Америкт яагаад хэт удаан хугацааны ялыг хэрэгтнүүдэд өгдөг вэ?

АНУ-ын шүүхээс гэмт хэрэгтэнд насан туршид хорих ял эсвэл олон мянган жилийн хорих ял оноосон талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Мэдээж, энэ төрлийн хорих ялыг уг этгээд эдэлж чадахгүй, буюу түүний нас хүрэхгүй. Тэгвэл зүгээр л цаазаар авах ял оноож болох байтал яагаад энэ мэт ял оноодог юм бол?

Америкт яагаад хэт удаан хугацааны ялыг хэрэгтнүүдэд өгдөг вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Хэрвээ гэмт хэрэгтэн олон төрлийн хэрэгт холбогдсон бол түүний хийсэн гэмт хэргүүдийн эдлэх ялыг хооронд нь нэмэхэд хэт урт хугацаа буюу эдлэх боломжгүй хугацаа гардаг байна. Тэгвэл энэ ялыг цаазаар авах ялаар өөрчилсөн нь дээр биш гэж үү? Гэвч АНУ-ын ихэнх мужуудад цаазаар авах ял байдаггүй бөгөөд хэсэг хугацаанд ял эдэлснийхээ дараа хоригдлууд "хугацаанаас нь өмнө суллах хүсэлт" тавьж болдог аж. Үүний ачаар гэмт хэрэгтэн хугацаанаасаа эрт суллагдах боломжтой. Гэхдээ үүнд нэг болзол байдаг аж. 

Жишээлбэл: Оклахомад “85%” гэсэн дүрэм бий. Энэ нь тухайн хоригдол хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт тавихынхаа өмнө нийт хугацааныхаа 85 хувийг биеэр эдэлсэн байх ёстой гэнэ. Хэрвээ хэдэн мянган жилийн турш ял эдлэх заалттай бол хугацаанаасаа өмнө суллагдах талаар ярих ч хэрэггүй.  

Удаа дараа хүчингийн хэрэг үйлдсэн Чарльз Скотт Робинсон гэх этгээд 30 мянган жилийн хорих ял авснаараа Гиннесийн номд бичигдсэн байдаг. Энэхүү ялыг тэрээр өөрийн биеэр эдлэх ёстой байжээ. Уг тогтоолыг Оклахомагийн дүүргийн шатны шүүх гаргасан аж.

1996 онд Оклахома мужид Аллан Уэйн МакЛорин хэмээх барьцаалалт, хүчингийн хэрэг үйлдсэн залууд 12,750 жилийн хорих ялыг оноосон гэнэ. Маклорин нь Даррон Андерсон гэгчтэй хамтран хэрэг үйлддэг байсан бөгөөд 1993 онд түүнд 2200 жилийн хорих ял оноосон ч тэрээр энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан аж. Давж заалдах шүүх хурлын дараа Дарронд 11 мянган жилийн хорих ялыг оноосон байна.

“Алиалагч-алуурчин” Жон Уэйн Гейси түүхэн дэх хамгийн хэрцгий цувралт алуурчны тоонд багтжээ. 1970 онд тэрээр 33 залууг хулгайлж, хүчирхийлж амь насыг нь хороожээ. Түүнд 12 удаагийн цаазын ял болон 21 удаагийн насан туршид нь хорих ялыг оноожээ. Ингээд 1994 онд Гейсид тариа хийж цаазаар авсан байна.

Энэ төрлийн шийтгэл зөвхөн АНУ-д төдийгүй бусад орнуудад ч бий. Жишээлбэл: 1989 онд Тайландад залилагч Чамой Тхипьясо болон түүний хамтран ажиллагсдыг баривчилж 141 078 жилийн хорих ялыг оноосон байна. Энэхүү хэргийг Дэлхийн Гиннессийн номд мөн бүртгэж авчээ.

Мөн Палестины нэр нөлөө бүхий улс төрч Абдулла Галеб Аль-Баргути олон удаагийн террорист халдага, Израилчуудын эсрэг хөдөлгөөн явуулсан хэмээн 67 удаа насан туршдаа хоригдох ялыг сонсжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()