Толгойгүйгээр 18 сар амьдарсан тахианы түүх

Бусад тахианы амь тавьдаг мөчид Майк нэртэй нэгэн тахианы ер бусын түүх эхэлсэн юм. 1945 оны 09-р сарын 10-ны өдөр АНУ-ын Колорадо мужийн Фрута хотод гэрийн эзэгтэй Клара Олсен оройн хоолонд нөхрөөсөө тахиа нядлахыг хүссэнээр энэ түүх эхэлжээ. Гэрийн эзэн Ллойд Олсен (Lloyd Olsen) тахианы толгойг сүхээр цавчихад гайхалтайгаар гэх үү, аймшигтай гэх үү тахиа толгойгүй болсон ч тэнцвэртэй зогсож, алхаж чадаж байв. Ийнхүү тахиа амьд гараад зогсохгүй 18 сар амьдарчээ. 

Толгойгүйгээр 18 сар амьдарсан тахианы түүх
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

Ллойд таван сартай Майк хэмээх тахиаг оройн зоог болгон нядлахаар шийджээ. Тэрбээр хадам ээжийгээ тахианы хүзүүний маханд дуртайг мэддэг учир хүзүүг нь аль болох уртаар нь авахаар тооцон сүхээрээ цавчжээ. Бүх юм дууссаны дараа Майк аль хэдийнэ эд бад хийж, өд сөдийг нь зумлахад бэлэн болсон тахианаас ялгаагүй харагдаж байлаа. Гэтэл төсөөлөлд буухааргүй зүйл болж, Майк цохилтын шокноос аль хэдийн гараад бусад "амьд" тахиануудынхаа адил тариа тоншиж, өд сөдөө янзлахыг оролдож эхэлсэн байна.

Маргааш өглөө нь Ллойд тахианы байранд ороод толгойгүй болсныг эс тооцвол юу ч болоогүй мэт тайван унтаж буй Майкыг олж харжээ. Ингээд Олсены гэр бүл тахиаг гүйцээж нядлахын оронд тэжээхээр шийдсэн байна. Гэхдээ Майк идэж, ус ууж чадахгүй байсан тул түүнийг гуурсаар тэжээх шаардлагатай болжээ.

Үүнээс долоо хоногийн дараа Ллойд 300 гаруй километрийн зайд орших Юта мужийн их сургуульд очин болсон явдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулахыг хүссэн байна. Тус сургуулийн биологичдын тайлбарласнаар тахианы толгойг цавчих үед сүх гүрээний судсыг нь дайрсан ч цус бүлэгнэлт үүсэн, улмаар их цус алдалтаас сэргийлж чадсан байна.

Мөн хэдий толгойг нь тастсан ч гэлээ нугасны ихэнх хэсэг, өрөөсөн чих нь биендээ үлджээ. Харин Майк жирийн тахиа шиг үйл хөдлөл үзүүлж байсан нь уг зүйлийн шувууны хариу үйлдлийг ихэвчлэн уртавтар тархи нь хянадагтай холбоотой аж.

Гэрийн эзэд Майкад ус, сүүг яг л нүдний дусаалга хэмжээгээр дусаан өгч, эрдэнэ шишийн үр, заримдаа өтөөр хооллодог байв. "Тэр дусаагуураар хоолоо иддэг байсан гэхэд 2 жилийн дотор 3 кг нэмсэн. Тэр өдөө өөрөө цэвэрлэхээс гадна хүзүүгээрээ хооллодог чаддаг. Үнэндээ тэр толгойгүй гэдгээ ч мэдэхгүй том, бүдүүн тахиа байсан." гэж Майкыг маш сайн мэддэг нэгэн хүн хэлжээ. 

Толгойгүй тахианы тухай цуу яриа газар авч, Майк яг л үзүүлэн шиг хүмүүсийн сонирхлыг татах болж, олон арван сонин, сэтгүүлд зургаа нийтлүүлж, олон мужаар хэсжээ. Нэг сэтгүүлийн нүүрэнд гарахад 25 центээр үнэлэгддэг байсан ба алдар нэр нь өсөхийн хэрээр сард гэхэд л 4500 ам доллар олж, 10,000 доллар хүртэл үнэ нь өсжээ.

Түүний энэ амьдрал эхэлснээсээ илүү эмгэнэлтэйгээр төгссөн юм. 1947 оны 3-р сард аяллын үеэр Аризонагийн Финикс буудалд шөнө дунд Майкын амьсгал боогдож эхэлжээ. Түүнийг аврахын тулд хоолойд нь тээглэсэн эрдэнэ шишийн үрийг даруй авах ёстой байсан ч Олсен тахианы хүзүүг цэвэрлэх дусаагуураа тоглолтын байранд үлдээсэн байж. Ийнхүү гайхамшигт толгойгүй тахианы түүх өндөрлөсөн юм. Олсены гэр бүл түүнийг үхсэн гэдгийг нуун, мужуудаар тоглолтоо үргэлжлүүлсээр л байв. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тахианы мөгөөрсөн хоолой нь хангалттай агаар сорж, амьсгалж чадахгүй байсан учир амьсгал нь боогдон үхсэн гэж тайлбарладаг. 

Өдгөө Фрута хотод 5-р сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдээр "Толгойгүй тахиа Майкын өдөр" хэмээх янз бүрийн хөгжилтэй тэмцээнүүдээс бүрдсэн үйл ажиллагаа зохион байгуулагддаг болжээ.

9
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()