Өхөөрдөм далайн гахайн тухай таны бодлыг өөрчлөх таагүй 7 баримт

Далайн гахай буюу дельфин нь далайн хамгийн ухаалаг, хайр татам амьтан бөгөөд хүн төрөлхтөн тэднийг яг л хүүхэд мэт хайрладаг. Гэхдээ тэднийг төгс амьтан мэтээр хүлээн авах нь буруу ойлголт юм. Дельфин хүн аварсан талаар түүхийг хэн ч батлаагүй. Харин дельфин хүн гэмтээсэн, амийг нь хороосон тухай олон баримт бий. Энэхүү амьтан хэдийгээр нүдэнд дулаахан, хөөрхөн харагддаг ч тэр бол махчин л амьтан шүү дээ. Ингээд дельфиний талаар таны мэдэхгүй баримтуудыг хүргэе.

Өхөөрдөм далайн гахайн тухай таны бодлыг өөрчлөх таагүй 7 баримт
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Дельфин нэг нэгнээ хороодог

Абердины их Сургуулийн доктор Бен Уилсон болон Шотландын хөдөө аж ахуйн их сургуулийн доктор Гарри Росс нар 1991-1993 оны хооронд Шотландын зүүн хойд эрэг дээр үхсэн дельфинийг судалсан байна. Судалгаанаас харахад зарим дельфин дээр хазсан гүн шарх харагдаж байж. Энэхүү ул мөрийг судалсны эцэст эрдэмтэд энэ төрлийн шарх сорвийг зөвхөн дельфинүүд л үлдээх магадлалтай гэж үзсэн байна. Тэд дельфинийг загасны торонд гэмтэж, шархдаж үхдэг болохыг үгүйсгэсэн нотолгоог ийнхүү гаргажээ. Нийт 105 дельфин дээр судалгаа хийхэд 42 нь бусдадаа хазуулж, шархдаж үхсэн байсан гэнэ.

Дельфин нэг нэгнээ хороодог

2 Тэд хүн рүү дайрдаг

Дельфинүүд өөрийн хэмжээ болон хооллолтынхоо хэв маягаас хамаарч хүнийг гэмтээх нь бий. Гэхдээ дельфиний төрөлд багтах томоохон халимууд идэх зүйлгүй бол хүн идэхэд ч бэлэн байдаг аж. Дельфин хүмүүсийг ноцтойгоор гэмтээх магадлалтай байдаг бөгөөд үүнтэй холбоотой маш олон баримт бий. Хамгийн алдартай нь АНУ-ын Флорида мужийн "SeaWorld" амьтны хүрээлэнд болсон байна. Тус газар дельфин өөрийг нь хооллож байсан охины гарыг хазсан байна. Азаар энэ нь ноцтой гэмтэл учруулаагүй аж. 

Тэд хүн рүү дайрдаг

Харин 1994 онд Тяо хэмээх дельфин хүн рүү дайрч амь насанд нь хүрсэн тохиолдол ч бий.  Далайд ч дельфинүүд хүн рүү дайрах магадлалтай. Загас агнаж буй усны хувцастай загасчид дельфинүүдийн хувьд өрсөлдөгч мэт харагдах бөгөөд тэд хоолоо харамлаж хүн рүү дайрдаг гэнэ.

3 Дельфин хүний амь авардаггүй

Эрт дээр үеэс дельфинийг живж буй хүмүүсийн амийг авардаг гэх яриа бий. Тусгай сургуулилттай дельфин хүний амь аврах ч зэрлэг дельфин хүн аврах нь юу л бол. Тэд живж буй хүнийг сонирхож, өөртөө хүрэхийг хүртэл зөвшөөрөх боловч энэ бол аврал биш. Дельфинүүд хүнийг идэж болохгүй зүйл гэдгийг зөн совингоороо мэдэрч, аврахгүйгээр орхиж явдаг байна. Харин ч живж буй хүнтэй тоглож, тэдний хүчийг улам л шавхах болно. Аварга загаснаас аврах тал дээр гэвэл аварга загас болон дельфин хоорондоо таардаггүй учир шумбагчийн эргэн тойронд их хэмжээний дельфин байгааг харвал тэд шууд дельфинүүдийг орхиж явдаг байна. Гэхдээ үүнийг тусламж гэж хэлж болохгүй.

Дельфин хүний амь авардаггүй

4 Дельфин сексийн маш идэвхтэй амьтад

Дельфинүүдийн хооронд ижил хүйстэн болон бисексуал харилцаа тохиолддог. Энэ төрлийн амьтад нь сексийн хувьд маш  идэвхтэй амьтад учир зөвхөн дельфинүүдэд төдийгүй, бусад амьтад, хүнд ч өөрийн сексийн хүсэл сонирхлоо  гаргаж чадна. Хэдийгээр дельфин хүнийг хүчиндэж чадахгүй, секс тоглоомын үеэр түүнийг живүүлэх магадлал өндөр. Эрдэмтдийн үзэж байгаагаар, дельфинүүд эмэгтэйгээ хүчирхийлдэг бөгөөд үүнд ихэнхдээ 2-3 эрэгтэй дельфин оролцдог байна. Тэд эмэгтэй дельфинийг тойрон хүрээлж түүнийг ядрах хүртэл араас нь хөөдөг аж. Заримдаа энэ нь хэдэн хоног, хэдэн долоо хоногийн турш үргэлжилдэг аж. Далайн хөхтөн амьтан судлаач Жоржия Кранмор: Дельфинүүд бүх зүйлтэй секс хийхийг оролддог. Энэ нь усан сан доторх шон ч байсан хамаагүй” гэж бичжээ. 

Дельфин сексийн маш идэвхтэй амьтад

5 Дельфинүүд үр зулзагаа хөнөөдөг

Хэдийгээр энэ аймшигтай сонсогдож байгаа ч дельфинүүд үр зулзагаа хөнөөх нь элбэг тохиолддог гэнэ. 1990-ээд оны сүүл үеэр Виржиниягийн арал дээрээс хэд хэдэн жижиг үхсэн дельфин олдсон бөгөөд тэд том дельфинүүдэд хазуулж үхсэн байсан аж. Судлаачид нас бие гүйцсэн дельфинүүд жижиг, зулзаган дельфин рүүгээ дайрдаг болохыг ажигласан байна. Энэ төрлийн аллагад нэг л тайлбар байдаг. Дельфин төрснийхөө дараа сексийн тал дээр сонирхолгүй, дур хүсэлгүй болдог аж. Тиймээс эрэгтэй дельфинүүд үр зулзагаа хөнөөх нь элбэг бөгөөд үр зулзага нь үгүй болсны дараа эмэгтэй дельфин дахин сексийн дур хүсэлтэй, идэвхтэй болдог байна.

Дельфинүүд үр зулзагаа хөнөөдөг

6 Дельфин инээмсэглэж чадахгүй

Ихэнх дельфины доод эрүүний яс нь дээд яснаасаа урт байдаг. Тиймээс тэд үргэлж инээмсэглэж байгаа мэт харагддаг аж. Хэдийгээр дельфин хүнтэй адил баярлаж, гунигладаг ч хүний гаргадаг биеийн үйлдлүүдийг гаргаж чаддаггүй. Хүн рүү дайрч буй дельфин мөн л амьтны хүрээлэнд буй дельфинтэй адил инээмсэглэх болно.             

Дельфин инээмсэглэж чадахгүй

7 Дельфин ухаалаг биш

Олон жилийн турш судалгаа хийж байх үедээ дельфинийг ухаалаг болохыг тогтоож чадаагүй юм. Хэдийгээр тэд хоорондоо амархан ойлголцож, нэг нэгнээ таньж, сургуулилт амархан сурч, маш сониуч зантай боловч тэднийг далайн хамгийн ухаалаг амьтан гэж хэлэхэд хэцүү. Дуйсбургийн амьтны хүрээлэнгийн захирал асан Вольфганг Гевальт олон арван жилийг далайн амьтадтай өнгөрүүлсэн бөгөөд тэрээр дельфинийг төгс нэгэн мэтээр бодох хэрэггүй гэжээ. Тэд далайн гахай, далайн арслангаас ухаанаараа илүү гарахгүй гэнэ. Тэд аливаа зүйлийг маш амархан сурч, хүнтэй амархан эв зүйгээ олдог ч логик зүйл бодож, дүгнэлт гаргах чадваргүй байдаг юм.

Дельфин ухаалаг биш

Дэлхий дээр маш олон төрлийн дельфин байдаг гэдгийг мартаж болохгүй. Зарим нь илүү найрсаг байдаг бол зарим нь ууртай догшин, эсвэл огт сургуулилтад дасдаггүй ч байж болно. Тиймээс энэхүү амьтны талаар бүхэлд нь авч үзэх боломжгүй юм. 

28
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()