Эдгээр 10 чанарыг эзэмшсэн хүн л өөрийгөө насанд хүрсэнд тооцож болно

Хуулийн дагуу хариуцлага хүлээх насанд хүрлээ гээд нас биед хүрчихлээ гэсэн үг биш юм. Зарим хүмүүс бие махбодын хувьд том болсон ч сэтгэлзүйн хувьд насанд хүрэх болоогүй байдаг. Хүүхдийн гэнэн зангаа орхиж, нас биед хүрэхийн тулд өөр хэн нэгний өмнөөс жаргалтай байж сурах гээд хэд хэдэн зан чанарыг суралцах хэрэгтэй болно. Өөрийгөө насанд хүрсэн гэж боддог бол дараах зан чанарууд танд байгаа эсэхийг шинжээд үзээрэй.

Эдгээр 10 чанарыг эзэмшсэн хүн л өөрийгөө насанд хүрсэнд тооцож болно
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Өөртөө болон хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байх

Хүмүүс өдөр бүр сонголт хийж, сонголт бүр нь үр дүн дагуулдаг. Том болсон хүн өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээж чаддаг байх ёстой. Өөртөө, өөрийн аз жаргалдаа анхаарал тавьж, сонголтоос чинь үүдэн гарах бүхнийг хэрхэн шийдвэрлэхээ сайн мэднэ.

Өөртөө болон хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байх

2 Байгаа зүйлдээ талархаж сурах

Насанд хүрсэн хүн байхгүй зүйлдээ гомдоллож суухын оронд байгаа зүйлдээ талархаж чаддаг. Учир нь хүн бүр хүссэнээ авах хувь тавилантай байдаггүй гэдгийг тэд аль хэдийн ойлгосон байдаг.

Байгаа зүйлдээ талархаж сурах

3 Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх

Хэн нэгэнд уурлахаасаа өмнө, хийсэн зүйлийг нь буруутгахаас өмнө насанд хүрсэн ямар ч хүн сэтгэл хөдлөлөө эхлээд хянадаг байх ёстой. Насанд хүрсэн хүн сэтгэл хөдлөлдөө автахгүй байж, хэн нэгэнд хор хөнөөл хүргэх зан ааш гаргахгүй байж чаддаг.

Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх

4 Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх

Хүмүүс чамайг өөрчлөгдөх хэрэгтэй гэж хэлдэг бол өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэцүү. Гэхдээ том болсон хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, өөртөө итгэлтэй байж чадна. Бусдад таалагдахын тулд өөр хүн болж жүжиглэхийн оронд өөрийнхөөрөө байх нь чухал гэдгийг ойлгодог. 

Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх

5 Мэдэхгүй зүйл маш их байгааг ухаарах

Бүх зүйлийг мэддэг хүн гэж байхгүй ч насанд хүрсэн хүн, өөрт нь мэдэхгүй зүйл маш их байгааг ухаарсан байдаг. Хэрвээ чи том болсон бол бардам зангаа хойш тавиад, өөрөөсөө дүү хүнээс ч шинэ зүйл сурахад бэлэн байж чадна.

Мэдэхгүй зүйл маш их байгааг ухаарах

6 Бусдыг анхаарч халамжлах ухамсартай байх

Өрөвдөн хайрлах гэдэг насанд хүрсэн хүний бас нэг чанар. Өөрийнхөө ашиг сонирхлыг үргэлж түрүүнд тавихын оронд бусдыг боддог байх ёстой. Өөрийнхөө хүслийг эхэнд хэрэгжүүлэхээс өмнө бусдын төлөө өөрийгөө золиосолж чаддаг байх хэрэгтэй. Бусад хүн амжилттай явж байвал тэдэнд атаархахын оронд өмнөөс нь баярлана гэдэг том болсон хүний нэгэн авууштай чанар юм.

Бусдыг анхаарч халамжлах ухамсартай байх

7 Төлөв даруу, хүлээцтэй байх

Насанд хүрсэн хүн ямар ч амжилтад мөн чанараа алддаггүй. Хүмүүст шударга хандаж, юу ч болсон хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Мөн том болсон хүн өөрийгөө бусдаас дээгүүрт өргөмжилдөггүй юм шүү.

Төлөв даруу, хүлээцтэй байх

8 Уян хатан байж сурах

Бүх зүйл төлөвлөснөөр явагдах албагүй гэдгийг ойлгож, ямар ч нөхцөл байдалд дасан зохицож, хөл дээрээ бат зогсож чаддаг байх. Зөрүүдэлж, уурлаж, хуруугаа чичлэх нь зөвхөн том болоогүй хүний хийдэг үйлдэл юм.

Уян хатан байж сурах

9 Нээлттэй байж, бусдыг шүүхгүй байх

Аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвартай байх.  Өөрөөсөө өөр хүмүүсийг шүүхийн оронд тэдний гарал үүслийг ойлгож, хоорондын тусгаарлах ханыг нурааж чаддаг байх хэрэгтэй.

Нээлттэй байж, бусдыг шүүхгүй байх

10 Өсөн дэвжиж, сайжрах боломж үргэлж бий гэдгийг ойлгох

Насанд хүрсэн хүн хэзээ ч өөрийгөө төгс болсон мэт санаж, сурч мэдэхэд хөгшдөнө гэж боддоггүй. Өөрийгөө илүү сайн боловсруулах шаардлагатай гэж боддог. Амьдрал бол хичээл бөгөөд үргэлж өөрийнхөө илүү дээр хувилбар байх гэж хичээх хэрэгтэй гэдгийг тэд сайтар ухамсарласан байдаг юм. 

Өсөн дэвжиж, сайжрах боломж үргэлж бий гэдгийг ойлгох

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()