Эдгээр зүйлс ямар учраас ийм өнгөтэй болсон бэ?

Турах бэлтгэлээ үр дүнтэй болгох эсвэл булчингийн массаа хурдан нэмэгдүүлэхийг хүсэж байвал улаан өнгийн хувцас өмсөөрэй. Улаан өнгийн хувцас өмссөнөөр та илүү эрч хүчтэй бэлтгэл хийх болно. Харин үргэлж бухимдалтай байгаа бол өрөөнийхөө дотоод заслыг зөөлөн өнгөөр хийгээрэй. Өрөөний өнгө нь таны сэтгэл санаанд ихээр нөлөөлдөг байна. Энэ мэтчилэн өнгө бүхэн өөрийн гэсэн утгай учиртай байдаг гэнэ.

Эдгээр зүйлс ямар учраас ийм өнгөтэй болсон бэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Олон нийтийн сүлжээний "цэнхэр" лого

Ихэнх олон нийтийн цахим хэрэгслийн лого нь (Facebook, Instagram, Linkedln, «Вконтакте») цэнхэр өнгөтэй байдаг бөгөөд энэ дараах утгыг агуулдаг аж. Үүнд:

  • Цэнхэр бол хамгийн алдартай өнгөнүүдийн нэг юм.  Эрчүүдийн 42 хувь, эмэгтэйчүүдийн 29 хувь нь цэнхэр өнгийг илүүд үздэг. 
  • Цэнхэр, цайвар цэнхэр өнгө нь гол, нуур, үүлгүй тэнгэрийг бэлгэдэхээс гадна (Twitter-т цэнхэр тэнгэрт шувуу нисэж байгаа мэтээр харуулсан), аюулгүй байдал, итгэл найдвар төрүүлдэг. Энэ нь биднийг уг олон нийтийн сүлжээг хэрэглэхэд түлхэц болж өгдөг юм. Ингээд хүмүүс аюулгүй байдлыг мэдэрч өөрийн бодол, зураг зэргийг цахим сүлжээнд нийтэлдэг байна.
  • Цэнхэр өнгө нь эрх чөлөөтэй байдлыг илэрхийлдэг учир нээлттэй байхад тусалдаг. Цайвар өнгүүд ихэнхдээ найрсаг, харилцаанд урин дуудсан байдаг.
  • Энэхүү өнгө нь аливаа зүйлд уриалан дууддаг. Лого нь төдийгүй сүлжээний доторх нь цэнхэр өнгөтэй байдаг учир бусадтай харилцах, аливаа контентыг унших сэдэл төрүүлдэг байна.

Японы төмөр замын буудал дээр цэнхэр өнгийн гэрэл тавьснаар төмөр замд амиа хорлогсдын тоо 84 хувиар буурсан аж. Хэдийгээр гэрлийн ачаар амиа хорлолт буурсан гэх нотолгоо байхгүй ч Шотландад мөн энэ төрлийн цэнхэр гэрлүүдийг хийсэн байна.

Олон нийтийн сүлжээний "цэнхэр" лого

2 Билльярдын "ногоон" ширээ

Орчин үеийн билльярдыг эрт цагт зүлгэн дээр тоглодог байжээ. Үүнээс хойш билльярдны ширээг үргэлж ногоон өнгөөр хийдэг болсон байна. Өвсний билльярдад хэд хэдэн тоглоом багтдаг бөгөөд тэд урт бариултай алх, модон бөмбөлөг ашигладаг байсан гэнэ. Европт энэ төрлийн тоглоом XIV–XV зууны үед үүссэн бөгөөд язгууртнуудын дунд алдартай байжээ. 

Билльярдын "ногоон" ширээ

3 Шооны 1 болон 4 цэгүүд нь улаан өнгөтэй байдаг

Барууны орнуудын хувьд бүх цэгүүд нь хар өнгөтэй байдаг. Харин Хятад шооны хувьд 1 болон 4 цэгүүд нь улаан бусад цэгүүд нь цэнхэр эсвэл хар өнгөтэй байдаг. Хятадын домогт өгүүлснээр, Шооны 4 цэгийг улаанаар хийх тушаал Мин улсын үед гарсан байна.  Учир нь 1 болон 4 цэгийг азгүй байдлыг арилгахын тулд амжилтын улаан өнгөөр будсан гэнэ. 1 цэгтэй талаараа буухад нүүдэл өрсөлдөгч рүү шилждэг байсан бол 4-ийн тоо хятадуудын хувьд “үхэл” гэсэн утгатай. Тиймээс азгүй, муу ёртойд тооцогддог аж. 

Шооны 1 болон 4 цэгүүд нь улаан өнгөтэй байдаг

4 Оффисын "шар ногоон, шар" тодруулагч

Тодруулагчид бүдэг гэрэлд тод харагдах боломжтой бодисыг нэмж хийдэг бөгөөд хамгийн тохиромжтой нь шар эсвэл цайвар ногоон өнгө байдаг. Учир нь энэ хоёр өнгө нь хар цагаан канон хийх үед хар сүүдэр үлдээдэггүй аж. Канон хийдэг машин нь бүх өнгийг хар цагаан болгож өөрчилдөг. Харин шар болон цайвар ногоон өнгө нь хэтэрхий цайвар байдаг учир уг машинд цагаан мэтээр харагдаж уншигддаггүй байна.

Оффисын "шар ногоон, шар" тодруулагч

5 Угталтын "улаан" хивс

Улаан өнгийн хивс дэвсэх нь тухайн хүнийг хүндэтгэж байгааг илэрхийлдэг байсан гэнэ. Энэ талаар хамгийн анх Эсхил өөрийн зохиолдоо дурдсан байна. Тэрээр хаан нөхөр Агамемнон Клитемнестрыгаа ирэх үед нь улаан хивс дэвссэн байсан боловч тэр удаан хугацааны туршид гишгэж чадахгүй байжээ. Энэ төрлийн зүйл бол зөвхөн Бурханд зориулагдсан гэж тэд үзэж байсан гэнэ.

XVII зууны үед будагч бодис маш үнэтэй байсан учир улаан зүйл нь тухайн эзнийхээ зэрэг дэв, нийгэмд эзлэх байр суурийг нь илэрхийлдэг байв. Харин XVIII зуунаас хойш синтетик будагч гарч ирснээс хойш энэ ойлголт ерөнхийдөө үгүй болсон байна. Гэтэл үнэн хэрэгтээ хамгийн анхны улаан хивсийг хүний өмнө бус харин галт тэрэгний өмнө дэвссэн аж. Нью-Йоркийн экспресс галт тэрэг зорчигчдыг илүү хурдтайгаар Чикагод хүргэж өгч байсан бөгөөд энэхүү хурдан байдлаа тодотгохын тулд 1902 онд анхны галт тэргийг хөдлөхөөс өмнө улаан хивс дэвсжээ. Харин 1922 оноос Холливудад хэрэглэгдэх болж. “Робин Гуд” киноны Египетэд болсон нээлтийн үйл ажиллагааны үеэр киноны гол дүрийн баатар Дуглас Фурбенксийн өмнө улаан хивс дэвсэж байжээ. 

Угталтын  "улаан" хивс

6 Онгоцны "цагаан" өнгө

Онгоц цагаан өнгөтэй байдаг нь:

  • Цагаан өнгө нь нарны туяаг өөрөөсөө түлхдэг учир онгоц бага халдаг. Энэ нь онгоц хөрөх үйл явцыг багасгахаас гадна хэт халалтаас үүсэх гэмтлээс урьдчилан сэргийлнэ.
  • Цагаан гадар дээр гэмтэл, цууралт, тосны алдагдал зэрэг нь сайн харагддаг. Энэ бүхнийг эрт  илрүүлэх нь олон хүний амь насыг аварч байгаа хэрэг юм.
  • Өнгөт онгоц нь амархан ганддаг. Тиймээс өнгийг нь тогтмол сэргээхийн тулд нэмэлт зардал гарах болно. Харин олон дахин будах нь санхүүгийн хувьд ашиггүйгээс гадна онгоцны жинг нэмэгдүүлнэ.

Гэхдээ цагаан өнгө нь тэнгэрийн цэнхэр өнгөтэй хосолдог учир шувууд төдийлөн анзаарахгүйгээр мөргөлдөх нь бий. Энэ  нь шувуунд төдийгүй, онгоцонд хохирол учруулах эрсдэлтэй. 

Онгоцны  "цагаан" өнгө

7 Хөл бөмбөгийн "ногоон, шар, улаан" карт

1970 оны үед хөл бөмбөгийн сануулгыг амаараа хэлдэг байжээ. 1962 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Чили болон Италийн багууд өрсөлдсөн юм. Италийн тамирчин Жоржио Феррини тоглоомын дүрмийг зөрчиж байсан бөгөөд шүгэл дуугарахад төдийлөн анхаарал хандуулахгүй байсан гэнэ. Тиймээс Английн шүүгч Кен Астон түүнийг хөл бөмбөгийн талбайгаас гаргах шийдвэр гаргасан аж. Харин Феррини англи хэл мэддэггүй байсан учир энэхүү шийдвэрийг үл тоож үргэлжлүүлэн тоглосоор байжээ. Цагдаа нарын тусламжтайгаар Жоржиог хөл бөмбөгийн талбайгаас гаргасан байна. 

Маргааш нь Феррини сониноос алдаа гаргаж, анхааруулга авсан болохоо ойлгожээ. Харин Кен Астон ирээдүйд дахин энэ төрлийн үл ойлголцол үүсэхээс сэргийлж, гэрлэн дохионы адил өнгийн картыг ашиглах санал тавьсан байна. Энэ нь бүх орны хүмүүст ойлгомжтой байсан аж. Шар болон ногоон өнгөний картаас гадна заримдаа хөл бөмбөгт улаан карт ашигладаг. Хэдийгээр энэхүү картыг тоглогчдод үзүүлдэггүй ч протокол дээр тэмдэглэл хийдэг байна. Улаан өнгийн картаар үлгэр дуурайлал болохуйц тамирчдыг тэмдэглэдэг аж. Хөл бөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мишель Платини мөн цагаан карт үзүүлэх саналыг тавьсан бөгөөд энэ нь тоглогч 10 минутын дотор талбайг орхих ёстой гэсэн утгатай ажээ. 

Хөл бөмбөгийн "ногоон, шар, улаан" карт

8 Тусгай мэргэжлийн "улбар шар" хувцас

Казимир Малевич өөрийн алдарт “Дөрвөлжин хар хайрцаг”-ийг санаандгүй байдлаар бүтээгээгүй. Тэрээр аливаа өнгийг хүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг талаар анх судалж эхэлсэн байна. Урлаг судлаач Паола Волкова хэлэхдээ: Казимир жижиг өрөөний ханыг олон төрлийн өнгөөр будаж, энэхүү өрөөндөө машинист бүсгүйчүүдийг оруулж, бичгийн ажил хийлгэдэг байсан гэнэ. Ингээд Казимир бүсгүйчүүдийн сэтгэл хөдлөл, бүтээлч чадвар хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж байжээ. Урт хугацааны турш ажиглалт хийсний үр дүнд тэр хэний толгой өвдөх, хэн ажлаа илүү хурдан хийж гүйцэтгэхийг хэлж чаддаг болсон байв. Ийнхүү тэрээр зам болон барилгын ажилчдын хувцсыг улбар шар өнгөтэй хийх санал гаргажээ. Энэхүү өнгө нь тод учир цаг агаарын бүхий л нөхцөлд харагдана. Улбар шар өнгө нь олны анхаарлыг татаж, анхааруулах дохио өгдөг учир замын конус, аврагчдын хувцас мөн улбар шар өнгөтэй байдаг юм.

Тусгай мэргэжлийн "улбар шар" хувцас

9 Эмч нарын "цагаан" халад

Одоог хүртэл эмнэлэгийн ажилчдын 72 хувь нь цагаан халад өмсдөг. Эрдэмтдийн үзэж байгаагаар өөрийн цэвэр цэмцгэр байдлыг харуулах нь өвчтөнүүдэд итгэл төрүүлдэг гэнэ. Үүнээс гадна ямар ч орчинд тэд танил харагдана. Эмч нар XIX зууны сүүл ХХ зууны эхэн үеэс цагаан халад өмсөж эхэлсэн бөгөөд энэ нь оточ нараас ялгарч харагдах гэсэн зорилготой байж. Харин Малевич эмч нарт цагаан өнгө тохирохгүй гэж үзсэн юм. Тэрээр цагаан өнгө нь өвдөлтийг нэмэгдүүлдэг гэжээ. Тиймээс Малевич мэс заслын эмч нарт оюу ногоон өнгийн хувцас өмсөх санал тавьсан бөгөөд энэхүү өнгө нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг аж. Ийнхүү мэс заслын эмч нарын хувьд цэнхэр болон ногоон өнгийн хувцас нь тайвшрах боломжийг олгодог. Эмч нар удаан хугацааны турш өвчтөний цус, дотор эрхтэнг хардаг учир өнгө ялгахад хүндрэлтэй болдог байна. Эсрэг талд буй ногоон өнгийн хувцастай эмчийг харснаар түүний харах чадвар сайжирч, хагалгаандаа илүү анхааралтай байж чаддаг аж.

Эмч нарын "цагаан" халад

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()