Хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагч

Уран гулгалтын спортод залуухан, авьяаслаг, үзэсгэлэнтэй мөн халуухан эмэгтэй тамирчид гайхалтай амжилт үзүүлсээр байна. Эдгээр тамирчид мөсөн талбайд гулгах үедээ үзэгч олны нүдийг баясгаж, зүрхийг догдлуулж байдаг нь нууц биш. Ганцаарчилсан болон хосолсон үзүүлбэр бүхий энэ сонирхолтой спорт анх 1908 онд үүсжээ. Бүс нутгийн, үндэсний, дэлхийн гээд олон уран гулгалтын тэмцээн уралдаан байдаг ч гол үзүүлэлт нь гүйцэтгэж байгаа хүнд элементээр дүгнэгддэг байна.  Ингээд та бүхэнд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам тодотгодог уран гулгалтын спортын хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй тамирчдыг танилцуулж байна

Хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагч
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

10 Эшли Вагнер (Ashley Wagner)

Эшли Вагнер 1996 оноос хойш хамгийн халуухан, үзэсгэлэнтэй уран гулгалтын тамирчдын тоонд зүй ёсоор тооцогдох болсон юм. Анх карьераа эхлүүлсэн мөчөөс өндөр амжилтад хүрч, царайлаг төрхөөрөө үзэгчдэд хурдан танигджээ. Америкийн уран гулгалтын тамирчин маань Надежда Канаева, Рафаел Арутюнан, Жон Никс зэрэг мэргэжлийн багш, дасгалжуулагч нараар бэлтгэгдсэн юм. Эшли 5 настайгаасаа гулгаж эхэлсэн бөгөөд 2005-2006 онд Олон улсын өсвөрийн тэмцээнд ганцаарчилсан төрлөөр оролцож медаль хүртэж байжээ. 2007-2008 онд улсын болон дэлхийн тэмцээнүүдэд насанд хүрэгчдийн ангилалд оролцон, спортын карьераа тунхаглажээ.

Эшли Вагнер (Ashley Wagner)

9 Кэйтлин Осмонд (Kaetlyn Osmond)

Үзэсгэлэнт тамирчин Кэйтлин Осмон 1995 онд Канад улсад төржээ. 3 настайгаасаа гулгаж эхэлсэн тэрээр дэлхийд танигдсан хамгийн халуухан эмэгтэй тамирчдын нэг болсон юм. Үүнээс гадна Осмонд, спортын чадвараараа дэлхийн өнцөг булан бүрийн спорт сонирхогчдын анхаарлын төвд багтжээ. 2011 онд тэрээр Канадын улсын аваргын тэмцээнд оролцож карьераа эхлүүлсэн ба 2012-2013 онд дэлхийн хэмжээнд танигдаж эхэлжээ. Тухайн жилүүдэд Осмонд Канадын үндэсний аварга хэмээх нэр алдрыг хүртсэн байна. Тэрээр Рави Валиагийн удирдлага дор суралцсанаар энэ төрлөөс олон зүйлийг сурч мэдсэн гэдэг.

Кэйтлин Осмонд (Kaetlyn Osmond)

8 Ким Ю На (Kim Yuna)

"Хатан хаан Юна" хэмээн алдаршсан тэрээр олимп, дэлхийн аварга, Дөрвөн тивийн аварга, Гран Пригийн аварга гээд уран гулгалтын спортын бүхий л том шагналыг хүртсэн юм. Тэрбээр зөвхөн нутагтаа төдийгүй дэлхийд гоо үзэсгэлэнгээрээ алдартай бөгөөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр тооцогддог.

Ким Ю На (Kim Yuna)

7 Тесса Вирту (Tessa Virtue)

Канадын мөсний бүжигчин гэгддэг Тесса Вирту нь 2010 оны Олимпын аварга бөгөөд дэлхийд танигдсан уран гулгалтын тамирчин юм. Тэрээр Скотт Мойртой хамтран гулгадаг гэдгээрээ алдартай. 28 настай, Лондонгоос гаралтай энэ халуухан тамирчин, 1997 онд Скотт Мойртой хамтран гулгаж, спортын карьераа эхлүүлсэн ба удалгүй Мойр түүний дасгалжуулагч болсон юм. 2001-2002 онуудад карьерийнхаа эхэн үед тэрээр өндөр амжилт үзүүлсэн бөгөөд 2002 оны Канадын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж байв. 

Тесса Вирту (Tessa Virtue)

6 Грэйси Голд (Gracie Gold)

Өсвөрийн мөнгөн медальт Америкийн уран гулгалтын тамирчин Грэйси Голд өдгөө 22 нас хүрч байна. Тэрээр 2014-2016 оны Америкийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2 удаа аваргаар шалгарч байжээ. Грэйси мөн 2015, 2016 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 1-р байранд орж байсан юм. Тэрээр 8 настайгаасаа Макс Лиу, Эми Ворхабэн нарын шавь болж, уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Грэйси 2012 онд Эстонд зохион байгуулагдсан өсвөрийн тэмцээнд оролцож, олон улсын тэмцээний гараагаа эхлүүлсэн бөгөөд мөн ондоо Америкийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Грэйси Голд (Gracie Gold)

5 Танит Белбин (Tanith Belbin)

Америкийн мөсний бүжигчин Танит Белбин ABC Спортын сувгаар дамжуулдаг Олимпийн нэвтрүүлгийг хөтөлдөг гэдгээрээ алдартай. 33 настай үзэсгэлэнт тамирчин маань Онтариогийн Кингстоноос гаралтай. Танит 3 настайгаасаа гулгаж эхэлсэн бөгөөд 9 наснаасаа мөсний бүжгийн үзүүлбэр үзүүлж эхэлжээ. Тэрээр 1998-2000 онд Агостотой хамтран гулгадаг байсан ба 2001 онд ISU өсвөрийн тэмцээнээс 2 медаль хүртэж, мөн дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байранд орсон байна. Өдгөө Танит дэлхийн өнцөг булан бүрд хамгийн халуухан, үзэсгэлэнтэй уран гулгалтын тамирчин хэмээн танигджээ.

Танит Белбин (Tanith Belbin)

4 Мария Соцкова

19 настай Оросын үзэсгэлэнт уран гулгалтын тамирчин Мария Соцковагийн дасгалжуулагчаар Элена Буайнова ажилладаг ба өмнө нь түүнийг Светлана Панова дасгалжуулдаг байжээ. Тэрээр 3 наснаасаа мөсөн дээр гулгаж эхэлсэн ба Каролина Костнэрээс үлгэр дуурайлал авдаг гэнэ. Тэрээр богино хугацаанд олон шагнал, медал хүртэж, өндөр нэр хүнд олж авсан юм. 2015 онд Соцкова Латвийн нийслэл Рига хотод болсон тэмцээнээс алтан медаль хүртэж, мөн тухайн жилдээ хамгийн халуухан уран гулгалтын тамирчдын нэгд эргэлзээгүй бичигдэх болсон. Мөн 2016 оны 12-р сард Соцкова Оросын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийн эзэн болсон аж. 

Мария Соцкова

3 Евгения Медведева

Ердөө 20 настай Оросын уран гулгалтын залуу тамирчин, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уран гулгагчдын тоонд багтжээ. Медведева дэлхийн аваргын тэмцээнд 2 удаа ялалт байгуулж, Гранд Прикс Финалд 2 удаа, Европын аварга шалгаруулах тэмцээнд мөн 2 удаа ялалт байгуулж байжээ. Түүний ээж уран гулгалтын тамирчин байсан бөгөөд Медведева 3 настайгаасаа мөсөн дээр гулгаж эхэлсэн байна. Тэрээр 2012 оны Оросын үндэсний аварга шалгаруулах тэмцээн, 2014 оны дэлхийн аваргын насанд хүрэгчдийн тэмцээнүүдэд ажиллаж байжээ. Үүнээс гадна Медведева өсвөрийн олон улсын тэмцээнээс олон шагнал хүртэж байв. 2015-2016 онд Олон улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Евгения Медведева

2 Габриэль Дэйлман (Gabrielle Daleman)

Канадын уран гулгалтын тамирчин Габриэль Дэйлман үзэсгэлэнтэй төрх, уран гулгах чадвараараа дэлхий дахинд хэдийнээ танил болсон. 21 настай Дэйлман Торонто хотод төрсөн бөгөөд 4 настайгаасаа мөсөн дээр гулгаж эхэлсэн байна. Канадын тамирчин Жоанни Рошете 2013 онд түүнийг дэмжин зоригжуулж, удалгүй тэрээр Канадын аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Үүнээс гадна Дэйлман 2014 оны Канадын намрын тэмцээн, 2016 оны CS Небелхорн цомын тэмцээн, 2016 болон 2017 оны Канадын аваргын тэмцээнүүдээс олон шагнал хүртэж байжээ. 

Габриэль Дэйлман (Gabrielle Daleman)

1 Каролина Костнэр (Carolina Kostner)

Уран гулгалтын спортын шилдэг тамирчдын нэг Каролина Костнэр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тамирчдын тоонд багтдаг. Уран гулгах чадвараараа алдар нэрийг хүртэж, мөн олон шүтэн бишрэгчтэй болсон. Италийн тамирчин Костнэр Европын аваргад 5 удаа ялалт байгуулж, 2011 онд Гранд Приксийн аваргаар шалгарч, мөн хэд хэдэн шагнал хүртэж байжээ. 2017 онд тэрээр Европын аваргаас 10 медаль хүртэж, Европын аваргаас хамгийн олон медаль хүртсэн ганцаарчилсан уран гулгалтын тамичнаар шалгарчээ. Өдгөө 30 настай Костнэр 1990 онд буюу 3 наснаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн байна.

Каролина Костнэр (Carolina Kostner)

4
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()