Баян болон ядуу хүмүүсийн сэтгэлгээ ямар ялгаатай байдаг вэ?

Баячууд тогтмол эд хөрөнгөө арвижуулж байхад, ядуу хүмүүс баяжиж чаддаггүй шалтгааны нэг нь сэтгэхүйн асуудал юм. Дэлхийн баялгийн 96%-ийг нийт хүн амын ердөө 3% хувь нь эзэмшдэг бол хүн амын үлдсэн 96% хувь нь баялгийн 4%-ийг л хувааж амьдардаг гэнэ. Ингээд бид танд баян болон ядуу хүмүүсийн сэтгэхүйн ялгааг хүргэе. Энэ нь таныг ирээдүйд баячуудын эгнээнд ороход туслах болов уу.

Баян болон ядуу хүмүүсийн сэтгэлгээ ямар ялгаатай байдаг вэ?
72 цагийн турш 72%
Хаах
Сурталчилгаа

1 Аюулгүй байдал болон эрх чөлөө

Энэхүү ойлголтыг тайлбарлахын тулд хүмүүсийг баян, ядуу гэж ангилцгаая. Ядуу хүмүүсээс эхлье. Ядуу хүмүүсийн бодол нь тэд амьдралын бүхий л зүйлд аюулгүй байдлаа хангаж, эрсдэл гаргахаас татгалздаг.  Жишээлбэл: аюулгүй ажил хийх, бусадтай харилцахдаа болгоомжтой харьцах, гаргаж буй үйлдлээ хянах гэх мэт. Энэ төрлийн хүмүүс нь мөнгө цуглуулах тал дээр анхаарал хандуулж, хэрэггүй зүйлд үрэхийн оронд хадгалсан нь дээр гэж үздэг. Гэвч инфляцын төвшинтэй холбоотойгоор хадгалсан мөнгө нь үнэ цэнээ алддаг байна.

Маш болгоомжтой амьдарч байгаа үед ямар нэг амжилт гаргах нь юу л бол? Хамгийн тайван ажил дээр ч энэхүү аюулгүй байдал алдагдах магадлалтай байдаг. Буруу газар гарын үсэг зурах, бэртэх, эсвэл таны ажиллаж буй байгууллага дампуурч болно шүү дээ. Бүх зүйл хэзээ ч бүрэн тайван байж чаддаггүй бөгөөд бусдын бодолд юу байгааг хэн ч тааж мэдэхгүй.

Харин баячуудын хувьд тэд эрсдэлээс айдаггүй бөгөөд байгаа бүх зүйлээрээ дэнчин тавихад ч бэлэн байдаг. Баячуудын ихэнх нь өөрийн бүх эд хөрөнгийг алдаж байсан ч дахин хөл дээрээ босохдоо илүү баян, хүчтэй болж байсан юм. Тэд өдөр бүр төрөл бүрийн сэтгэл хөдлөл мэдэрч, өнөөдрийг сүүлийн өдөр мэтээр амьдардаг. Тэд амьдрал гэдэг тааварлашгүй зүйл гэдгийг мэддэг учир аливаа зүйлийг маргааш гэж хэзээ ч хойшлуулдаггүй.

Бидний хувьд санхүүгийн эрх чөлөө гэж юу вэ? Энэ нь та өөрийнхөө олсон орлогын тодорхой хувийг өөртөө зарцуулж чадах явдал юм. Энэ бол олон сарын өмнөөс төлөвлөхгүйгээр өөртөө ямар нэг зүйлийг шууд авах боломжтой байхыг хэлнэ. Амьдрал дээр бүх зүйлийг урьдчилан таамаглах боломжгүй байдаг учир заримдаа эрсдэл гаргахаас айхгүй байж зоригтой алхмыг хийх нь оролдлого хийгээгүйгээсээ болж харамсаж суухаас илүү дээр зүйл билээ.

Аюулгүй байдал болон эрх чөлөө

2 Мөнгө болон баялгийн ялгааг ойлгох

Амьдралын дундаж төвшинтэй эсвэл ядуу хүмүүс ихэнхдээ мөнгө олохын тулд амьдардаг бөгөөд тэдний хувьд мөнгө бол баялаг юм. Гэтэл бодит байдал дээр мөнгө бол цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ алддаг цаас.  Ядуу хүмүүс ямарваа нэг зүйлд хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйд ашиг авчирна гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс тэд мөнгө цуглуулах тал дээр л анхаарал хандуулдаг. Тэдний амьдралдаа хэрэгжүүлдэг хамгийн гол алтан дүрэм бол хэмнэлт хийх явдал юм.

Харин баян хүмүүс баялгийг бүтээхийн тулд мөнгөний хэмжээнд бус, харин ухаалаг, материаллаг зүйлд хөрөнгө оруулалт хийдэг байна. Мөнгө болон баялгийн ялгаа юу вэ?

Мөнгө бол зүгээр л хэсэг хугацааны дараа үнэ цэнээ алддаг цаас. Харин баялаг бол үеэс үед уламжлагдаж, үнэ цэнээ алддаггүй зүйл юм. Жишээлбэл: Банкны дансанд буй 4 000 000 сая төгрөг бус харин 4 000 000 саяын үнэтэй байшин бол баялаг билээ. Баялаг хэзээд үнэ цэнэтэй хэвээр байх болно.

Мөнгө болон баялгийн ялгааг ойлгох

3 Хурдан үр дүн, богино хугацааны таашаал

Баян биш хүмүүс хийж буй зүйлийнхээ үр шимийг маш хурдан амсахыг хүсдэг. Тэд тодорхой зорилго, төлөвлөгөөгүйгээр зөвхөн мөнгө олохын тулд л амьдардаг. Тэд мөнгө юунд хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Тэд тариа тарьсан ч түүнийг ургах хүртэл хүлээх тэсвэргүй байдаг юм. Энэ төрлийн  хүмүүсийн хувьд үр дүн хурдан гарах нь хамгийн чухал санагддаг.

Харин баялаг бүтээх зорилготой хүмүүс маш тэвчээртэй ханддаг. Мэдээж, тэд мөн л богино хугацаанд үр дүн мэдрэхийг хүсдэг ч энэ боломжгүй зүйл гэдгийг ойлгодог юм. Баячууд түр зуурын таашаалыг хэсэгтээ хойш нь тавьж, үр дүнд хүрснийхээ дараа илүү урт удаан хугацааны таашаалыг мэдрэх хүртлээ тэвчээртэй байж чаддаг. Хэрвээ та ямар нэг амжилтад хүрэхийг хүсэж байвал үр дүнг харахын тулд хүлээх хэрэгтэй гэдгийг санаарай. Амжилтад хүрэхийн өмнө та маш олон бэрхшээлийг даван туулна гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Хурдан үр дүн, богино хугацааны таашаал

4 Өөрийн цаг хугацааг ашиглах болон зарах

Бид өөрийн бүхий л цаг хугацааг зарж занганд ордог. Бидний амьдарч буй нийгэм бидэнд зарцуулж буй цагийнхаа төлөө мөнгө авах хэрэгтэй гэсэн ойлголтыг суулгасан. Энэ ойлголт зөв болов уу?

Ядуу хүмүүс үргэлж өөрийн цагийг зарах боломжийг хайдаг. Тэд илүү гарсан цагаа өөрийнхөө сайн сайхны төлөө зарцуулдаггүй. Бидэнд бизнес эрхлэгчдийн удирдлага дор хэрхэн ажиллах, хэрхэн сайн ажилтан байх талаар зааж өгдөг боловч өөрөө бизнес эрхлэгч болж сайн ажилтантай болох талаар заадаггүй. Ерөнхийдөө бидэнд мөнгөний төлөө ажиллах арга барилыг зааж өгдөг гэсэн үг юм.

Харин баячуудын хувьд тэд өөрийн цагийг зарж, хангалттай хэмжээний баялгийг бүтээх боломжгүй гэдгийг ойлгодог. Тэд өөрийн бүх цаг хугацааг ажилдаа зарцуулахын оронд, бусад хүмүүсийг оруулж, тэдний цагийг үнэлж мөнгө өгдөг. Ажилчдын олж буй орлого нь таны зарлагадаж буй зарлагаас илүү их байх болно. Өөрийгөө чөлөөлж, бусдад хангалттай төлбөр төлж, баялгийг бүтээх хэрэгтэй.

Өөрийн цаг хугацааг ашиглах болон зарах

5 Хамгийн чухал нь

Дээрх бүх заалтууд чухал хэдий ч хамгийн чухлыг одоо дурдъя. Ядуу хүмүүс: Яаж их мөнгө олох вэ? Хэрхэн амжилтад хүрэх вэ? Хэрхэн шинэ зүйл хийж сурч, энэ зүйлээрээ мөнгө олох вэ? гэсэн асуултад хариулт хайдаг. Ингээд тэднийг хүрээлэн буй хүмүүс: шинэ, өндөр цалинтай ажилд ор, мэргэжил дээшлүүлэх сургалтад суу гэх мэт зөвлөгөө өгдөг. Энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлэх үедээ бид дахин өөрийн цагийг зарж, богино хугацаанд хурдан үр дүнд хүрэх гэж хичээдэг. Гэтэл бодит байдал дээр энэхүү тойргоос гарах гэж хичээх хэрэгтэй. Энэ тойргоос гарахын тулд танд баян хүний сэтгэхүй хэрэг болно.

Харин баян  хүн бол “Ямар шаардлагатай вэ?” гэсэн асуултын хариултыг олох гэж хичээнэ. Тэрээр юуны тулд мөнгө олох, юунд зарцуулах, юунд хөрөнгө оруулалт хэрэгтэйгээ боддог. Харин дараа нь тэд “Яаж?” гэсэн асуултыг асууна. Орлого, ашиг олохын тулд хэрхэн ажилтныхаа чадвар, мэдлэг, боловсролыг ашиглах вэ гэдгийг бодно. Гуравдугаарт, төлөвлөгөөгөө гаргаж, өөрт хэрэгтэй хүмүүсээ олсныхоо дараа дараагийн алхмыг хийнэ. Энэ нь үр дүнгээ тэвчээртэй хүлээх явдал юм. Бүх зүйл бүтсэний дараа, баячууд орлого олж, баялагийг бүтээдэг. Ингэснээр баячууд санхүүгийн хувьд, цаг хугацааны хувьд ч эрх чөлөөтэй байж чаддаг. 

Хамгийн чухал нь

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()