Биедээ хачирхалтай технологи суулгасан хүмүүс

Киборг нь орчин үед шинжлэх ухааны уран зөгнөл биш болжээ. Чип болон төрөл бүрийн мэдрэгчтэй технологиуд орчин үед хүн болон технологийг холбох болсон бөгөөд энэ нь бодит зүйл юм. Бидний дунд хурууныхаа үзүүрт соронзтой, арьсныхаа доор ЛЕД гэрэлтэй хүмүүс амьдардаг гэнэ. Ингээд хүн болон технологи нэг нэгдээ ууссан талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Биедээ хачирхалтай технологи суулгасан хүмүүс
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Газар хөдлөлт мэдрэх соронзон чиптэй зураач эмэгтэй

Испанийн авангард зүраач, бүжгийн багш Мун Рибас газрыг илүү мэдрэхийн тулд тохойныхоо ойролцоо түүний iPhone гар утастай холбогдсон газар хөдлөлтийг мэдрэх соронзон чиптэй имплантыг суулгасан байна. Газар хөдлөлт болох үед түүний энэхүү чип нь чичиргээ өгдөг бөгөөд энэхүү чичиргээний аясаар бүсгүй бүжгийн хөдөлгөөн зохиодог аж.

“Ертөнц тогтмол хөдөлж, байраа өөрчилж байдаг. Би Ертөнцийн энэхүү хөдөлгөөнийг өөрөөр илэрхийлбэл илүү сонирхолтой байх болов уу гэж бодсон” хэмээн тэр хэлжээ.

2 Гар дээрээ чих суулгасан залуу

Зураач, уран бүтээл туурвигч Стеларк (Stelarc) өөрийн биеийг дуу чимээ дамжуулах төхөөрөмж болгохыг хүсэж байсан бөгөөд өөрийн эргэн тойронд буй дуу чимээг дэлхий даяар тараахыг хүсэж байсан гэнэ. Ингээд тэрээр өнгөрсөн жил зүүн гартаа эсийн тусламжтайгаар бүтсэн чихийг суулгасан байна. Стеларк гаран дээрх чихээ интернэтэд холбож, жижиг микрофонтой болохоор төлөвлөж байгаа аж. Үүний ачаар тэр гаран дээр ирж буй мэдээллээ дэлхий даяар цацах гэнэ.

Гар дээрээ чих суулгасан залуу

3 Гартаа нууц бичээс бүхий түлхүүр суулгасан залуу

Анх Амаль Граафстра зүгээр л олон түлхүүр авч явахаа болихыг хүсэж байсан юм.  Гэтэл саяхан "Dangerous Things" хэмээх компанийнхан тухайн хүний биологи болон электроникийг холбодог нэгэн сонирхолтой имплантыг бүтээсэн байна. Тэрээр өөрийн бугалгандаа NFC-ийн утасгүй сүлжээнд нийцсэн нууц бичээс бүхий түлхүүрийг суулгуулжээ. Одоо Амаль өөрийн биеийг ашиглаж өөрийгөө нотлох, файлуудын нууцыг тайлах боломжтой болсон гэнэ. Үүнээс гадна энэхүү төхөөрөмжийг электрон түрийвч болон автобусны билет болгож ашиглаж болно гэж тэр үзсэн байна. “Өөрийн хувийн мэдээллийг өөртөө агуулж явах нь нууц бичээс” юм хэмээн зохиогч хэлжээ.

Гартаа нууц бичээс бүхий түлхүүр суулгасан залуу

4 Өнгө ялгах антеныг толгойдоо суурилуулсан дальтоник залуу

Зураач, цахим сүлжээний идэвхтэн Нил Харбиссон өнгө ялгаж чаддаггүй ч толгойдоо суурилуулсан антены тусламжтайгаар тэр өнгийг сонсож чаддаг гэнэ. Энэхүү антен нь тухайн өнгийг төрөл бүрийн чичиргээнт хөдөлгөөнөөр тархинд мэдрүүлдэг аж. Уг антен нь хүмүүсийн харах боломжгүй өнгийг хүртэл хүлээж авдаг гэнэ. Зураачийн хэлж байгаагаар энэхүү антен нь түүний амьдралын нэгээхэн хэсэг болсон аж. Тиймээс тэрээр хаана ч байсан антентайгаа байдаг болжээ.

Өнгө ялгах антеныг толгойдоо суурилуулсан дальтоник залуу

5 Чихэвч суурилуулсан залуу

Ютагийн биохакер, худалдагч Рич Линь нууцаар хөгжим сонсохыг хүсдэг байжээ. Ингээд тэрээр 2013 онд өөрийн чихний дэлбээний арын арьсанд чихэвчин имплант суулгасан байна.  Залуу хүзүүн дээрээ байх цахилгаан соронзон утасны тусламжтайгаар чихэвч болон хөгжмөө холбох боломжтой. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байжээ. “Би үүнийг ухаалаг гар утсан дээр байх GPS-тэй холбохыг хүсэж байна. Үүнийгээ би ямар нэгэн нууцлаг микрофоны тусламжтай хийхийг хүсэж байгаа бөгөөд цамцны товч  маягаар хийсэн микрофон ч байж болно” хэмээн Рич хэлсэн аж. Үүнээс гадна 2014 онд Рич Lovetron9000 хэмээх имплантыг танилцуулсан бөгөөд энэ нь түүний бэлэг эрхтэнг вибратортай болгох гэнэ.

Чихэвч суурилуулсан залуу

6 Дагзандаа камертай зурагчин

Ихэнх зурагчдын хувьд камер гэдэг тэдний үргэлжлэл байдаг. Гэрэл зурагчин, Нью-Йоркийн Их Сургуулийн профессор Вафаа Билалагийн хувьд энэ нь бодит байдал дээр хэрэгждэг байна. “3rd I” хэмээх төслийнхөө хүрээнд тэрээр өөрийн дагзандаа камер суулгасан аж. Арабын орчин үеийн урлагийн музей нь үйлчлүүлэгчид түүний амьдралын талаар шууд нэвтрүүлэг үзэж байгаа мэт харах боломжтой гэнэ. Гэвч хэдэн сарын дараа Билала эрүүл мэндийн асуудалтай болж, зарим камерыг авахаас өөр аргагүй болжээ.

Дагзандаа камертай зурагчин

Профессор Ли Бергер гартаа саяхан археологийн олдвороор олдсон хүний гавалтай ойролцоо "Homo naledi" биетийн гавлыг барьж байна

7 Биеийн дулааныг дамжуулдаг Bluetooth чиптэй биохакер

2013 онд биохакер Тим Кэннон өөрийн гаранд Bluetooth технологитой чипийг суулгасан бөгөөд энэ нь биеийн дулаанаа хэмжиж байхад тустай гэнэ. Энэхүү имплант нь Кэнноны биеийн дулааныг хэмжиж Android үйлдлийн системтэй бүхий л төхөөрөмж дээр мэдээллийг гаргах аж. Ингээд хэрвээ тэр өндөр халуурч байвал түүний халууныг мессежээр  мэдээлдэг юм байна.  Хүн болон техникийг холбосон имплант маш цөөхөн байдаг учир Кэннон энэ тал дээр анхаарал хандуулж байгаа гэнэ.

8 Толгойдоо чиптэй цэргүүд

АНУ-ын Батлан Хамгаалах Яамны DARPA судалгааны багийнхан тун удахгүй дайчдын шархыг тархинд суулгасан чипний тусламжтайгаар эдгээх зорилгыг тавьж байгаа гэнэ. Ингээд хэсэг бүлэг тархины хагалгаанд орох гэж буй сайн дурын дайчдын тархинд чип суулгасан байна. Ойрын хугацаанд тэд байнгын чип бүтээх зорилготой байгаа аж.  

Толгойдоо чиптэй цэргүүд

9 Профессор болон түүний эхнэр бие биеийнхээ хөдөлгөөнийг мэдрэхийн тулд имплант суулгасан байна

Кевин Уорвик бол биохакеруудын холбооны загалмайлсан эцэг юм. 1998 онд Редингийн Их сургуулийн кибернетикийн профессор Уорвик өөрийн зүүн гартаа хаалга онгойлгох, гэрэл асаах боломжтой чипийг суулгуулсан байна. Харин дараа нь тэрээр гартаа мэдрэлийнхээ системтэй холбогдсон чипийг суурилуулсан бөгөөд энэ нь түүний биеийг компьютертой холбож, дэлхийн нөгөө өнцөгт байсан ч өөрийнхөө гарыг хөдөлгөснөөр тэрээр роботжуулсан гарыг хөдөлгөх боломжтой болсон гэнэ.

Энэ төрлийн чипийг тэрээр эхнэр Иренагийнхаа гарт мөн суулгажээ. Имплант нь хосуудыг нэгтгэж, хэн нэгэн гараа хөдөлгөх үед нөгөөх нь хөдөлгөөнийг мэдэрдэг гэнэ. “Энэ бол нэг хүний тархины мэдээлэл нөгөө хүний тархинд очиж буй анхны тохиолдол бөгөөд хоорондоо ярихгүй ч байсан нэг нэгнээ ойлгох ёстой аж”.

10 Умайд суулгасан жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл

Мэдээж, бүсгүйчүүдийн ихэнх нь биохакерууд юм. АНУ-ын бүсгүйчүүдийн 10% нь Т-хэлбэртэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг умай дотроо тавиулсан байдаг бөгөөд энэ нь бие организм дахь биологийн процессыг хянадаг. “Би үдэшлэгийн үеэр гарынхаа хөдөлгөөнөөр утасны түгжээг тайлж чадах ч спираль нь намайг өөрийгөө илүү их мэдрэхэд тустай” хэмээн Real Future-ын Роуз Эвелет хэлсэн байна.

 

Умайд суулгасан жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()