Америкт эрэн сурвалжлагдаж буй хакер залуугийн хийсэн тансаг хурим

АНУ, Их Британийн холбооны байгууллагынхан Якубецийг хамгийн аюултай кибер гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа бөгөөд түүний хөрөнгийг ил гаргахын тулд Максим Якубецын тансаг хуримын зургийг олон нийтэд ил болгосон.  Хэдийгээр тэрээр томоохон цахим гэмт хэрэгтний тоонд багтаж байгаа ч ОХУ-д баян тансаг, аз жаргалтай амьдарсаар байна. Максимыг барихад тусалсан хүнийг 5 сая доллараар шагнана гэж Америкийн удирдлагууд амласан юм.

Америкт эрэн сурвалжлагдаж буй хакер залуугийн хийсэн тансаг хурим
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

32 настай Максим Якубецыг гадаад иргэдийн данснаас олон зуун сая доллар хулгайлсан хэрэгт буруутгаж байгаа юм. Яг энэ хэргийн үеэр Максим нь Владимир Путины хамгаалалтыг хариуцдаг “Вымпел” хэмээх холбооны аюулгүй байдлын албаны офицерын охинтой гэрлэсэн бөгөөд тэдний хуримын зардал 320 мянган доллар хүрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн удирдлагууд Якубецыг олоход тусалсан хүнд 5 сая долларын шагнал өгнө хэмээн зарлаж түүнийг цахим ертөнцийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн гэж мэдэгдсэн байна. Барууны хууль сахиулах байгууллагынхан Якубецийг “Evil Corp” хакерын бүлгэмийн гишүүн, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албатай 2017 оноос хойш эхлэн хамтарч ажиллаж байгаа гэжээ. Максим Якубецыг компьютерын вирус ашиглаж Их Британи болон АНУ-ын иргэдийн данснаас олон сая доллар хулгайлсан хэрэгт буруутгаж байгаа юм. 

Цахим сүлжээнд хакер залуугийн тансаг хуримын зураг тарсан бөгөөд тэрээр хуримаа Москвагийн томоохон гольфын клубд хийжээ. Тэрээр Холбооны аюулгүй байдлын албаны офицер Эдуард Бендерийн охин, бизнес эрхлэгч үзэсгэлэнт бүсгүй Алена Бендерскаятай гэрлэсэн байна. Харин хуримын бүхий л зураг авалт дээр залуугийн царай гараагүй юм. 

Британийн гэмт хэрэгтэнтэй тэмцэх үндэсний холбооны тэргүүн Роб Жонс, Якубцын гадаад төрхийг “нүдэнд тусахуйц, үрэлгэн” гэж мэдэгдсэн байна. Хакер залуу захиалгаар өөртөө "Lamborghini" хийлгэж “ВОР” хэмээх тусгай дугаарыг авчээ.  

2017 онд болсон хуримын зургийг устгах гэсэн оролдлогыг хийсэн боловч дахин сэргээж чаджээ. Барууны хууль сахиулах байгууллагынхны үзэж байгаагаар тэр хулгайн мөнгөөрөө тансаг хурим хийсэн гэнэ. Хурим зохион байгуулах үйл ажиллагааг Москвагийн “Карамель” агентлаг хариуцан явуулжээ. Бүсгүй загварлаг классик хуримыг хүсэж байсан бол залуу орчин үеийн хэв маягтай, тусгай эффект, технологи ашигласан хурим хийхийг хүсэж байсан гэнэ. Хурим зохион байгуулагчид залуу хосуудын хүсэлтийг харгалзан үзэж бүгдийг багтааж чадсан байна.

Бүсгүй камерын өмнө аз жаргалтайгаар зураг авахуулж байсан бол сүйт залуу үргэлж нүүрээ нууж байсан юм.

Алена Бендерская Москва даяар “Plein Sport” хэмээх Итали хувцасны брэнд дэлгүүртэй. Бүсгүй 2014 онд Москвагийн Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсжээ. Аленатай гэрлэхийн өмнө Максим гэрлэж байсан бөгөөд 10 настай хүүхэдтэй гэнэ.

Барууны хууль сахиулах холбооныхны хэлснээр Максимын энэхүү хулгайгаас болж АНУ, Их Британи болон бусад 41 оронд 300 орчим байгууллага хохирол амссан гэжээ. Хэрвээ тэр ОХУ-ын газар нутгийг орхиж явах юм бол түүнийг шууд баривчлах гэнэ.

Якубец өөрийн “Evil Corp” бүлгэмийн хамтаар 10 жилийн өмнө дэлхийг хамарсан хакерын төлөвлөгөө боловсруулсан аж. Максимыг маш олон хакеруудтай хамтарч ажилладаг гэх яриа байдаг бөгөөд тэд Москвагийн нэгэн хонгилд байрлан ажилладаг гэсэн таамаг гарчээ. 

ОХУ цахим сүлжээний гэмт хэрэгтэй тэмцэхэд бэлэн байгаа хэдий ч өөрийн орны хүний мөрдлөгийн ажиллагаанд АНУ-тай хамтарч ажиллахгүй байгаа. Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков: "Бид баруун орныхонтой цахим гэмт хэргийг бууруулахад хамтарч ажиллахад бэлэн байгаа ч хамтрагчидтайгаа хэл ойлголцохгүй байна" гэжээ. 

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()