Хонконгийн "шоргоолжны үүрэн" байрнуудад амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Хонконг нь хүн ам ихтэй байдаг учир хот дээшээгээ хөгжиж байгаа гэж болох юм. Хотын ихэнх иргэд тэнгэр баганадсан орон сууцанд амьдардаг бөгөөд үүнийг шоргоолжны үүр хэмээн нэрлэдэг байна. Тэгвэл эдгээр тэнгэр баганадсан барилгын дотор амьдрал хэрхэн өрнөдөг талаар сонирхоцгооё.

Хонконгийн "шоргоолжны үүрэн" байрнуудад амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

1 Хонконгийн шоргоолжны үүр барилга

Хонконгийн барилгуудын дундаж үнэ нь  1 кв. м  нь 28,000 доллар байдаг аж. Тиймээс Хонконгт амьдралын төвшин илт ялгарах бөгөөд орлогоос хамаарч өөрт тохирох байраа сонгох боломжтой.

Хонконгийн шоргоолжны үүр барилга

2 Ядууст зориулсан байр

Тус хотын хүн амын 20 хувь буюу 1.5 сая хүн ам нь Хонконгийн стандартаар хэмжвэл ядуусын төвшинд багтдаг. Энэ төрлийн хүмүүст зориулсан тусдаа 180х160см-ийн хэмжээтэй 20 ширхэг жижиг өрөөнүүдэд хуваагдсан дотуур байр шиг орон сууц бий.

Энэхүү өрөөнд амьдрах сарын зардал нь 160 доллар хүрдэг байна. Уг өрөөнд амьдарч буй хүмүүс бүгд ажилгүй хүмүүс биш бөгөөд тэд зах дээр худалдаа эрхэлж, аяга таваг угаадаг ч илүү сайхан амьдрах боломжгүй байдаг аж.

Ядууст зориулсан байр

3 Доод давхрагынханд зориулсан өрөө

Энэ төрлийн хүмүүст зориулсан түрээсийн байр гэж бий. Энэхүү байранд нийтийн гал тогоо, ариун цэврийн өрөө болон нэг ор, ширээ багтах 5-6 жижиг өрөө байдаг юм. Хэрвээ аз таарвал унтлагын өрөөнд нэг шүүгээ багтах боломжтой. Ихэнх тохиолдолд  иргэд хувцсаа шууд ханан дээрээ өлгөдөг. Уг байрны сарын төлбөр 480 доллар байдаг

Доод давхрагынханд зориулсан өрөө

4 Залуу хосуудад зориулсан жижиг байр

Хонконгт тусдаа гарч амьдрал зохионо гэдэг нэлээд төвөгтэй асуудал бөгөөд хотын захад амьдрахад л сарын төлбөр нь 1600 доллар  хүрдэг байна. Эрчүүдийн дундаж цалин нь сарын 2400 доллар  байдаг бол бүсгүйчүүдийн 1800 доллар байдаг аж. Тиймээс залуу хосууд ихэнхдээ жижиг байр түрээсэлдэг гэнэ. Бараг л бүх байруудад гал тогооны өрөө гэж байдаггүй бөгөөд эвхэгддэг шүүгээ, тавилга гэх мэт зүйл бий.

Залуу хосуудад зориулсан жижиг байр

5 Дундаж төвшний иргэдийн байр

Тодорхой амжилтад хүрсэн хүмүүс тусдаа гал тогоо, ариун цэврийн өрөөтэй байранд амьдардаг. Энэ төрлийн жижиг байрууд 20–25 кв. м талбайг  эзэлдэг бөгөөд 4-5 хүн амьдардаг аж.

Дундаж төвшний иргэдийн байр

Зарим тохиолдолд хүн тус бүр тусдаа өрөөтэй байдаг бөгөөд өрөөг тусгаарласан ор хийх гэх мэтээр байраа тохижуулдаг байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()