Эрчүүдийн тухай таны бодлыг өөрчлөх сонирхолтой баримтууд

Бүсгүйчүүдийн талаар маш олон нийтлэл байдаг бол эрчүүдийн талаар мэдээлэл төдийлөн байдаггүй билээ. Хэдийгээр эрэгтэй хүн бүр өөрийн гэсэн давуу талтай байдаг боловч, ихэнх эрчүүдэд дараах нийтлэг зан чанар байдаг гэнэ. Эрчүүд өөрсдөө ч тэдгээрийг мэддэггүй гэнэ шүү.

Эрчүүдийн тухай таны бодлыг өөрчлөх сонирхолтой баримтууд
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Эрчүүд агуу хайрыг хүсдэг

Эрчүүдийг гэрлэлтийн тал дээр хүйтэн хөндий хүмүүс гэдэг ч үнэн хэрэгтээ ихэнх ганц бие эрэгтэйчүүд жинхэнэ хайраа хайсаар явдаг. Судалгаанд оролцсон эрчүүдийн 64 хувь нь гэр бүлтэй болж, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсдэг болохоо илэрхийлжээ.  Харин 15 хувь нь  гэр бүлтэй болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд өөрийн амьдралыг карьертаа зориулахыг хүсэж байгаа аж.

Сэтгэл судлаачтай хийсэн ярилцлагын үеэр эрчүүдийн дийлэнх нь экс найз эмэгтэйгээ боддог гэж хэлжээ. Үүнээс гадна судалгаанаас харахад эрчүүдийн 45 хувь нь анхны хайраа санан, дурсдаг гэсэн байна. Мэдээж, анхны бүхэн дурсамж агуулдаг учир анхны хайраа дурсах үед амьдралын эрч хүч нэмэгддэг аж.

Эрчүүд агуу хайрыг хүсдэг

2 Эрчүүд хөдөлж буй зүйлийг илүү сайн хардаг

Эрчүүдийн хараа маш хурц  байдаг бөгөөд тэд хөдөлж буй зүйлийг илүү хурдан харж, хариу үйлдэл үзүүлдэг байна. Тиймээс ширээний ард хөдөлгөөнгүй сууж буй бүсгүйг тэд анзаарч харах нь юу л бол. Үүнээс гадна тэд чигээрээ, хол зайд байгаа зүйлийг сайн харна. Харин бүсгүйчүүд ойрын зайд илүү сайн хардаг аж.

Энэ нь эрчүүд хөргөгчинд буй талхыг харахгүй хэрнээ 10 давхарт буй үзэсгэлэнтэй эмэгтэйг олж хардгийн шалтгаан юм.

Эрчүүд хөдөлж буй зүйлийг илүү сайн хардаг

3 Тэд бүсгүйчүүдээс их онлайн худалдан авалт хийдэг

Залуучууд бүсгүйчүүдээс илүү их онлайн худалдан авалтыг хийдэг бөгөөд ялангуяа ганц бие эрчүүд энэ төрлийн худалдан авалт хийх дуртай байдаг гэнэ.

Тэд бүсгүйчүүдээс их онлайн худалдан авалт хийдэг

4 Эрчүүдийн ариун цэврийн өрөөний дараалал бага байдаг

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний дараалал эрчүүдийнхээс хэд дахин их байдаг. Энэ нь физиологийн онцлогтой холбоотой бөгөөд эрчүүдийн бие засах хэрэгцээ нь бүсгүйчүүдээс бага байдаг аж. Эрчүүдийн давсаг нь бүсгүйчүүдээс том, шээсний суваг нь илүү урт байдаг.

Эрчүүдийн ариун цэврийн өрөөний дараалал бага байдаг

5 Эрчүүдэд маргах боломжтой бүсгүйчүүд таалагддаг

Хачирхалтай нь эрчүүдэд түүний үзэл бодлыг заримдаа дэмждэггүй, уурладаг, өөрийн үзэл бодлыг илэрхийлдэг, харилцаанаас юу хүсэж байгаагаа илэрхийлэх чадвартай бүсгүйчүүд таалагддаг гэнэ. Эмэгтэйчүүдийн өөртөө итгэлтэй байдал, санаачлагатай байдал нь дур булаам харагддаг аж.

Эрчүүдэд маргах боломжтой бүсгүйчүүд таалагддаг

6 Ганцаардахаас айдаг

Гэр бүлээсээ салсан эрэгтэйчүүд ихэнхдээ ганцаараа үлдэх дургүй байдаг гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдээс илүү хурдан гэрлэдэг байна. Учир нь эрчүүд ганцаардлыг даван туулах чадвар муутай байдаг аж.

Ганцаардахаас айдаг

7 Салалтыг хүндээр тусгаж авдаг

Хэдийгээр эрчүүд зоригтой, тэсвэр тэвчээртэй байдаг ч салалтыг маш хүндээр тусгаж авдаг. Эрчүүд энэ байдлаа нуудаг ч бүсгүйчүүдээс илүү ямар нэг зүйлд амархан дасдаг аж.

Салалтыг хүндээр тусгаж авдаг

8 Эрчүүд харамч биш

Ихэнх эрчүүд ресторанд ороод бүх төлбөр тооцоог өөрөө хийх ч үүнийг өөрийн хүсэлтээр хийдэг нь юу л бол. Гэхдээ л эрчүүд өөртөө болон хайртай эмэгтэйдээ зориулж том худалдан авалт хийх дуртай байдаг. 

Эрчүүд харамч биш

9 Тэдэнд бүх төрлийн уруул таалагддаг

Судалгаанаас харахад уруул гэдэг бүсгүйчүүдийн нүүрний хамгийн дур булаам хэсэг гэнэ. Зузаан уруул эрчүүдийн анхаарлыг татдаг гэдгийг хүн бүр мэднэ. Мөн гоё будсан нимгэн уруул будаггүй уруулаас илүү эрчүүдийн анхаарлыг татдаг байна.

Тэдэнд бүх төрлийн уруул таалагддаг

10 Эрчүүд хоолойн өнгөнд дурладаг

Эрчүүд тухайн эмэгтэйг харахгүйгээр утсаар ярьж байгаад дуу хоолойнд дурлаж чадна. Нэгэн туршилтаас харахад: Хэрвээ тухайн эрэгтэйд нэг бүсгүйн дуу хоолой таалагдсан бол гадаад төрх нь таалагдах магадлал 100 хувь байдаг гэнэ. Эрчүүдийн хувьд хамгийн таатайд тооцогдох дуу хоолой нь өндөр темптэй хоолой аж.

Эрчүүд хоолойн өнгөнд дурладаг

11 Эрчүүд толгойн хазайлтад анхаарал хандуулдаг

Бас нэг хачирхалтай зүйл бол бүсгүйчүүдийн “толгойн зөв хазайлт” эрчүүдийн анхаарлыг татдаг гэнэ. Сэтгэл судлаачид толгойгоо төрөл бүрээр хазайлгасан эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн гурав гурван зургийг авч, эдгээр зургаас хамгийн сэтгэл татам байгаа зургийг сонгох даалгаврыг туршилтад оролцогсдод өгсөн байна. Туршилтын үр дүнд толгой нь урагш хазайсан, харц нь бага зэрэг өргөгдсөн бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг илүү татаж, дур булаам харагддаг болох нь  тогтоогджээ.

Эрчүүд толгойн хазайлтад анхаарал хандуулдаг

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()