Амьдрахын төлөө ажилла, ажиллахын төлөө бүү амьдар! Учир нь...

Бид бүхэнд илүү их ажил амжуулахын тулд ажлын цагаа сунгах тохиолдол байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь бидний бүтээлч байдалд сөргөөр нөлөөлдөг байна. АНУ-ын хөдөлмөрийн биржийн хийсэн судалгаанаас харахад Америкийн иргэд өдөрт дунджаар 8.8 цаг ажилладаг бол оросууд 9.8 цаг ажилладаг байна. Тэгвэл өндөр бүтээмжтэй ажиллахад 8 цаг л хангалттай байдаг аж. Үүний шалтгааныг дараах мэдээллээс уншаарай. 

Амьдрахын төлөө ажилла, ажиллахын төлөө бүү амьдар! Учир нь...
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

XVIII зууны сүүл XIX зууны эхэн үед аж үйлдвэр ихээр хөгжсөн бөгөөд энэ үед багш, философич Роберт Оуэн ажилчиддаа анхаарал хандуулах нь ажил олгогчид илүү ашигтай гэх ухуулга хийж эхэлсэн байна. Үүнээс өмнө хүүхдүүд болон насанд хүрэгчид өдрийн 14-16 цаг ажилладаг байжээ. Хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлаж эхэлснээс хойш Оуэн бага багаар өдөрт 8 цаг ажиллах хэрэгтэй гэсэн дүрмийг гаргаж, албан байгууллагууд үүнийг мөрдөж эхэлснээр илүү ашигтай ажиллах болжээ.

Түүний уриа нь: "8 цаг ажиллах, 8 цаг амрах, 8 цаг унтах" байжээ. 

8/8/8 хэмээх дүрэм нь 1914 онд Хенри Форд "Ford Motors" үйлдвэрийнхээ ажилчдыг 8 цагаар ажиллуулж эхэлснээр нэгдсэн стандарт болж нэвтэрсэн юм. Хэдийгээр тухайн үед энэ нь маш аз сорьсон алхам байсан ч үр дүн нь үнэхээр гайхалтай байсан аж. Ажилчдынхаа ажлын цагийг 8 болгож, цалинг 2 дахин нэмснээр Форд ашгаа ч 2 дахин өсгөж чаджээ. Энэ нь бусад байгууллагуудын хувьд тод жишээ болсон учир тэд ч ажлын цагаа 8 болгох стандартад шилжжээ. 

Бид яагаад өдөрт 8 цаг ажиллах хэрэгтэй вэ? Энэ талаар шинжлэх ухааны тодорхой баримт байхгүй ч энэ бол үйлдвэрийн ажлын бүтээмжийг сайжруулахын тулд зуун жилийн өмнө авсан арга хэмжээ юм.

Удаан хугацаанд биш харин ухаалгаар ажиллах хэрэгтэй. Цаг хугацаа гэдэг ажлын бүтээмжийг дүгнэх нэг үзүүлэлт байсан. Бид ажлын цагаа сунгаж илүү их ажил амжуулахыг хичээдэг бөгөөд ажил дуусахад бидэнд маш их зүйл амжуулсан мэт сэтгэгдэл төрдөг. Гэтэл үнэн хэрэгтээ цаг хугацаагаар ажлын бүтээмжийг дүгнэх нь буруу юм. Орчин үед таны ажиллаж буй цагаас үл хамаарч, ажлын бүтээмжийг тань үнэлэх болсон бөгөөд 8 цагийн хугацаанд хэр их зүйлийг амжуулсан бэ гэдгээр таны бүтээмж тодорхойлогдоно. Төрөл бүрийн байгууллагуудад хийсэн судалгаанаас харахад та өдөрт 10 цаг ажилласан ч 8 цаг ажилласнаас илүү зүйл хийж чадахгүй гэж гарсан байна.

Бага ажиллаж, илүү амжилтад хүрэх

Энэхүү нийтлэлийн эзэн ажлын цаг болон бүтээмжтэй холбоотой багагүй туршилт хийсэн бөгөөд тэрээр дараах дүгнэлтэд хүрсэн байна. Үүнд:

Хамгийн чухал 3 ажлаа тодорхойл: Ажлаасаа гарахын өмнө маргааш хийх ёстой хамгийн чухал 3 ажлаа жагсаагаарай. Хэрвээ танд аль хэдийн хийх ёстой ажлын жагсаалт байгаа бол хамгийн удаан хүлээгдэж буй ажлаа сонго. Ингээд энэ ажлаа хамгийн чухал ажлын тоонд багтааж, жагсаалтынхаа хамгийн дээр гарга.

90 минут ажиллаж дунд нь засварла: Бүтэн 8 цагийн турш завсарлахгүй ажилласнаас энэ цагаа 4-5 хэсэгт хувааж ажил. Чухал гэж тооцож буй ажлуудаа 90 минутад багтааж, ээлж ээлжээр нь хийнэ гэсэн үг юм.

Өөртөө илүү их цаг гарга: Хийж буй ажил бүрдээ Паркинсоны дүрмийг баримталж “Ажил нь түүнд зориулагдсан хугацаанд багтах ёстой” гэсэн дүрмийг мөрд.

Ойролцоо ажлуудыг хамтад нь хий: Мэйлд хариу өгөх, утсаар ярих,  твиттэрт пост оруулах гээд ижил төрлийн ажлуудыг нэг дор хийж дуусга. Харин олон өөр ажлыг хамтад нь хийх үед таны анхаарал тодорхой ажилдаа төвлөрч чадахгүй.

Бусдаас тусламж хүс: Өөрийн давуу талыг ашиглах хэрэгтэй ч сул талаа бусдаас битгий нуу. Хэрвээ та ямар нэг ажлыг хийж чадахгүй байгаа бол ажлын хамтрагчаасаа тусламж хүс. Энэ нь таныг стрессээс хамгаалж, цаг хугацаа хэмнэхэд тустай.

Дээрх аргуудыг ажил дээрээ хэрэгжүүлж үзсэнээр та илүү цаг ажиллахгүй ч бүтээлч байх болно.

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()