хүлээх хэрэгтэй бөгөөд цаашид хүнд итгэж сурах хэрэгтэй болно.

Бие биенээ хянадаггүй

6 Утсаа түгжилгүйгээр нээлттэй үлдээх

Сошиал сүлжээ илүү хардалт төрүүлдэг болохыг судалгаагаар нотолжээ. Фэйсбүүк, инстаграм нь хэрүүл маргаан бүр салалтын шалтгаан болдог. Гэхдээ хайртай хүн тань машинтай явж байх үедээ танаас утсыг нь түр барьж бай гээд өгөхөд түүний чат харагдаж байна гээд төсөөлдөө. Зөвхөн нууж хаах зүйлгүй хүн л ийм зүйл хийж чадна. Хэрэв хайртай хүнийхээ дэргэд сошиал хаягаа гаргалгүй санаа зоволгүйгээр үлдээж чадаж байвал та хоёр харилцаагаа үнэхээр сайн төвшинд аваачиж чаджээ.

Утсаа түгжилгүйгээр нээлттэй үлдээх

7 Сайхан зүйлсээс гадна таагүй сэтгэл хөдлөлөө ч илэрхийлдэг байх

Хүн бүрд амьдрал нь нэг л болохгүй буруу яваад байгаа юм шиг санагдах үе байдаг. Энэ талаараа эхнэр эсвэл нөхөртэйгөө нээлттэй ярьж байна гэдэг нь хэн хэндээ итгэж байна гэсэн үг. Хамтрагч тань таныг шүүмжилж гомдоох вий гэсэн болгоомжлолыг даван туулах үед энэ нь таны харилцаанд маш том ялалт болж, илүү сэтгэл амарч аюулгүй байдлыг мэдэрнэ. Та хоёр хоёулаа салах нь шийдэл биш гэдгийг мэддэг учраас хэдий гомдоосон ч хайртай хүнээ алдахаас айдаггүй мөн жинхэнэ мэдрэмжийнхээ талаар ярихаас ч айдаггүй болно. Ялангуяа харилцаа нь нэг л болохгүй байгааг мэдэхэд санаа нь зовдоггүй эмэгтэйчүүдэд энэ нь нэн чухал байж болох юм гэж сэтгэл судлаачид үздэг байна. 

Сайхан зүйлсээс гадна таагүй сэтгэл хөдлөлөө ч илэрхийлдэг байх

8 Хоёулаа буруугаа хүлээн зөвшөөрч, үүрэг хариуцлагаа хамт үүрэх

Өдөр тутмын гэрийн ажил төдийгүй сэтгэл хөдлөлөө хуваалцаж байхад ч итгэлцэл оршиж байдаг. Хэрэв та бэрхшээлийг үл тоомсорлодог, хамтрагчаа ойлгодог, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг байвал энэ бол эрүүл харилцааны шинж. Хамтрагчаа өөрсдийн мэдрэмжид буруутгахгүй байх нь маш чухал.

Хоёулаа буруугаа хүлээн зөвшөөрч, үүрэг хариуцлагаа хамт үүрэх

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()