Хүнд мөнгө зээлэхдээ анхаарах ёстой 8 дүрэм

Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон гээд мөнгө зээлээч гэсэн хүмүүс мундахгүй олон байдаг.  Амьдралын нөхцөл байдлаас хамаарч хүмүүст худалдан авалт хийхэд, эрүүл мэнд, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд хэн нэгнээс мөнгөн тусламж хүсэх тохиолдол цөөнгүй л гарна. Иймэрхүү үед тэдэнд үгүй гэж хэлэх нь ч таатай бус билээ. Харин хэн нэгэнд мөнгө зээлэхдээ дараах зөвлөгөөг дагавал мөнгөө удаалгүй буцаан авч чадна шүү. 

Хүнд мөнгө зээлэхдээ анхаарах ёстой 8 дүрэм
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 Буцааж авах өдрөө баттай болго

“Би боломжтой болохоороо буцааж өгье”, эсвэл “ Жилийн эцэс гэхэд буцаагаад өгнө өө” гэх мэт асуудал байж болохгүй. Ингэснээр зээлдэгч өөрийн хүссэн үедээ л таны мөнгийг буцааж өгнө. Бүр та “Чи боломжтой болохоороо л өгөөрэй гэсэн шүү дээ” гэсэн хариулт сонсож магадгүй юм. Тиймээс хэн нэгэнд мөнгө зээлэхээр шийдсэн бол таны мөнгө хэзээ халаасанд тань буцаж орох өдрийг заавал тооцоолж, баттай болгоорой.

Буцааж авах өдрөө баттай болго

2 Мөнгөө санаа зоволгүй нэх

Яагаад өөрийнхөө мөнгийг нэхэхээс төвөгшөөх ёстой гэж? Тэр хүн танаас мөнгө зээлснээ мартсан, эсвэл таныг өөрийг чинь мөнгө зээлдүүлсэн гэдгээ мартсан байгаасай ч  гэж бодож байж магадгүй. Тиймээс их ч бай бага ч бай өөрийн мөнгийг санаа зоволгүй нэхэж, асууж сураарай.

Мөнгөө санаа зоволгүй нэх

3 Их хэмжээний мөнгө зээлдүүлсэн бол бага багаар төлөхийг нь зөвшөөр

Арав, хорин мянгыг бол асуудалгүй шууд л цагт нь төлчих байх. Гэхдээ мөнгөө буцааж авахдаа зээлдүүлсэн хүний санхүүгийн байдал, сарын цалинг нь бодолцох хэрэгтэй. Хэрэв зээлдүүлэгч таны мөнгийг бүгдийг нь нэг дор  өгөх чадамжгүй, сарын цалин нь хүрэлцэхгүй бол хувааж төлөхийг санал болгоорой.  

Их хэмжээний мөнгө зээлдүүлсэн бол бага багаар төлөхийг нь зөвшөөр

4 Мөнгө зээлдүүлэхдээ баталгаа гаргуулж ав

Энэ бол энгийн л зүйл. Та ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, нотариатаар батлуулах шаардлагагүй. Үүнд цагаан цаасан дээр зээлдэгчийн зээлэх гэж буй мөнгөний хэмжээ, буцааж өгөх он сар өдөр, иргэний үнэмлэх дээрх мэдээлэл, мөн гарын үсэг нь байхад л хангалттай. Энэхүү баримт зээлдэгчийг баттай этгээд болохыг гэрчлэх болно. 

Мөнгө зээлдүүлэхдээ баталгаа гаргуулж ав

5 Өөрийн шийдэмгий, хурц байдлаа харуул

Зээлдэгч танаас мөнгө зээлсэн гэдгээ, буцааж төлөх ёстой гэдгээ байнга санаж байх ёстой. Үүний тулд та түүнд байнга сануулж, шударгаар ойлгуулах хэрэгтэй. 

Өөрийн шийдэмгий, хурц байдлаа харуул

6 Бололцоотой үедээ л хүнд мөнгө зээлдүүл

Хүнд мөнгө зээлэхгүй байлаа гээд та муу, амиа бодсон хүн болгохгүй. Харин ч бидэнд өөрийн гэсэн хэрэгцээ, шаардлага байдаг гэдгийн илрэл болно. Ажлаасаа завсардсан, эсвэл их хэмжээний торгууль төлсөн зэрэг мөнгөний зарлага ихтэй, мөнгөгүй үедээ хэн нэгэнд мөнгө зээлнэ гэдэг үнэндээ л хэцүү асуудал. Эсвэл зайлшгүй худалдаж авах ёстой зүйл байгаа бол өөрөөсөө харамлаад, хойш тавих хэрэггүй. Өөрийн мөнгөө өөртөө л зарцуул. Та тэдэнд мөнгө зээлэхээс өөрөөр тусалж чадна шүү дээ. Жишээлбэл өөр мөнгөтэй хэн нэгнийг санал болгох, мөнгө олох арга хэлэх гэх мэт. 

Бололцоотой үедээ л хүнд мөнгө зээлдүүл

7 Хүүтэй зээлэхээ битгий март

Хэрэв зээлдэгч мөнгөө хугацаанд нь төлөхгүй байвал хэмжээнд нь тохируулж хүү тооцоорой.  Гэхдээ мэдээж хоорондоо зөвшилцвөл шүү дээ.  Хүү тооцох нь зээлдэгчийг өрөө хурдан төлөх сэдэл төрүүлж, мөнгөө хурдан эргүүлж авахад тустай. Хэн ч илүү мөнгө төлөхийг хүсэхгүй шүү дээ. 

Хүүтэй зээлэхээ битгий март

8 Алдагдал хүлээж болохгүй

Хүнд мөнгө зээлэхэд хамгийн гол нь танд алдагдалгүй, харамсхааргүй байх ёстой. Заримдаа зээлдэгч таны мөнгийг буцааж өгөхгүй байх үе ч бий. Тиймээс өөртөө хэт ахадсан, томоохон алдагдал хүлээхээр их хэмжээний мөнгө зээлдүүлэхээс ямагт татгалзаж байгаарай. Бусдад туслах нь сайн үйл ч гэлээ өөртөө хохиролгүй байх нь хамгийн чухал шүү. 

Алдагдал хүлээж болохгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()