20 жилийн турш зугтсан алуурчныг хиймэл оюуны тусламжтайгаар барьжээ

Хятадын цагдаа нар 20 жилийн турш олж чадаагүй алуурчинг хиймэл оюун ухааны тусламжтайгаар маш богино хугацаанд баривчилж чаджээ. Эл үйл явдал нь Хятад улсад нэвтрээд буй хиймэл оюунд суурилсан камерын хяналтын систем нь хүний үйл ажиллагааг бүрэн хянаж чадахыг батлан харуулсан байна. 

20 жилийн турш зугтсан алуурчныг хиймэл оюуны тусламжтайгаар барьжээ
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Цагдаа нар 20 жилийн турш хайгаад байсан гэмт хэрэгтний зургийг хиймэл оюун ухаанд системд бүртгэтэл тэр дор нь бүсгүйн ажиллаж буй газар болон байршлыг илрүүлжээ. 

"Хятадын Бонни, Клайд хоёр" гэдэг нэрээр алдаршсан Лао Ронжи (Lao Ronji) хэмээх эмэгтэй, түүний найз залуу Фа Зийинг (Fa Ziying) нар 1996-1999 оны хооронд Зянши мужид удаа дараа харгис дээрэм хийж байжээ. Тэд хохирогчдын эд зүйлсийг дээрэмдээд зогсохгүй тэдний амийг хэрцгийгээр хөнөөж байсан байна. 

1990 онд Хэбэй мужийн нэгэн айлаас өнөөгийн ханшаар 1500 гаруй долларын үнэт хүрэх эд зүйлсийг хулгайлах гэж байгаад Фа Зийинг цагдаа нарт баривчлагдсан байна. Тухайн үед тэрээр хөлөндөө буудуулж шархадсан бөгөөд удалгүй цаазаар авах ял сонсож, цаазлагджээ. Харин тэрээр хамсаатан болох Лао Ронжигийн талаар юу ч дурдаагүй аж. 

Ийнхүү цагдаа нар Лаогийн байршлыг илрүүлж чадалгүй 20 жил болоод байв. Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Сиамэн мужийн цагдаа нар саяхан нэвтэрсэн технологийн ачаар зугтсан сэжигтэнтэй төстэй царай бүхий эмэгтэйг илрүүлж чаджээ. Энэ бол Хятад улс хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсний үр дүн байсан юм. 

Ийнхүү түүний байршлыг 11 сарын 27-ны өдөр худалдааны төвөөс илрүүлснээр цагдаа нар мөшгөж эхэлсэн байна. Дараа өдөр нь бүсгүйг цагаар ажилладаг  дэлгүүрээс нь баривчилжээ. 

Баривчлагдсан этгээд өөрийгөө Хонг нэртэй, Нанжинаас гаралтай гэж мэдэгджээ. Харин бүсгүйн нас 45 буюу Лаогийн настай тохирч байж. Ингээд ДНХ-ын шинжилгээгээр түүнийг Лао Ронжи мөн болохыг баталсан байна. 

Албаныхны мэдээлж буйгаар тэрээр өнгөрсөн хугацаанд өөр хүний нэрээр өөр газар амьдарч, паб болон шөнийн клубд ажиллаж байжээ. 

32
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()