Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

Та 8’000 төгрөгөөр Финланд руу “Шидэт аялал”-д явахыг хүсэж байна уу? Хэрэв ТИЙМ бол ЭНД дарна уу. Жинхэнэ өвлийн спорт, кофе, кинонд дурлагчдын заавал зорих орон гэж хэлж болох Финландад мянга мянга нуурын дэргэд амарч, туйлын туяа харж, цор ганц Сантатай уулзаж, халуун кофе уунгаа хэзээ ч мартагдашнгүй шинэ жилийн тэмдэглэж болох юм. Өвлийн улиралд тэр дундаа шинэ жилийн баяраа заавал Финландад тэмдэглэх дараах 8 шалтгааныг танд зөвлөж байна.

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан
ГОЁ БОЛОМЖ!
Хаах
Сурталчилгаа

1 Туйлын туяа харах

Хойд туйлын туяа буюу Соронзон орны үйлчлэлээс болж гардаг Туйлын ногоон туяа Финландад хамгийн сайхан харагддаг. Жилд 200 шөнө энэхүү туяаг харах боломжтой байдаг байна. Өвлийн шөнө бүр ч илүү тунгалаг, үзэсгэлэнтэй харагддаг байна.

Туйлын туяа харах

2 Мянга мянган нуур ба модод

Финланд 1000 нуурын орон гэж нэрлэгддэг. Яг тоолвол 188 мянган нуур бий. Ингээд зогсохгүй 1000 ой модны орон. Финландын газар нутгийн 70 хувийг ой мод бүрхсэн байдаг нь Англи эсвэл Италийн газар нутгаас ч их ой модтой гэсэн үг.

Мянга мянган нуур ба модод

3 Бүх хүний зөв

Энэ улсын нэгэн алдартай үг байдаг нь “Бүх хүний зөв”. Учир нь хүн бүр эрх чөлөөг мэдэрч, байгалийн үзэсгэлэнт газраар дураараа хэрэн тэнүүчилж болно. Ой модод хүн бүрт мөөг, амтат берри жимс, цэвэр агаар, хосгүй гоо үзэсгэлэн, их тайвшралыг харамгүй хайрлана.

Бүх хүний зөв

4 Цор ганц Санта

Та багадаа Сантагаас бэлэг авахыг хүсдэг, түүнийг ирэхийг хүлээдэг байсан бол яг одоо өөрөө түүн дээр очиж уулзахад хамгийн тохиромжтой цаг. Учир нь тэр өөрийн даруухан Сантагийн тосгонд цаа бугаа хооллоод, дэлхийн сая сая хүний хүслийг сонсоод, шидэт ерөөлөө үгээ айлдаж суугаа. Магадгүй та түүнтэй хамт жигнэмэг идээд, сүү ууж болох юм.

Цор ганц Санта

5 Цасанд дурлагчдад

Өвлийн спортоор хичээллэдэг, сонирхдог бол энэ бол цас мөсний диваажин. 10-р сараас 5-р сар хүртэл 6 сарын турш цастай байдаг. Дэлхийн хамгийн урт 330 км замаар гулгаж болох юм.

Цасанд дурлагчдад

6 Хот бүрт 3 сая саун

Бяцхан тосгонд ч гайхалтай тав тухтай саун бий. Цас мөсөн дунд тохилог саунд тухлана гэж зүүдлээ ч үгүй байсан бол та өвлийн аяллыг маш хатуу гэж төсөөлж байсан гэсэн үг. Харин Финландад боломжгүй зүйл гэж үгүй. Халуун саун хүртэл.

Хот бүрт 3 сая саун

7 Кофе-нд дурлагчдад

Хүйтэн өвлийн жаврыг шинэхэн кофены сэтгэл татам үнэр, аяганаас савсах халуун уураар үлдэн хөөж дуртай дуугаа сонсох хамгийн тансаг мөч биш гэж үү? Финландад Дэлхийн хамгийн олон хотоос тусгайлан бэлтгэсэн хамгийн амттай кофе шопуудаар зочлох боломжтой.

Кофе-нд дурлагчдад

8 Шөнө дундын нар

Энэ бол кинонд дурлагчдын хувьд эсвэл жинхэнэ романтик хүмүүсийн хувьд жинхэнэ мөрөөдөл. Дэлхийн өөр хаана ч ийм “Шөнө дундын нар” Кино үдэш, Кино фестиваль болдоггүй.  Хэзээ ч жаргахгүй нарны дор хэдэн арван шилдэг бүтээлийг нэг дор үзэж болох юм.

Шөнө дундын нар

Та Финланд руу яг одоо, энэ өвөл аялахыг хүсвэл Финланд руу аялуулах Юнителийн “Шидэт Ногоон” шинэ жилийн картаар дансаа цэнэглээрэй.

Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу

 

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.