"Canada Goose" брэндийн хүрэмнүүд яагаад хэтэрхий үнэтэй байдаг вэ?

2019-12-09, 14:27
4,717

Хүн бүрийн хүслэн болсон "Canada Goose" брэндийн курткыг бид авч өмсөхийг хүсдэг ч 1000 гаруй долларын үнэтэй байдаг нь хэтийдсэн мэт санагддаг шүү дээ. Цалингаараа амьдардаг олон гэр бүлийн хувьд ганц гадуур хувцсанд зарцуулахад мэдээж хэтэрхий их мөнгө. Тэгвэл "Canada Goose" яагаад өндөр үнэтэй байдаг талаарх мэдээллийг хүргэж байна. 

"Canada Goose" брэндийн хүрэмнүүд яагаад хэтэрхий үнэтэй байдаг вэ?
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

Үүний нэг шалтгаан нь галууны өдөөр хийсэн куртка өндөр чанартай, дулааныг маш сайн хадгалдагт оршино. Гэхдээ хамгийн гол  нь "Canada Goose" курткын тухай хүмүүст ойлгуулсан брэнд, онцлогийн тухай ойлголт байгаа юм. Хүн бүрийн хүсдэг тансаг хэм хэмжээний ойлголт. Жишээ "Sport Illustrated" сэтгүүлийн нүүрийг Кэйт Аптон усны хувцасны гадуур үстэй захтай "Canada Goose" брендийн куртка өмсөн чимж байжээ. 

  • Овор хэмжээ бага хэрнээ дулаахан: Дулаан өдөөр дүүрэн агаар мэт хөнгөн
  • Өндөр чанартай материал: Канадын Хаттерайт фермээс гаралтай галууны өдөөр хийж, салдаг үнэгний үсэн малгайтай хослуулсан
  • Бат Бөх: Куртканы материал, оёдол зэрэг нь бат бөх, эдэлгээ даадаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. “Олон жил хэрэглэгдэх хөрөнгө оруулалт” гэж олон хүмүүс нэрлэдэг.
  • Канадад үйлдвэрлэсэн: Хятадад үйлдвэрлэсэн хямдхан бүтээгдэхүүнтэй ижил биш
  • Нэг насны баталгаа: Брэндийн зүгээс материал болон хийц чанарт элэгдэл гарахгүй гэсэн нэг насны баталгаа олгодог.
  • Загварлаг: Маш загварлаг учир алдартнууд болон тамирчид хүртэл гангардаг.

Хэрвээ та загварлаг өвлийн куртка сонирхож байгаа ч нэг куртканд 1000 доллар зарцуулахыг хүсэхгүй байвал Arc’teryx, North Face, Uniqlo, L.L.Bean, Eddie Bauer, Old Navy зэрэг брэндүүдийг санал болгож байна.

Эцэст нь хэлэхэд, өвлийн курткээ хавар худалдаж ав. Дэлгүүрүүд лангуугаа чөлөөлөхийн тулд зарим өвлийн бараа бүтээгдэхүүнээ 5 хувь хүртэл хямдруулдаг шүү дээ. 

13
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()