Энэ шинэ жилээр үзэх "шинэлэг" 7 кино

Бүтэн жилийн турш ажиллаж ажиллаж нэг амсхийгээд, хайртай дотны хүмүүстэйгээ дулаан буйдан дээрээ тухлан, халуун шоколад уунгаа зул сарын кино үзэх юутай сайхан. Та бүхэнд энэ шинэ жилээр заавал үзэх ёстой хамгийн сүүлийн үеийн  шилдэг 7 зул сарын тухай өгүүлэх киног танилцуулж байна. 

Энэ шинэ жилээр үзэх "шинэлэг" 7 кино
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 The Christmas Chronicles (2018)

Уг кинонд хоорондоо таарамж муутай ах, дүү хоёр Сантагийн ханцуйд нуугдан хамтдаа аялж буй тухай өгүүлдэг. Гэрт нь айлчлан ирсэн Сантагийн ханцуйд нуугдаж амжсан тэд зул сарын өглөө болохоос өмнө бяцхан хүүхдүүдэд бэлэг тараах хэцүүхэн даалгаврыг биелүүлэхэд нь тусална. Энэхүү кино нь жинхэнэ зул сарын гайхамшигт үлгэр бөгөөд зөвхөн хүүхдүүдэд гэлтгүй томчуудад ч баяр баясал авчрах кино билээ.

The Christmas Chronicles (2018)

2 Christmas Inheritance (2017)

Альфа Эллен Лэнгфорд аавынхаа бизнесийг өвлөн авахын тулд түүний хүсэлтийг биелүүлэхээр ганц ч удаа очиж үзээгүй хотруу ердөө 100 доллартай очих ба тэрээр аавынхаа зул сарын нэгэн захидлыг хамтрагчид нь дамжуулж өгөх үүрэг хүлээнэ. Аавдаа өөрийгөө хариуцлагатай нэгэн гэдгээ харуулахын тулд зул сарын баяраар хайртай хүнээ орхин өөр хот руу явсан түүний хөгжилтэй түүхийг та заавал үзээрэй. 

Christmas Inheritance (2017)

3 "Клаус" (Klaus), 2019

Залхуу, ямар ч өөртөө итгэх итгэл, хүсэл эрмэлзэлгүй, чинээлэг айлаас гаралтай шууданч залуу Жесперийн зан араншин, хандлагыг нь өөрчлөхийг хүссэн эцэг нь "Smeerenbur"-ийн нэгэн арал руу явуулдаг. Хэрэв тэнд Жеспер 6000 захиаг эзэнд нь хүргэж өгч чадахгүй бол гэр бүлийн хөрөнгө эзэмших эрхээс хасна гэж аав нь хэлжээ. Гол асуудал нь уг арал дээрх хүмүүс хоорондоо бараг ярьдаггүй, нэг нэгэндээ ганц ч захиа бичдэггүй ажээ. Тиймээс залуу өөрийн шуудангийн үйлчилгээг хүмүүст таниулж, зул сарын баяр гэхэд захиаг хүргэж дуусгах хэрэгтэй болдог. Энэхүү гайхалтай кино таны сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 

"Клаус" (Klaus), 2019

4 Let it Snow, (2019)

Хүн бүрд асуудал тохиолдож, алдаж онож байдаг гэдгийг харуулах тус кинонд залуусын амьдрал хэрхэн өрнөж буйг, сайхан амьдрахыг хичээх тусам илүү их алдаж болдог гэдгийг  хайр, нөхөрлөл, гэр бүл, аз жаргалыг хослуулан харуулна. Зул сарын өмнөх өдөр тэдэнд ямар асуудал тулгарч, тэд яаж шийдсэн юм бол? 

Let it Snow, (2019)

5 A Christmas Prince (2019)

Америкийн өсөж яваа залуу сэтгүүлч Амбер Мур угсаа залгамжлах ханхүү Ричардын тухай илүү ихийг мэдэж, нийтлэл бичихийн тулд гүнж Эмилигийн багшийн дүрд хувиран хааны ордонд ирэх болно. Гэсэн ч юм бүхэн түүний төсөөлснөөс тэс өөрөөр эргэж, ханхүүгийн тухай шуугиан тарих нийтлэл бичиж өөрийн нэр хүнд, карьераа өсгөх үү, үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй болдог. Энэхүү хөгжилтэй, инээдмийн кино нь баярын өдрөөр гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой кинонуудын нэг юм.

A Christmas Prince (2019)

6 A Wish for Christmas (2016)

Сара Томас компанидаа маш олон гайхалтай санаа дэвшүүлэн хэрэгжүүлдэг ч захирал нь  түүний бүх санааг өөрийн мэт ашиглан, хуулбарлаж, түүнд зохиогчийн эрхийг нь өгдөггүй байв. Энэ үйлдэл дахин дахин давтагдах үед Сара зул сарын баяраар өөрийн бүх санаагаа зөвхөн өөрөө хэрэгжүүлж амжилтад хүрмээр байна гэж хүсжээ. Гайхалтайгаар түүний хүслийг биелүүлж өгөхөөр болдог ч ердөө 48 цагийн хугацааг л өгөв. Нэгэн бүсгүйн өөртөө итгэх итгэл, амжилтын тухай өгүүлэх тус киног үзэхээ мартуузай.

A Wish for Christmas (2016)

7 Last Christmas (2019)

Дуучин болохыг мөрөөддөг Катарина Лондон дахь зул сарын чимэглэлийн дэлгүүрт ажилладаг. Нэг өдөр тэрээр Томтой танилцсанаар амьдралаа хэрхэн өөрчилж, гайхалтай болгохыг Эмилиа Кларк, Эмма Томпсон нарын тоглосон энэхүү киноноос үзээрэй. Тус кино нь үзэгчдийн хамгийн их хүлээлттэй кинонуудын нэг болсон бөгөөд хүлээлтийг эвдсэн гайхалтай бүтээл болж чаджээ. 

Last Christmas (2019)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()