2019 оны Нобелийн шагналтнууд тодорлоо!

2019 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12 сарын 10-ны өдөр Стокхольм хотод болж өнгөрлөө. Уламжлал ёсоор Шведийн XVI Карл Густав хаан хүндэт диплом болон алтан медалийг өөрийн биеэр гардуулжээ. Мөн тус арга хэмжээнд эзэн хааны гэр бүлийн гишүүд ч оролцсон байна. Ингээд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны торгон агшнууд болоод шагналтнуудын мэдээллийг хүргэе. 

2019 оны Нобелийн шагналтнууд тодорлоо!
Хаах
Сурталчилгаа

1 Ёслолын арга хэмжээний торгон мөчүүд

Шведийн хаан XVI Карл Густаф, хатан хаан Силвиа нар ёслолын ажиллагаа дээр

Ёслолын арга хэмжээний торгон мөчүүд

Шведийн гүнж Мадлен шагнал гардуулах ёслолын үеэр

Абий Ахмед Али шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлж буй нь

Нобелийн энхтайвны шагналтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр, Осло танхимын гадна

Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед Али эхнэрийн хамт цугласан олонтой мэндчилж буй нь

Ёслолын үеэрх иргэдийн жагсаал

Уран зохиолын шагналыг хүртсэн зохиолч Ольга Токарчук

Энх тайвны шагналыг хүртсэн Этиопийн ерөнхий сайд Абий Ахмед Али

2 2019 оны Нобелийн шагналууд

Жеймс Пиблс (James Peebles)- Физикийн шагнал

1935 оны 4-р сарын 25-нд Канадын Виннипег хотод төрсөн

Үндэслэл: "Физикийн сансар судлалд хийсэн онолын нээлт"

2019 оны Нобелийн шагналууд

Мишель Майяор (Michel Mayor)- Физикийн шагнал

1942 оны 1-р сарын 12-нд Швейцарын Лозанна хотод төрсөн

Үндэслэл: "Нартай төстэй одыг тойрдог гарагийг нээсэн"

Дидье Кэлоз (Didier Queloz)- Физикийн шагнал

1966 оны 2-р сарын 23-нд Швейцарын Женев хотод төрсөн 

Үндэслэл: "Нартай төстэй одыг тойрдог гарагийг нээсэн"

Жон Б. Гуддено (John B. Goodenough) - Химийн шагнал

1922 оны 7-р сарын 25-нд Германы Йенад төрсөн

Үндэслэл: "Лити-ион батерейн хөгжүүлэлт"

М. Стэнли Уиттингэм (M. Stanley Whittingham) - Химийн шагнал

1941 оны 12-р сарын 22-нд Их Британид төрсөн

Үндэслэл: "Лити-ион батерейн хөгжүүлэлт"

Акира Ёшино (Akira Yoshino) - Химийн шагнал

1948 оны 1-р сарын 30-нд Японы Суитад төрсөн

Үндэслэл: "Лити-ион батерейн хөгжүүлэлт" 

Уильям Г. Каелин Jr (William G. Kaelin Jr)- Анагаах ухааны шагнал

1957 оны 11-р сарын 23-нд АНУ, Нью Йорк

Үндэслэл: "Эсүүд хүчилтөрөгчийн хүртээмжийг хэрхэн мэдэрч, дасан зохицдог тухай нээлт" 

Питер Дж. Рэтклифф (Sir Peter J. Ratcliffe)- Анагаах ухааны шагнал

1954 оны 5-р сарын 14-нд Их Британийн Ланкаширт төрсөн

Үндэслэл: "Эсүүд хүчилтөрөгчийн хүртээмжийг хэрхэн мэдэрч, дасан зохицдог тухай нээлт" 

Грегг Л.Семенза (Gregg L. Semenza)- Анагаах ухааны шагнал

1956 оны 7-р сарын 12-нд АНУ-ын Нью Йорк хотод төрсөн

Үндэслэл: "Эсүүд хүчилтөрөгчийн хүртээмжийг хэрхэн мэдэрч, дасан зохицдог тухай нээлт" 

Питер Хандкэ (Peter Handke)- Утга зохиолын шагнал

1942 оны 12 сарын 6-нд Австрийн Каринтия мужд төрсөн. 

Үндэслэл: "Хэл шинжлэлийн ухаан дахь газар нутаг, хүн төрөлхтний онцлогт хийсэн судалгаа"

Абий Ахмед Али (Abiy Ahmed Ali)- Энхтайвны шагнал

1976 оны 8-р сарын 15-нд Этиопийн Бешаша хотод төрсөн

Үндэслэл: "Дэлхийн энх тайван, олон улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, тэр дундаа хөрш Эритрей улстай хилийн маргааныг шийдвэрлэсэн"

Абхижит Банержи (Abhijit Banerjee) - Эдийн засгийн шагнал

1961 оны 2-р сарын 21-нд Энэтхэгийн Мумбай хотод төрсөн

Үндэслэл: "Дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах туршилт"

Эстер Дуфло (Esther Duflo) - Эдийн засгийн шагнал

1972 оны 10-р сарын 25-нд Францын Парис хотод төрсөн

Үндэслэл: "Дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах туршилт"

Майкл Кремер (Michael Kremer) - Эдийн засгийн шагнал

1964 оны 11-р сарын 12-нд АНУ-ын Нью Йорк хотод төрсөн

Үндэслэл: "Дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах туршилт"

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()