Жихүүдэс хүргэм "Хүүхэлдэйн арал"-ын нууц

Мексикийн нийслэл хотын зүүн өмнөд хэсэгт байрлах Сочимилко (Xochimilco) дүүрэг нь эртний Ацтекүүдийн суурьшиж байсан нутаг юм. Тэндхийн Техкоко нуурын арлууд дээр индианчууд Ацтекын хааны ордонд зориулж төрөл бүрийн цэцэг, жимс, хүнсний ногоо тарьж ургуулдаг байсан бөгөөд жилдээ 3 удаа ургацаа хураан авдаг байв. Хожим 20-р зуун хүртэл энэхүү газар нь Мехико хотын хэрэгцээг хангадаг байжээ. Уг газартай холбоотой олон нууцлаг түүх домог байдаг. Эдгээрээс нэгэн хачирхалтай домгийг та бүхний сонорт хүргэе. 

Жихүүдэс хүргэм "Хүүхэлдэйн арал"-ын нууц
Хаах
Сурталчилгаа

ХХ зууны 70-аад оны дунд үед Сочимилькогын арлуудын нэг дээр ганц бие тариачин Дон Жулиан Сантана Баррера гэх эмэгтэй амьдардаг байв.

Тэрээр арал дээр жимс, хүнсний ногоо тариалж амьдралаа залгуулдаг байжээ. 

Нэгэн удаа арлын ойролцоох нууранд бяцхан охин живж буйг тэрээр харсан бөгөөд охины тусламж гуйн уйлж, хашхирч байсан дуу олон жилийн турш түүний санаанаас гараагүй аж. 

Ингээд Жулиан арал дээр хаягдаж, орхигдсон хүүхэлдэйнүүдийг олж түүн, модонд өлгөж эхэлсэн байна. 

Тэдгээр хүүхэлдэйнүүд нь амиа алдсан охины тайвширч чадаагүй сүнсийг холдуулж, арлыг муу ёрын сүнснүүдээс хамгаалдаг гэдэгт тэрээр итгэдэг байв. 

Ийнхүү 25 жилийн турш оршин суугчид ч хэрэглэхгүй болсон хүүхэлдэйнүүдийг түүнд аваачиж өгөхөөс гадна тэрээр хог дотроос хүүхэлдэй олж хаа сайгүй өлгөсөөр байлаа. Үүний үр дүнд ойр орчмын газрууд айдас хүргэм, эрэмдэг хүүхэлдэйнүүдээр дүүрчээ. 

Улмаар энэ нь түүний хобби болсон бөгөөд Дон Жулианы үйлдэл зэргэлдээх газрын хүмүүсийг айдаст автуулдаг болов. 

Ганцаардмал, тариачин эмэгтэйг ганц ач хүү нь л харж ханддаг байв. Хачирхалтай нь, Жулиан 80 настайдаа өнөөх бяцхан охины живсэн газраас мөн адил живсэн байдалтай олджээ. 

5
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()