Латин Америкт дарангуйлагч болсон Япон эрийн түүх

Перугийн Ерөнхийлөгч асан Алберто Фүжимори (өөрөөр Фүхимори) нь дэмжигчдийнхээ хувьд тус улсыг терроризм, эдийн засгийн хямралаас аварсан ачтан бол эсэргүүцэгчдийн хувьд эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд ардчиллыг үл тоон, улс оронд авторитар дэглэм тогтоосон дарангуйлагч хэмээн тооцогддог. Японы цагаачдын гэр бүлд төрсөн Фүжимори нь 1990-2000 онд Перу улсыг хатуу гараар удирдаж байсан нь хэд хэдэн ноцтой эргэлт авчирсан. Түүнийг засгийн эрхэнд байх хугацаанд гарсан хоёр томоохон бослогыг хүчээр дарж, 69,000 хүний аминд хүрч байжээ.

Латин Америкт дарангуйлагч болсон Япон эрийн түүх
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Эрүүл мэндийн шалтгаанаар өршөөгдөв

2009 онд 70 насандаа тэрээр авилгал авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөн хүний эрхийг зөрчсөн хэргээр 25 жилийн ял сонссоноор түүнийг үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөнө хэмээн ихэнх Перучууд үзэж байлаа. Гэвч 2017 оны 12-р сард 79 настай Фүжимори эрүүл мэндийн шалтгаанаар нийслэл Лимагийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний цусны даралт багасаж, зүрхний хэм алдагдсан байжээ. Түүний биеийн байдал хүнд, эргэж шоронд очвол амиа алдах магадлалтай хэмээн эмч нар дүгнэсний дараа ерөнхийлөгч Педро Пабло Кучински түүнд өршөөл үзүүлсэн юм.

Үүний хариуд Фүжимори талархлаа илэрхийлээд, бусдын урмыг хугалсандаа сэтгэлийн гүнээс өршөөл хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн улс орон нь нэгэнт хүчирхийллийг устгаж, аюулгүй байдлаа эргүүлэн олж авсан учир гэмт хэргийн эсрэг нэгдэхийг уриалжээ.Түүнд өршөөл үзүүлсний дараа Лима хотын гудамжинд олон мянган хүн эсэргүүцэн жагсаж, тус улсын Соёлын сайд болон Батлан хамгаалах яамны сайд өршөөлийг эсэргүүцэн огцорчээ. Үүнээс хэд хоногийн дараа Фүжимори эмнэлгээс эрх чөлөөт хүний хувиар гарах үедээ тэргэнцэр дээрээс хэвлэл мэдээллийнхэн рүү даллаж байлаа.

Эрүүл мэндийн шалтгаанаар өршөөгдөв

Ерөнхийлөгчийн төмөр нударга

1996-1997 онд Тупак Амаругийн Хувьсгалт Хөдөлгөөний Марксист босогчид Лима дахь Японы элчин сайдын яамыг барьцаалсан явдал түүний эрх мэдлийн үеийн чухал мөчүүдийн нэг байсан юм. Фүжимори ямар нэг алхам хийлгүй 4 сар болсны дараа барилгыг эзэлж авахаар цэргийн хороог илгээжээ. Ажиллагааны үеэр 14 босогч алагдаж, барьцаалагдсан байсан 72  хүнийг аварсан байна.

Ерөнхийлөгчийн төмөр нударга

Авилгын шуугиан

Тэрээр тагнуулын албаны дарга асан Владимиро Монтесиносын хамтаар авилгын шуугианд өртсөнөөр түүний ерөнхийлөгчийн нэр хүнд унаж, 2000 оны 11-р сард уугуул Япон улс руу зугтаж, тэндээ 5 жил орогножээ. Улс төрийн карьераа сэргээхээр 2005 оны 11-р сард Чилид ирэх үед нь Перугийн эрх баригчдын хүсэлтээр түүнийг баривчилсан байна.

Фүжимори өөрт нь хэд хэдэн ял тулгахаар зэхэж байсан Перу улс руу шилжүүлэхийн эсрэг 2 жилийн турш тэмцсэн ч 2007 оны 9-р сард ялагдал хүлээжээ. 2007 оны 12-р сард түүнд, Монтесиносын гэрээс олдсон дүрс бичлэг, дуу хураагуур дээр үндэслэн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 6 жилийн хорих ял оноосон юм.

2009 оны 4-р сард, Ла Кантута болон Барриос Алтосд болсон эсэргүүцлийн жагсаалын үед энгийн иргэдийг хүйс тэмтрэх тушаал өгсөн хэрэгт, мөн сэтгүүлч, бизнесменийг хулгайлсан хэрэгт буруутгажээ. Фүжимори уг хэргийг үйлдээгүй хэмээн эсэргүүцэж байсан юм.

Авилгын шуугиан

Алберто Фүжимори: Онцлох үйл явдлууд

  • 1990- Перугийн Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу ялалт байгуулав.
  • 1992-Конгрессыг цэргийн хүчээр тарааж, эрх мэдлээ нэмэгдүүлэв.
  • 1995- Конгрессыг эмхлэн байгуулж, сонгуульд дахин илт давуу ялалт байгуулав.
  • 2000- Сонгуулийн дүн будлиулсан хэмээх шуугиан дор 3 дахь удаагаа сонгогдов.
  • 2000- Монтесиносын шуугиан дэгдсэний дараа Япон руу зугтсан.
  • 2005- Перугийн эрх баригчдын шаардлагаар Чили улсад саатуулагдав.
  • 2007- Чилээс Перу улсруу шилжүүлэгдсэн. 
  • 2007- Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 6 жилийн ял сонсов.
  • 2009- Хүний эрхийг зөрчсөн хэргээр 25 жилийн ял сонсов.
  • 2013- Өршөөл хүссэн ч ерөнхийлөгч Хюмала татгалзав.
  • 2017- Эрүүл мэндийн шалтгаанаар өршөөгдөж, эсэргүүцлийн жагсаал болов.
  • 2018- 1992 оны зургаан фермерийн аллагын хэргээр шүүх ажиллагаанд орохыг шаардав.

Алберто Фүжимори: Онцлох үйл явдлууд

Сүйрлийн ирмэг дээрх улс орон

Фүжимори 15 сарын турш шүүгдэх үед олон нийтийн санаа бодол хуваагдаж, түүний улс төрийн карьерын турш дагалдсан маргааныг үүсгэсэн юм. 1990 онд түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад цөөн Перучууд л юу болохыг таамаглаж байлаа. Япон эцэг эхтэй, хөдөө аж ахуйн инженер Фүжимори, санал хураалтаас хэдхэн долоо хоногийн өмнөөс олонд танигджээ.

Тэрээр эдийн засгийн уналтад орсон, улс төрийн тогтвортой бус байдалд тарчилж байсан улс орныг хүлээн авсан юм. Фүжимори чөлөөт зах зээлийн шинэчлэлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, татаасыг арилгаж, төрийн өмчит компаниудыг хувьчлан, эдийн засгийн бараг бүхий л хүрээн дэх төрийн үүрэг оролцоог бууруулсан юм. Эдгээр арга хэмжээ нь Перугийн энгийн иргэдэд хүндээр туссан ч жолоодлогогүй инфляцын өсөлтийг зогсоож, 1990-ээд оны хоёрдугаар хагаст эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх замыг засч чадсан байна. Мөн 10 жилийн турш үймээн самуун дэгдээж, олон мянган хүний үхлийн шалтгаан болсон зүүнтний босогчдыг дарсан юм.

1992 онд Фүжимори цэргийн хүчний дэмжлэгтэй Перугийн конгресс, дээд шүүхийг тарааж, дарангуйллын эрх мэдлийг олж авчээ. Энэхүү үйлдлээ, хууль тогтоогчид болон шүүгчид босогчдын эсрэг тэмцэх аюулгүйн хүчнийг хазаарлаж байна хэмээн зөвтгөн тайлбарласан байна. Харин сөрөг хүчнийхэн уг үйлдлийг, тэрээр эрх мэдлийнх нь эсрэг босох бүх ардчилсан хүчнийг нухчин дарсан хэмээн үзэж байлаа. Гэвч удалгүй тэрээр босогчдын бүлгийн толгойлогч Шининг Патыг барьснаар, Перугийн иргэдийн өмнө өөрийгөө зөвтгөж чадсан байна.

Сүйрлийн ирмэг дээрх улс орон

Тагнуулын талаарх дуулиан

1995 онд Фүжимори дахин сонгуульд өрсөлдөж, илт давуу ялалт байгуулжээ. Зүүний босогчдыг дарж, инфляцын өсөлтийг зогсоож чадсан учраас ихэнх сонгогчид түүнд санал өгсөн байна. Гэвч түүний бослогын эсрэг ашигласан арга барилаа ардчилсан сөрөг хүчний эсрэг ашиглаж байгааг анзаарч, дуу хоолойгоо нэгтгэх Перучуудын тоо нэмэгдэж байлаа.

Түүнийг Монтесиносын удирдаж байсан тагнуулын албыг ашиглан, өрсөлдөгчдөө тагнаж, сүрдүүлдэг хэмээх шүүмжлэл газар авчээ. Мөн хэвлэл мэдээлэл, шүүх засаглалд эрх мэдэлдээ оруулж, засгийн газрын нөөц баялгийг өөрийн сонгуулийн компанит ажилдаа ашигласан хэмээн үзэж байв.

Түүнийг 3 дахь удаагаа сонгуульд ялах үед энэ шүүмжлэл, хардлага улам нэмэгджээ. 2000 оны 5-р сарын сонгуульд тэрээр ялалт байгуулсан ч саналыг будлиантуулсан гэх шүүмжлэл нэмэгдэж, түүний 3 дахь ялалт уналтынх нь эхлэл болсон юм. Монтесиносын шуугиан дэгдсэний дараа, сөрөг хүчин 8 жилийн дараа анх удаагаа конгрессын олонх болж, Фүжимориг ёс суртахууны доголдолтой хэмээн албан тушаалаас нь унагасан байна.

Тагнуулын талаарх дуулиан

Намтар ба хувийн амьдрал

Алберто Фүжимори нь 1938 онд, Лимагийн Мирафлорес дүүрэгт Наоичи Фүжимори, Мүцүэ Фүжимори нарын хүү болон төржээ. Эцэг эх нь 1934 онд Японоос Перуд цагаачлан ирсэн аж. Зарим хэвлэлүүд түүнийг Перуд биш, эцгийнхээ нутаг Японы Кумамото мужид төрсөн гэж баталдаг ч Фүжимори өөрөө үүнийг эрс үгүйсгэдэг байна. 

Тэрээр 1957 онд Перугийн "Ла Молина" их сургуулийг хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр төгсөж, хожим АНУ-ын Висконсин-Милуокигийн их сургуульд математикийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан аж. 1974 онд мөн адил Японы цагаач болох Сюзана Хигүчитэй гэр бүл болж, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөжээ.

1984 оноос эхлэн их сургуульд ректороор ажиллаж байгаад улс төрийн салбарт хэний ч таамаглаагүй амжилтыг гаргаж, 1990 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар дээрх бүхэн эхэлсэн байна.

Намтар ба хувийн амьдрал

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()