Ази хүн болохын тулд 10 гаруй хагалгаа хийлгэсэн Бразил залуу

Өнөөгийн залуус шүтээнээ даган дуурайж, өөртөө төрөл бүрийн өөрчлөлт хийх үзэгдэл дэлхий даяар түгээмэл болжээ. Дуучид, жүжигчид гээд өвөрмөц хэв маягаараа олны сонирхлыг татах алдартнууд ч олширсон. Ихэнх фенүүд нь тэдний үс засалт, хувцаслалтыг дуурайдаг бол одоо тэдэнтэй адилхан харагдахын тулд гоо сайхны хагалгаа ч хийлгэдэг болж. Макс хэмээх Бразил залууг одоо хэн ч харсан барууны хүн гэж хэлэхгүй болов уу. Тэрээр Азиудын дуурайх гэж эргэлт буцалтгүй шийджээ. 

Ази хүн болохын тулд 10 гаруй хагалгаа хийлгэсэн Бразил залуу
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Максын хувьд өөрийн төрх нь хангалттай санагдаагүй бололтой. Тэрээр угсаа гарлаас үл хамааран хүссэнээрээ өөрчлөгдөж болдгийг харуулахыг хүсжээ.

Хэдэн жилийн өмнө тэрээр оюутан солилцооны хөтөлбөрөөр Өмнөд Солонгосыг зорьжээ. Тэрээр тус улсын соёлд ихээхэн татагдаж, уусахыг хүссэн ч нэг л болж өгөхгүй байсан байна. Солонгосчуудын хувьд гоо сайхны хагалгаанд орж, гадна төрхөө өөрчлөх нь бараг хэвийн үзэгдэл. Тэд гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг гэж үү?  Яагаад гоо сайхны хагалгаа хийлгэдэг юм бол?

Максын хувьд Азиудыг ойлгоход бэрх байсан учир өөрөө Ази хүн болохоор шийджээ. Эхний ээлжинд тэрээр нүдний хэлбэр өөрчлөх, хамар нарийсгах хагалгаа хийлгэсэн байна. Тэрээр үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа гэнэ. Төрсөн нутагтаа буцаж очихоосоо өмнө Макс нүүрнийхээ төрхийг бүрэн өөрчилхөөр шийдэж, дахин хэд хэдэн мэс ажилбар хийлгэсэн байна. 

Эцэст нь линз зүүж нүдний өнгөө өөрчилснөөр Сөүл хотын иргэд ч түүнийг гадаад хүн гэж хэлэхээргүй болжээ. Энэ бүх гоо сайхны хагалгаанд тэрээр 3000 доллар зарцуулсан байна. 

Тэрээр ирээдүйд Солонгост эргэн ирж амьдрах хүсэлтэй байгаа аж. Азиуд нүдээ том болгох гэж хагалгаа хийлгэдэг бол Макс эсрэгээр нь нүдээ жижиг болгосон байна. Түүнчлэн тэрээр гадаад төрхөө даган нэрээ ч өөрчилж, Сиан Ниши болгожээ. Тэрээр хэзээ нэгэн цагт энэ бүгдэд харамсах болов уу?

5
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()