Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай вэ?

Өдөр тутамдаа бид автомашинаа шатахуунаар дүүргэж, жилд хэдэн сая литр шатахуун худалдан авч, зарцуулдаг. Тэгвэл бид шатахууны тухай хэр их зүйл мэдэх вэ? Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай байдаг вэ?

Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Бензин түлш гэж юу вэ?

Түүхий нефть буюу цэвэршүүлээгүй нефтийг, нефтийн өөр төрлүүдтэй хольж бензин түлшийг гарган авдаг. Нефть боловсруулах үйлдвэрүүд холих технологийн ачаар машины моторт зориулсан түлш үйлдвэрлэдэг байна. Гэвч үйлдвэрээс гарч байгаа ихэнх бүтээгдэхүүн бүрэн боловсруулагдаагүй байдаг ба хөдөлгүүрийг асаах бүрэн боловсруулсан түлш болгохын тулд дахин өөр материалтай холих хэрэгтэй байдаг.

Бензин түлш гэж юу вэ?

2 Бензин түлшний төрлүүд

Стандарт шатахуун түгээх станцад 3 төрлийн бензин байдаг: regular буюу 92, midgrade буюу 95, premium буюу 98. Үнийн хувьд өөр байхаас гадна эдгээр төрлүүдийн гол ялгаа нь октаны агууламждаа байдаг. Октаны агууламж өндөр байх тусам хөдөлгүүрээс цохисон дуу гарах нь бага байдаг байна. Өөрөөр хэлбэл илүү зөөлөн асна гэсэн үг.

Бензин түлшний төрлүүд

3 Дизель түлш гэж юу вэ?

Дизель нь бензиний адил шатахуун боловч энгийн машинд хэрэглэхийн оронд ачааны машин, моторт завь зэрэгт хэрэлдэг. Мөн л түүхий нефтийн холимгоос гаргаж авдаг ч 2 зүйлээрээ ялгаатай. Дизель түлш нь бензинээс арай өөрөөр шатдаг. Тийм учраас дизель түлшээр ажиллахын тулд өөр төрлийн хөдөлгүүр шаардлагатай (том оврын автомашин, усан онгоц гэх мэт). Бензин түлшийг оч гарган гал авалцдаг дотоод шаталтын хөдөлгүүрт ашигладаг бол дизель түлш нь шахалтаар гал авалцдаг хөдөлгүүрт ашиглагддаг.

Дизель түлш гэж юу вэ?

4 Дизель түлшний тухай өөр нэг зүйл

Бензиний олон төрлүүд байдаг шиг биодизел хэмээх байгальд ээлтэй дизелийн цоо шинэ төрөл гарчээ. Дизелийн уламжлалт нөөц нь түүхий түлшинд суурилсан бол биодизел нь ургамлын тосонд суурилдаг байна. Ингэснээр илүү цэвэр шаталттай болох бөгөөд утаа тортог бага ялгаруулах юм.

Дизель түлшний тухай өөр нэг зүйл

5 Тохирох шатахуун сонгох

Өндөр октантай шатахуун эсвэл энгийн шатахуун хэрэглэхийг хүсч байгаагаас үл хамаарч унаж байгаа машиныхаа төрөлд тохируулан шатахуунаа сонгох ёстой. Бага октантай бензин хурдан шатдаг учраас бага шахалттай хөдөлгүүрт хэрэглэвэл тохирно. Харин турбо хөдөлгүүртэй, эсвэл өндөр шахалттай хөдөлгүүртэй автомашинтай бол өндөр октантай бензин хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол тухайн машинд зориулагдсан шатахууныг л хэрэглэвэл зохино. Өндөр октантай шатахуун сайн гээд тохирохгүй машинд хэрэглэвэл ямар ч үр дүн гарахгүй.

Тохирох шатахуун сонгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()