1300 гаруй нохойг аварсан хүү "Оны онцлох хүүхэд"-ээр тодорчээ

7 настай Роман МакКонн (Roman McConn) хэмээх хүү нохдыг аврах ажлаа үргэлжлүүлсээр байна. Сайхан сэтгэлтэй бяцхан баатар маань хамгийн хөгшин, хүмүүсийн үрчилж авдаггүй, эвтаназийн жагсаалтад орсон, төмөр торонд буй өрөвдөлтэй нохдыг гэр оронтой, эзэнтэй болоход тусалдаг гэнэ. Одоогийн байдлаар тэрээр 1300 гаруй нохой, 40 муурыг авраад байгаа аж.

1300 гаруй нохойг аварсан хүү "Оны онцлох хүүхэд"-ээр тодорчээ

Роман, ээж Суллигийн тусламжтайгаар дөрвөн настайгаасаа амьтдыг аврах ажлаа эхлүүлжээ. Тэрээр багаасаа л хорогдох байрны төмөр торонд буй муур, нохойнуудтай тоглох дуртай байсан бөгөөд ээж нь тэр бүрд нь бичлэг хийж хадгалдаг байж. Хэсэг хугацааны дараа тэрхүү бичлэгүүдийг цахим орчинд нийтэлсэн байна. Хамгаалалтын ажилтнуудын хэлснээр "Роман бол жинхэнэ нохойтой ярилцагч" ажээ. 

Тэрээр амьтанд маш их хайртай хүү бөгөөд ямар ч амьтадтай цагийг өнгөрөөж тэднийг ойлгохыг эрмэлздэг. Түүний ноходтой тоглож, ярилцаж буй бичлэгээс энэ бүхэн тодорхой харагдана. Роман "нохдыг заавал хорогдох байранд хорих шаардлагагүй, тэднийг сул тавьж, эрх чөлөөтэй байлгах хэрэгтэй" гэж хэлжээ. 

Нохдыг ямар нэг зүйл хийхэд нь туслах, тэднийг уйдаахгүй байх нь хүүгийн хамгийн сайн хийж чаддаг зүйл гэнэ. Сулли ээжтэйгээ хамтран "Freedom Ride" нэртэй төслийг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд Техас, Жоржиа муж дахь хаягдсан, гологдсон, үрчилж авах эзэн олдохгүй байгаа нохдыг Номхон далайн баруун хойд хэсэгт амьдардаг, амьтан тэжээх хүсэлтэй иргэдтэй холбож өгдөг байна. 

Роман хэнд ч хэрэгцээгүй, гологдсон, хөөрийлөлтэй амьтдыг үнэн сэтгэлээсээ хайрладаг нь нүүрэн дээр нь бичээстэй байдаг аж. Ээжийнх нь хэлснээр "тэр ямар нэгэн амьтныг гэр бүлтэй болгож өгсний дараа хязгааргүй их баярлаж, аз жаргалтай болдог" гэнэ. Энэ гайхалтай сайхан сэтгэл, хөдөлмөр зүтгэлийнх нь хариуд "Америкийн амьтдын тамлан зовоохоос сэргийлэх нийгэмлэг"-ээс Роман МакКонныг оны шилдэг хүүхдээр өргөмжиллөө. 

Роман "InsideEdition.com"-д өгсөн ярилцлагадаа "Миний хувьд тааралдсан орон гэргүй нохойд тохирох гэр бүл олж өгнө гэдэг хамгийн чухал. Бусад хүүхдүүд ч үүнийг хийх ёстой" гэж хэлжээ.

Олон мянган хүүхдүүдэд үлгэр дуурайлал болсон энэ мундаг хүүгийн хичээл зүтгэлийг үнэлж, олон хүмүүст түгээх хэрэгтэй биз ээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()