Жастин Бибер хурим хийх хүртлээ эхнэртэйгээ энгэр зөрүүлээгүй болохоо дэлгэжээ

Хурим бол залуу хүмүүсийн хувьд чухал үйл явдал билээ. Гэхдээ хуримын өмнө удаан хугацаанд дотно харилцаанаас татгалзах нь тийм ч амар биш болов уу. Тэгвэл алдарт дуучин Жастин Бибер, загвар өмсөгч Хейли Болдуин нар хуримаа хийх хүртлээ бүтэн жилийн турш бэлгийн харилцаанд ороогүй болохоо мэдэгджээ. Түүний удаан хугацаанд дотно харилцаанаас татгалзахад хүргэсэн шалтгаан юу байсныг дараах мэдээллээс уншаарай. 

Жастин Бибер хурим хийх хүртлээ эхнэртэйгээ энгэр зөрүүлээгүй болохоо дэлгэжээ
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тэд хуримын өмнө дотно харилцаанаас татгалзсан нь шашны үзэл сурталтай холбоотой байжээ. Залуу үеийнхний дунд нэлээд алдартай болсон поп дуучин маань тэвчээртэй байсны хариуд бурхан надад үзэсгэлэнтэй эхнэрээр шагнана гэдэгт итгэдэг байжээ. 

Тэрээр 2017 оноос ариун нандин байдлыг эрхэмлэхээр шийдсэн гэнэ. Бибер 2018 оны 6 сард 22 настай загвар өмсөгч  Хейли Болдуинтэй албан ёсоор үерхэж эхэлсэн байна.  Тэд бүтэн жил бэлгийн харилцааг тэвчих болсон нь шашны итгэл үнэмшилтэй нь холбоотой байсан гэжээ. 

Тэрээр "Би өөрийгөө бурханд даатгахын хүссэн, ингэснээр миний сэтгэл санаа илүү тайван амгалан болохыг би мэдэрсэн. Мэдээж би бурхан надаас дуулгавартай байхыг хүссэн" хэмээн ярьжээ. 

Тэд 2018 оны 9 сард сүй тавих хүртлээ 12 сарын турш хамт байхдаа цуг унтаагүй байна. Залуу хосууд маань 2009 онд "The Today" телевизийн шоуны үеэр анх танилцжээ. Үүнээс хэдэн жилийн дараа хэн хэн нь Хиллсонг сүмд явдаг болохыг мэдээд найзууд болцгоосон байна. 

Улмаар 2018 оны 6 сард тэд "Vous" сүмийн пастер  Рич Уилкерсон Жером (Rich Wilkerson Jr.)-ийн уулзалтад оролцжээ. Эл үйл явдлаас сарын дараа Багамын арлууд руу хийсэн аяллын үеэр Жастин үзэсгэлэнт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. 

"Сүм гэдэг цаг үргэлж бидний харилцааг илэрхийлэх гол хүчин зүйл хэвээр байх болно" хэмээн  Хэйли ярьсан байна. 

Мэдээж залуу хосын энэхүү сэтгэл хөдөлгөм түүх тэдний харилцааг илүү үнэ цэнэтэй, бат бэх болгосон биз ээ. Магадгүй шоу бизнесийн ертөнцөд ч цэвэр ариун, нандин харилцаа оршдог байж болох юм. Аз жаргалтай гэр бүл бол нийтлэг ашиг сонирхол, харилцан хүндэтгэл дээр суурилдаг бөгөөд энэ нь Жастин, Хэйли хоёрын харилцаанд бий болсон гол үнэт зүйл ажээ. 

38
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()