Шинэ Зеландын аймшигт халдлагыг үйлдсэн этгээдийн шоронгоос илгээсэн захидал

Өнгөрсөн 3-р сард, Брентон Таррант гэгч 28 настай Австрали эр Шинэ Зеландын Крайстчерч хот дахь исламын сүмд бүрэн зэвсэглэлтэйгээр нэвтрэн орж, улмаар 51 гэмгүй хүний амийг хөнөөж, тэгээд зогсохгүй жигшүүрт хэргээ фэйсбүүкээр шууд дамжуулсан нь 2019 оны хамгийн онцлох үйл явдлуудын нэг болсон билээ.

Шинэ Зеландын аймшигт халдлагыг үйлдсэн этгээдийн шоронгоос илгээсэн захидал
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

Хэт барууны үзэлтэй, Европын орнуудад исламын шашинтнууд ихээр цагаачилж буйг эсэргүүцдэг тэрээр аймшигт халдлагаа үйлдэхээс өмнө өөрийн үзэл бодол, зорилго, төлөвлөгөөгөө бичсэн "тунхаг"-аа цахим орчинд тараасан байдаг. 74 хуудас бүхий тэрхүү тунхаг дээр өөрийгөө үндсэрхэг үзэлт эко-фашист нэгэн болохыг, африкчууд, исламын шашинтнууд цагаан арьстнуудын нутагт олноороо халдан довтолж, дураараа аашилж байгааг, цагаан арьстнууд өөрсдийн мөхлөө хүлээн зөвшөөрч буйг буруутгасны зэрэгцээ халдлагыг 2 жилийн өмнөөс төлөвлөсөн болохоо бичжээ.

Харин халдлагыг үйлдэн баригдаж, дээд зэрэглэлийн харуул хамгаалалттай шоронд хоригдож байхдаа буюу энэ 7-р сарын эхээр өөрийн "дэмжигч" орос залууд ял эдлэгчийн эрхийнхээ дагуу захидал илгээсэн аж. Тэрхүү нэрээ нууцалсан орос залуу захидлыг хүлээн авсныхаа дараа 4chan форум дээр бүрэн эхээр нь нийтэлснийг Washington Post мэдээлж байжээ. Ингээд тус захидалд юу бичигдсэнийг сонирхоцгооё.

"Сайн уу Алан,

Надад захидал илгээсэнд баярлалаа. Оросоос наашаа захидал илгээхэд нэлээн их ажил болсон байх. Цаашдаа надтай холбогдохыг хүсвэл хорих анги руу мэйл илгээхэд л болно. Ингэх нь илүү хямд бас түргэн шуурхай. Гэхдээ би хариуг нь заавал энгийн захидлаар илгээх шаардлагатай л даа.

Шуудангийн марктай илгээсэнд бас их баярласан шүү. Учир нь миний хоригддог саарал камер дотор өнгө оруулж байгаа зүйл нь гагцхүү тэр хоёр марк л байна...Орост очсоноос хойш 4 жил өнгөрчээ. Юм мартаж санах нь ихэссэн болохоор кирилл үсгийг яаж уншдгийг мартсан байна" гэжээ. 

Захидлын дараачийн хэсэгт тэрээр 2015 онд Москва, Санкт Петербург хотуудаар хэрхэн аялсан тухайгаа, ямар газрууд их таалагдсан, орос хүмүүстэй найз болсон, ямар орос дуунуудад дуртай болохоо бичсэн байна. Харин төгсгөл хэсгийг нь сийрүүлвэл:

"Би Орост дахин нэг удаа очмоор байгаа ч харамсалтай нь тийм юм болохгүй. Амьдралд аялал тийм ч чухал зүйл биш шүү дээ.

Миний улс төрийн болоод нийгмийн үзэл баримтлал гэвэл Платоны "Төрт улс", Ричард Доукинсийн "Meme-ээр соёлын хувьсгал хийх" санаа, Карл Юнгийн тодорхойлсон арьстнуудын ялгаа, ухамсарлал, түүнчлэн байгаль болоод байгалиас тогтоож өгсөн эрэмбэ дарааллын онолуудын холимог юм.

Ерөнхийдөө сэр Освальд Мослигийн (Британийн фашист намын удирдагч асан) үзэл баримтлалтай минийх дөхөж очно. Арьстнуудын талаар миний үзлийг мэдье гэвэл Гүүгл дээр "генийн Хаплогруп",  "Хүний үе удамшсан зан араншин, үйлдэл" гэж хайгаарай...

Миний хувьд өмгөөлөгчтэйгээ харилцах, шүүх хуралд бэлдэхийг эс тооцвол ерөнхийдөө завтай байдаг гэж хэлж болно. Өөрийн юу мэдэрч байгаа, харамсаж байгаа эсэхийг хэлж чадахгүй нь. Учир нь тийм зүйл бичвэл харгалзагч нар захидлыг хураан авч, нотлох баримт болгон ашиглах болно. Гэхдээ би өөрийнхөө төлөө бус, зөвхөн Европын ирээдүйн төлөө санаа зовдгоо чамд хэлж чадна.

Асар том зөрчилдөөн дэлхий дээр удахгүй болно, харамсалтай нь үүнийг цус урсгахаас өөр аргаар дуусгах боломжгүй гэж би итгэдэг...Манай ард түмэн удахгүй болох хүн ам зүйн томоохон өөрчлөлтийг тэсэн гарч чадна гэж би найддаг. 

Чамд эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ үзэсгэлэнт Орос орноо хайрлаж явахыг хүсье. Амьдралаас таашаалыг мэдэр, гэхдээ ард түмний өмнө хүлээсэн үүргээ бүү мартаарай.

Брентон Таррант" гэжээ.

23
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()