Алдартнууд хүүхдээ хэрхэн хувцасладаг вэ?

Хүүхдийн хувцас нь загварын ертөнцийн нэг урсгал болсон бөгөөд том хүний хувцаснаас төдийлөн ялгарахаа больсон билээ. Тэр ч утгаараа зарим алдартнуудын хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү загварлаг хувцасласан байх нь бий. Ингээд дэлхийн алдартай одууд хүүхдүүдээ хэрхэн хувцасладаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Алдартнууд хүүхдээ хэрхэн хувцасладаг вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Шайло Жоли-Питт

13 настай Шайло Жоли-Питт нь өөрийн манин хувцаслалтаараа үргэлж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болдог. "Vanity Fair" сэтгүүлийн ярилцлагын үеэр Анжелина Жоли "Шайло 4 настайгаасаа эхлэн эрэгтэй хүүхэд болох хүсэлтэй болсон бөгөөд өөрийгөө Жон гэж дуудаарай гэж хэлдэг” гэжээ. Шайло Брэд Питтийг хуулбарласан мэт дуурайсан төдийгүй халимаг үс засалт хийж, зөвхөн эрэгтэй хувцас өмсдөг. Түүний хувцасны шүүгээнд ихэнхдээ өргөн футболка, том размерын малгайтай цамц, бермуд шорт, биеийн тамирын хослол болон пүүз байдаг. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн Шайло охиныг шүүмжилж байгаа ч эцэг, эх нь энэ тал дээр огт санаа зовохгүй байгаа гэнэ. Учир нь тэдний хувьд хүүхдүүдийнх нь аз жаргал нэгдүгээрт байдаг юм.

Шайло Жоли-Питт

2 Сури Круз

Кэти Холмс болон Том Крузын охин Суригийн хувцасны шүүгээнд "Burberry", "Stella McCartney", "Marc Jacobs" брэндийн хувцаснууд их байдаг. Тэрбээр хүүхэд байхаасаа эхлэн эмэгтэйлэг хувцсыг илүүд үздэг байсан бөгөөд дэрэвгэр хормойтой даашинз, бүрх малгай, булган шуба, алтлаг, мөнгөлөг туфли зэрэг нь Сури хамгийн дуртай хувцаснууд юм. Одоо охин 13 настай хэдий ч түүний хувцасны шүүгээнд цөөн тооны өмд л бий. Хувцаслалтын хувьд Сури ээжтэйгээ зөвлөлддөггүй бөгөөд өөрийн хүссэнээр  хувцсаа сонгож өмсдөг гэнэ.

Сури Круз

3 Норт Уэст

Ким Кардашьян болон Канье Уэстийн 5 настай охин Норт нь бяцхан загварын бурхан болжээ. Эцэг, эх нь түүнд "Louis Vuitton", "Prada", "Gucci", "Fendi", "Balmain" болон "Alexander Wang" зэрэг хамгийн шилдэг брэндийн хувцаснуудыг авч өгдөг аж. Нортод өөрийн гэсэн стилист байдаг ч түүний хувцаслалтыг харахад ээжийнх нь нөлөө их байгаа нь ажиглагддаг. Охин ихэнхдээ хамбан болон торгон даашинз, арьсан банзал, хиймэл үсээр хийсэн шуба, том гутал, пүүз өмсдөг. Үүнээс гадна Норт ээжийнхээ гоёл чимэглэлийн зүйлсийг түүнээс зээлж хэрэглэдэг гэнэ. Тиймээс Ким ямар нэгэн гоёл чимэглэл захиалахдаа заавал хоёр хувийг захиалдаг байна.

Норт Уэст

4 Кингстон Россдейл

Хамгийн загварлаг хөвгүүдийн тоонд Гвен Стефани болон Гэвин Россдейл нарын том хүү Кингстон зүй ёсоор багтана. Кингстоныг жаахан байх үед эцэг, эх нь түүний загварын чиг хандлагыг олохын тулд нэлээдгүй туршилт хийсэн гэдэг. Түүний хувцасны шүүгээнд богино жийнс, дөрвөлжин хээтэй тод өмд, хүнд өндөр гутал, булган ханцуйгүй цамц зэрэг байдаг бөгөөд тэрбээр 5 насны төрсөн өдрөө цагаан футболка, лууван өнгийн өмдтэй тэмдэглэжээ. Харин одоо Кингстон өсөж том болсон учир өөрөө хувцасныхаа стилийг сонгох болсон аж. Тэрбээр сул футболка, трико болон сафари шорт, хөл бөмбөгийн хувцсыг илүү сонирхдог аж.

Кингстон Россдейл

5 Сторми Уэбстер

"Family look" загварын чиг хандлагаар хүүхдүүдээ хувцаслах моод оддын дунд нэлээд тархсан бөгөөд түүнийг Ким Кардашьяны бага дүү Кайли илүү сайн хийдэг аж. Тухайлбал, нэгэн далайн эргийн аяллын үеэр Кайли болон Сторми нар ижилхэн урт цэнхэр даашинз өмссөн байжээ. Кайли охиндоо үргэлж хамгийн шилдэг гэсэн хувцсыг сонгож өгдөг бөгөөд Трэвис Скоттын талаарх баримтат киноны нээлтэн дээр Сторми цэргийн хувцас, цагаан пүүз, үнэт эдлэлэн гоёл чимэглэлтэй очсон байна.

Сторми Уэбстер

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()