Эр хүнтэй "ойртоогүй" удсан бүсгүйн 7 шинж

Бэлгийн харилцаанд удаан ороогүй бүсгүйчүүдийн гадаад төрх, зан араншинд орж буй өөрчлөлтийг эрчүүд төвөггүй анзаардаг аж. Тэдгээр шинж тэмдгүүд нь эрчүүдийг өөртөө татах бус харин ч улам холдуулдаг гэнэ. Үүнд ямар шинж тэмдгүүд багтдагийг мэдэж авцгаая. 

Эр хүнтэй "ойртоогүй" удсан бүсгүйн 7 шинж

1 Маш их уур уцаартай байх

Уур бухимдалтай байх, үргэлж ямар нэг зүйлд сэтгэл хангалуун бус байх зэрэг нь танд “бэлгийн амьдрал” дутагдаж байгааг илэрхийлэх шинж тэмдэг юм. Тиймээс ийм бүсгүйчүүд өөрийн бүх уур бухимдлыг ихэнхдээ эрэгтэйчүүдэд гаргадаг бөгөөд тэднийг муулж сэтгэл санаагаа засдаг байна. Тэрээр муу эр хүнтэй байснаас ганцаараа амьдарсан нь дээр хэмээн үзэж өөрийгөө тайвшруулдаг аж.

Маш их уур уцаартай байх

2 “Секс”-ийн дутагдлаа илэрхийлэх

Хэрвээ эмэгтэй хүнд секс дутагдаж байвал тэр энэ байдлаа нуухыг хичээсэн ч өөрийн мэдэлгүй ил гаргах болно. Тэрээр өөрийн сээтэн хаясан харц, биеэ авч яваа байдал зэргээрээ энэ байдлаа илэрхийлнэ. Бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн бол энэ байдлаа бүр ил гаргаж эхэлдэг байна.

“Секс”-ийн дутагдлаа илэрхийлэх

3 Олон төрлийн бодолтой байх

Удаан хугацааны туршид бэлгийн харилцаанд ороогүй эмэгтэйтэй харьцахад ихээхэн төвөгтэй болдог. Гэхдээ тэд өөрийн энэ байдлаа төдийлөн анзаарахгүй бөгөөд өөрийн дотоод ертөнцөд ууссан байдаг юм. Энэ төрлийн бүсгүйчүүд өөрсдийгөө нууцлаг нэгэн мэтээр хүлээн авч өөрийн давуу тал болгон ашиглахыг оролддог ч эрчүүд энэ байдлыг нь төдийлөн ойлгож чаддаггүй учир тэднээс зугтдаг байна. Ингээд тэд өөрийн ганц бие амьдралын хугацааг уртасгадаг. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бүсгүйчүүдэд ч хачирхалтай санаа бодол орж ирдэг ч тэд энэ бодлоороо найз нөхөд, эрэгтэй хүмүүсийг үргээдэггүй.

Олон төрлийн бодолтой байх

4 Нэг л тухгүй харагддаг

Асуулт хариултын форум дээр эрчүүдээс эмэгтэй хүний алхалт, биеэ авч явж буй байдал зэргээс нь түүнийг эр хүнтэй удаан ойртоогүй болох талаар мэдэж чадах уу хэмээн асуухад: “Сексийн амьдрал нь хангалтгүй байгаа бүсгүйчүүд өөртөө итгэлгүй харагддаг” гэжээ. Харин сексийн хувьд сэтгэл хангалуун байдаг бүсгүйчүүд бие галбир нь төгс биш байсан ч өөртөө итгэлтэй байдаг гэнэ. Удаан хугацааны турш анхаарал халамж дутагдсан бүсгүйчүүд хаалттай, өөртөө итгэлгүй болдог аж. Ингээд энэ байдал цаашид үргэлжилсэн тохиолдолд тэд эршүүд болж эхэлдэг.

Нэг л тухгүй харагддаг

5 Эргэн тойрны эрчүүд өөрт нь дурласан гэж боддог

Хэдийгээр тэрээр өөртөө итгэлгүй байдаг ч “эрх чөлөөт бүсгүй” байх нь хамгийн сайхан зүйл гэдэгт итгэдэг. Тэрээр бүх эрх чөлөөтэй эмэгтэйчүүд эрчүүдийн нүдэнд илүү сэтгэл булаам харагддаг гэж боддог. Ингээд тэрээр хэн нэгэн эрэгтэйн хөдөлгөөн, үйлдлийг ажиглаж өөртөө хэрэгтэй байдлаар боловсруулж эхэлдэг аж. Энэ нь өөрийгөө тайвшруулах нэг арга болно. Ялангуяа бусдын нөхөр, найз залуу түүнийг ганцаардуулахгүй, хэнд ч хэрэггүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд анхаарал хандуулах үед тэд энэ байдлыг тухайн залуу өөрт нь дурласан гэж ойлгоно.

Эргэн тойрны эрчүүд өөрт нь  дурласан гэж боддог

6 Бүх эксүүдийгээ дурсах

Хэрвээ түүний бүх зүйл хэвийн байсан бол эдгээр нэрсийг тэр аль хэдийн мартах байсан биз. Гэвч түүний бэлгийн амьдрал хангалтгүй байгаа учир тэр эксүүдийнхээ талаар найз охиддоо ярих болно. Бүр аргаа барсан тохиолдолд экс рүүгээ бичих нь энгийн үзэгдэл билээ.

Бүх эксүүдийгээ дурсах

7 Бүх зүйлийг буруугаар ойлгох

Сексийн дутагдалд орсон бүсгүйчүүд бусдын анхаарлыг өөртөө татах, хөгжилтэй байхын тулд зарим нэг хүнсний ногоо, жимс зэргийг харж инээх нь бий. Зарим нь “хиам” гэх үгийг сонсмогцоо улайж, ичингүйрэх тохиолдол ч гарна. Бэлгийн амьдралын дутагдлын анхан шатан дээр энэ нь хэвийн үзэгдэл байх ч хэрвээ архагшсан байвал хэрүүл үүсэх магадлалтай.

Бүх зүйлийг буруугаар ойлгох

Бонус: Нүүрэн дээр батга гардаг гэдэг нь үнэн үү?

Сексийн дутагдлын физиологийн онцлогийг хүмүүс төдийлөн дурддаггүй ч бүсгүйчүүдийн нүүрэн дээр батга гардаг гэж үздэг. Үүнээс гадна секс хийхгүй удах үед хөх унжиж, биеийн галбир алдагддаг гэдэг ч энэ нь шинжлэх ухааны хувьд нотолгоогүй зүйл юм.

Судалгаанаас харахад: Тогтмол бэлгийн харилцаанд орох үед дархлааны систем сайжирч, цусны даралт тэнцвэржиж, стрессийг бууруулдаг байна. Тиймээс батга гэдэг зүйл бол секс дутагдсанаас бус харин дотоод эрхтний асуудлаас үүсдэг ажээ. 

Бонус: Нүүрэн дээр батга гардаг гэдэг нь үнэн үү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()