Алдарт "Кунг-фу үймээн" кино хэрхэн бүтсэн талаар сонирхолтой баримтууд

"Kung Fu Hustle" бол Азийн бокс оффисын амжилтуудыг эвдэж, олон улсын хэмжээнд чамгүй амжилт үзүүлсэн онцгой бүтээл юм. Киноны найруулагч Стивен Чоу тулааны урлаг, хөгжилтэй адал явдал, сэтгэл уярам романс, зөгнөлт төрлүүдийг сонирхолтой байдлаар нэгтгэхийг зорьжээ. Тус кино Хонконгийн Кино Наадмын 16 төрөлд нэр дэвшиж, 6 ялалт байгуулсан байдаг. Ингээд "Kung Fu Hustle" киноны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэе.

Алдарт "Кунг-фу үймээн" кино хэрхэн бүтсэн талаар сонирхолтой баримтууд

1 Киноны тулаантай хэсгүүдийг "The Matrix" кинонд ажилласан Юэнь Ву Пин дэгэлжээ.

Хэрвээ та тулааны урлагтай кинонд дуртай бол "Гэтэж буй бар, нуугдаж буй луу", "Матрикс" кинонуудыг гарцаагүй үзсэн байх. Юэнь Ву Пин (Yuen Woo-Ping) тулааны урлагийн алдартай дэглэгчээс гадна кино найруулагч хүн юм. Тэрээр "Kung Fu Hustle" киноны тулаантай хэсгийн зөвлөгчөөр ажиллажээ. Юэнь Ву Пин 1978 онд "Snake in the Eagle’s Shadow" кинонд ажилласнаар карьераа эхлүүлсэн байдаг. Үүний дараа "Согтуу Мастер" кинонд ажиллаж, Жеки Чаны алдрын гарааг эхлүүлсэн гэдэг. Тэрээр Хятадын кино урлагийн хэд хэдэн алдартай жүжигчидтэй ажиллаж байсан домогт уран бүтээлч билээ. Түүнийг "Домогт нударга" 1, 2 кинонд ажилласны дараа ах дүү Вачовски "Матрикс" кинонд ажиллах санал тавьсан байна.

Киноны тулаантай хэсгүүдийг "The Matrix" кинонд ажилласан Юэнь Ву Пин дэгэлжээ.

2 “Гахайн Хорооны Гудамж”-ны загварыг Чоу хүүхэд насны дурсамжаасаа сэдэвлэсэн

Нэгэн цагт Кун Фугийн мастерууд байсан хүмүүсийн амьдардаг ядруухан газрыг “Гахайн Хорооны Гудамж”-аар дүрсэлдэг. Уг гудамж киноны гол үйл явдал өрнөдөг газар бөгөөд Шоу хамгийн түрүүнд энэ гудамжны загварыг гаргахаар зорьж байжээ. Тэрээр ярилцлага өгөх үедээ, энэ гудамжийг Хонконгийн хөл хөдөлгөөнтэй, ядуусын гудамжны хүүхэд насны дурсамжаас сэдэвлэн бүтээсэн гэжээ. 

“Гахайн Хорооны Гудамж”-ны загварыг Чоу хүүхэд насны дурсамжаасаа сэдэвлэсэн

3 Сүхтний бүлгийн толгойлогчийн дүр дээр нэлээн удаан ажилласан

“Сам Ах”-ын дүрд Дэнни Чан Кокван тоглосон бөгөөд тэрээр рок хамтлагийн дуучин, бүжиг дэглээч мөн Сөрөх Нударга тулааны урлагаар мэргэшсэн нэгэн байжээ. Сөрөх Нударга тулааны урлагийг Брюс Ли анх үүсгэсэн гэж үздэг. Киноны Сүхт бүлгийн толгойлогчийн дүрийг хэрхэн дүрслэх талаар Чоу толгойгоо гашилгаж байх үед Дэннигийн бүжиглэх чадвар түүнд санаа өгчээ. Зөвхөн хүчирхийллийг харуулахын оронд Чоу кинондоо бүжгийн үзэгдлийг оруулдаг байна.

Сүхтний бүлгийн толгойлогчийн дүр дээр нэлээн удаан ажилласан

4 Чоу анх Хоёр алуурчныг аварга загастай тулалдаж байгаагаар дүрслэхийг хүсч байжээ

Шидэт ятга тоглодог хоёр алуурчинтай хэсгийг санаж байна уу? Долоон чавхдастай энэ хөгжим үл үзэгдэх хутгаар харвах чадалтай. Уг нь Стивен Чоу (Stephen Chow) 2 алуурчдыг аварга загасаар тулалддаг болгон харуулахыг хүсэж байжээ. Гэвч компьютер графикийн ажилчид боломжгүй гэсэн учраас Чоу оронд нь шидэт ятга сонгосон байна.

Чоу анх Хоёр алуурчныг аварга загастай тулалдаж байгаагаар дүрслэхийг хүсч байжээ

5 Стивен Чоу Кунг Фугээр хичээллэдэг

Стивен Брюс Лигийн шүтэн бишрэгч бөгөөд түүнийг дуурайж тулааны урлагт суралцаж байжээ. Өөрийгөө жүжигчин, тулааны урлагаар хичээллэгч болоход Брюс Ли хамгийн их нөлөөлсөн хэмээн тэрээр ярьдаг. Дунд сургуульд байхдаа Кунг Фугийн дугуйланд явдаг байсан ч санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн дугуйлангаа орхисон байна. Гэвч тэрээр Брюс Лигийн киног үзэж, хөдөлгөөнийг нь даган дуурайдаг байжээ.

Стивен Чоу Кунг Фугээр хичээллэдэг

6 Юэнь Цио найзыгаа дэмжихээр ирээд байрны эзэн эмэгтэйн дүрд сонгогдож байжээ.

Киноны дүрд шалгуулж байсан найзыгаа дэмжихээр ирээд, Юэнь Цио тамхи татан сууж байжээ. Түүний ёжтой царайны хувирлыг харсан кино багийнхан түүнийг ямар ч шалгаруулалтгүйгээр байрны эзэн эмэгтэйн дүрд сонгосон байна. Чоу кино жүжигчдийн багийг энгийн биш, этгээд байлгахыг хүсэж байжээ. Юэнь Циогийн бардам, дээрэнгүй төрх дүрдээ төгс тохирно гэж Чоу үзсэн байна.

Юэнь Цио найзыгаа дэмжихээр ирээд байрны эзэн эмэгтэйн дүрд сонгогдож байжээ.

7 Брюс Люн бол Стивений хүүхэд насны тулааны урлагийн баатар юм

Брюс Люн (Bruce Leung) кинонд алуурчны хааны дүрийг бүтээсэн юм. Жинхэнэ нэр нь Люн Сиу Лун боловч домогт Брюс Лиг өөд болсны дараа Брюс Люн хэмээх тайзны нэртэй болжээ. Тухайн үед Хятадын олон кино найруулагчид Брюс Лиг дуурайн хөдөлж чадах жүжигчдийг олохыг хичээдэг байв. Харин Люн бол Брюс Ли, Жеки Чаны дараа орох Гуравдахь Луу хэмээн нэрлэгддэг. Тэрээр дэлгэцийн бүтээлд оролцон тоглолгүй 15 жилийн дараа энэхүү кинонд дүр бүтээжээ.

Брюс Люн бол Стивений хүүхэд насны тулааны урлагийн баатар юм

8 Дүрд шалгуулсан бараг 8000 орчим охидоос Эва энэ дүрд шалгарч байжээ.

"Kung Fu Hustle" кино Эва Хюнын анхны кино юм. Тэрээр жүжигчин мэргэжилтэй бөгөөд анхны дүр бүтээсэн кино нь ийнхүү амжилтад хүрч байжээ. Түүнийг 8000 орчим охидоос сонгосон байдаг.

Дүрд шалгуулсан бараг 8000 орчим охидоос Эва энэ дүрд шалгарч байжээ.

9 Байрны эзэн эхнэр нөхрийн ча ча бүжгийг Брюс Лигийн дурсгалд зориулжээ.

Кинонд гардаг ча ча бүжгийг 1985 онд ча ча бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан Лигийн дурсгалд зориулсан байдаг. Брюс Лигээс сэдэвлэсэн киноны хэсэг зөвхөн үүгээр дуусахгүй. Газрын эзэн эмэгтэй Брюс Лигийн "Return of the Dragon" кинонд гаргадаг хөдөлгөөнийг дуурайн үзүүлдэг. Газрын эзэн Сүхтний бүлгийн толгойлогч руу гар далайн, нударгаа зангидахад яс нужигнах чимээ сонсогдоно. Дараа нь Брюс Ли шиг хамраа зангиддаг.

Байрны эзэн эхнэр нөхрийн ча ча бүжгийг Брюс Лигийн дурсгалд зориулжээ.

10 “Гахайн Хорооны Гудамж” бол Хятадын Коулун хотод тавигдсан жүжгийн нэр юм

Коулун хот анхандаа цэргийн бэхлэлтийн газар байжээ. 1898 онд Хятад улс энэ газрыг Британид түрээслүүлснээр эзэнгүй хоцорчээ. Япончууд Хонконгийг эзлэх үед хотын хүн амын тоо эрс нэмэгдэж, хот хар тамхины хэрэглээ, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлтийн хэмжээгээр өндөрт тооцогддог байв. Хонконгийн засаг захиргаа 1987 онд хотыг нураасан байна.

“Гахайн Хорооны Гудамж” бол Хятадын Коулун хотод тавигдсан жүжгийн нэр юм

11 Шин-ийн хүүхэд байхдаа сурдаг тулааны арга нь жинхэнэ Шаолиний Кунг Фу юм.

Энэ кинонд дуртай л бол киноны төгсгөл хэсэгт Шин Алуурчны хаантай тулалдахдаа Буддагийн Алга хэмээх аргыг хэрэглэдгийг мэдэх байх. Энэ аргаар барилгын хананд алганы хэлбэртэй нүх гаргасан байдаг. Үнэндээ бол Буддагийн Алга тулааны арга нь гарын алгаа ашиглан хүчтэй цохилт өгдөг арга бөгөөд Кунг Фугийн харьцангуй сүүлийн үеийн хэв маяг ажээ.

Шин-ийн хүүхэд байхдаа сурдаг тулааны арга нь жинхэнэ Шаолиний Кунг Фу юм.

12 Киноны ихэнх дүрийн нэрийг Луйс Чагийн зохиолоос сэдэвлэн өгчээ.

Луйс Ча нь Хятадын алдартай зохиолч юм. Тэрээр 15 гаруй роман бичсэн бөгөөд дэлхий даяар 100 сая хувь борлогдож байжээ.  "Kung Fu Hustle" киноны дүрүүдийн нэрийг түүний алдарт "The Return of the Condor Heroes" зохиолоос сэдэвлэн өгсөн байна.

Киноны ихэнх дүрийн нэрийг Луйс Чагийн зохиолоос сэдэвлэн өгчээ.

13 Kung Fu Hustle кино Shaolin Soccer киноны амжилтыг эвдэж, Хойд Америкт хамгийн их ашиг олсон Хонконг кино болжээ

Тус кино 2005 оны үед, Хятадад бүтээсэн хамгийн их ашиг орлого олсон бүтээл болж байжээ. Мөн Хойд Америкт хамгийн их ашиг олсон гадаад киногоор тодорсон юм. Нээлтээ хийсэн эхний өдрөө 4.9 сая хонконг долларын ашиг олж, 2503 кино театрт нээлтээ хийсэн байна.

Kung Fu Hustle кино Shaolin Soccer киноны амжилтыг эвдэж, Хойд Америкт хамгийн их ашиг олсон Хонконг кино болжээ

14 Жүжигчин Билл Муррэй "Kung Fu Hustle" киног орчин үеийн инээдмийн киноны төрөлд гарсан гайхалтай дэвшил хэмээн нэрлэжээ

Билл Муррэй "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр кино үнэхээр таалагдсан тухай ярьсан байна. Тус киног орчин үеийн тулаант, инээдмийн кино төрлийн гайхалтай амжилт хэмээн нэрлэсэн байна.

Жүжигчин Билл Муррэй "Kung Fu Hustle" киног орчин үеийн инээдмийн киноны төрөлд гарсан гайхалтай дэвшил хэмээн нэрлэжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()