Өдөр тутмын жижиг зүйлсэд бид хэр их хугацааг зарцуулсан байдаг вэ?

Өнөө цагт бид сошиал орчин дахь мэдээллээ шинэчлэхээс эхлээд машины зогсоол хайхад хүртэл үнэт цагаа зарцуулах болсон. Гэхдээ энэ мэт жижиг сажиг зүйлсэд амьдралынхаа хэр их цаг хугацааг зарцуулж байгааг бараг хэн ч мэддэггүй. Хүмүүс ухамсаргүйгээр өдөр тутмын зүйлсэд зарцуулдаг цагийг тооцвол үзвэл итгэмээргүй санагдах нь гарцаагүй.  Ингээд жижиг зүйлсэд хэдий хэр цаг хугацааг зарцуулж байдгаа мэдэж авцгаая. 

Өдөр тутмын жижиг зүйлсэд бид хэр их хугацааг зарцуулсан байдаг вэ?
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Унтахын тулд

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бид орондоо ороод унтах гэж нойроо хүрэхийг хүлээн хэвтэхэд, бүхэл амьдралынхаа 7 жилийг зарцуулдаг гэнэ. Тиймээс хэрвээ та хэвтээд 20 минут өнгөрөхөд унтаж чадаагүй бол шууд босож ямар нэг зүйл хийх хэрэгтэй. 

Унтахын тулд

2 Машины зогсоол хайхад

Машины сул зогсоол олно гэдэг хамгийн сайхан зүйл мэт. Тэгвэл бид машины зогсоол хайхад амьдралынхаа 248 хоногийг зарцуулдаг гэнэ. 

Машины зогсоол хайхад

3 Дэлгүүр хэсэх

Эмэгтэйчүүд дэлгүүр хэсэхэд дунджаар 8,5 жилийг дэмий үрж байдаг аж. Харин эрчүүд үнэт цагаа арай өөр утга учиртай зүйлд зориулахаа мэддэг бололтой. 

Дэлгүүр хэсэх

4 Хоолны дэглэм барих

Бүсгүйчүүд амьдралынхаа 17 жилийг хоолны дэглэм барихад зарцуулдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Хоолны дэглэм барих

5 Өөрийгөө бэлдэхэд

Дундаж эмэгтэй хүн гадагш гарахад бэлдэхэд амьдралынхаа 136 хоногийг зарцуулдаг бол эрчүүд 46 хоногийг зарцуулдаг байна. 

Өөрийгөө бэлдэхэд

6 Дасгал хийх

Хүн бүр өдөр болгон дасгал хөдөлгөөн хийх хүсэлтэй байдаг ч тэр бүр санаснаар болдоггүй. Бид дунджаар амьдралынхаа 1 жил 4 сарыг л дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулдаг гэнэ. 

Дасгал хийх

7 Дэлгэц ширтэх

Гар утас, зурагт үзэхэд бидний амьдралын 11 жил урсан өнгөрдөг байна. 

Дэлгэц ширтэх

8 Суух

Орчин цагийн хүмүүс амьдралынхаа 21 жилийг сууж өнгөрүүлдэг ажээ. Энэ бол хөдөлгөөний дутагдалд ороход хангалттай их хугацаа шүү. 

Суух

9 Ариун цэврийн өрөөнд

Бид амьдралынхаа 92 өдрийг суултуур дээр сууж өнгөрөөдөг гэвэл итгэмээргүй байгаа биз. 

Ариун цэврийн өрөөнд

10 Дараалалд зогсох

Ямар нэг зүйлд оочирлож зогсоход амьдралын тань 235 хоног үрэгддэг байна. 

Дараалалд зогсох

11 Шүд угаах

Мэргэжилтнүүд өглөө оройд шүдээ угаахад 2 минут зарцуулах ёстой гэж үздэг. Үүгээр тооцвол хүний амьдралын 79 хоног болох юм. Гэвч судалгаагаар бид шүд угаахад бүхий л амьдралынхаа 19 хоногийг л зарцуулдаг нь тогтоогджээ. 

Шүд угаах

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()