Хятад хоригдлуудын нууцаар илгээсэн захидал 6 настай Британи охинд очжээ

Хувь заяандаа гомдоллох өвөрмөц аргыг Хятадын хоригдлууд нээсэн бололтой. Английн супермаркетад Хятад үйлдвэрээс оруулж ирсэн нэгэн бэлгийн карт дээр, баяр хүргэсэн ил захидлын оронд хүний эрхийн идэвхтнүүдтэй холбоо барьж өгөхийг хүссэн гуйлт бүхий захидал байжээ. Тэрхүү бэлгийн картыг анх санамсаргүй худалдаж авсан бяцхан охин зүгээр л шинэ жилийн шоглоом байна ойлгосон аж. Гэхдээ Хятадууд хошигнодоггүй. Ялангуяа хоригдлуудын нэрээр... 

Хятад хоригдлуудын нууцаар илгээсэн захидал 6 настай Британи охинд очжээ
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

Лондон хотын оршин суугч 6 настай Флоренс Виддикомбе (Florence Widdickombe) хэмээх охин "Tesco" супермаркетаас худалдаж авсан зул сарын бэлгийн картаас Хятад хоригдлуудын тусламж хүссэн ил захидал олжээ. 

Тэнд “Бид Шанхай дахь Чинпу шоронд ял эдэлж байгаа. Бид цаг үргэлж хүсээгүй зүйлээ хүчээр хийдэг. Бидэнд туслаач, хүний эрхийн байгууллагуудад мэдэгдээрэй” гэж бичсэн байжээ. 

Охин эхэндээ хэн нэгэн хурал цуглаанд явуулах захидлаа андуураад хийчхэж гэж боджээ. 

Тэрээр "Би найзууддаа зул сарын ил захидал бичих гэж хэд хэдэн бэлгийн карт авсан. Тэгээд ширээн дээр суугаад захидлаа бичиж байтал тэдний нэг дээр нь аль хэдийн өөр хүн захидал бичсэн байсныг хараад инээд хүрсэн" гэжээ. Гэхдээ охин ээжтэйгээ хамт тэрхүү учир битүүлэг захидлын нууцыг тайлах гэж оролджээ.

Ийнхүү мэндчилгээний картад хоригдлуудын захидал байсныг мэдсэн Теско компанийн төлөөлөгчид маш ихээр цочирдож, мөрдөн байцаалт эхлүүлснээс гадна Хятад үйлдвэрийн газартай ч гэрээгээ цуцалсан байна. 

ВВС-ийн мэдээлснээр тэд Чинпу шоронд ажлаар очиж байсан сэтгүүлч Питер Хамфритай холбоо тогтоохыг хүссэн байх гэжээ. Үүнийг мэдсэн охины ээж сэтгүүлчтэй холбоо тогтоосон бөгөөд сэтгүүлч Хятадын шоронгийн хүмүүстэй холбоо барьж хоригдлуудаар албадан хөдөлмөр эрхлүүлж байгааг олж мэдсэн байна. 

"Хятадууд харин хуучин аргаа л хэрэглэсэн. Энэ зүгээр зул сарын баярын карт дээр санамсаргүй бичсэн шоглоом" гэж хариулсан гэж сэтгүүлч Питер мэдээлжээ. 

Чинпу шорон

Энэ нь Хятад дахь хоригдлууд "дэлхийн хүний эрхийн нийгэмлэг"-тэй холбоо тогтоох гэсэн анхны оролдлого биш аж. 2012 онд Америкийн  Портланд хотын нэгэн иргэн Halloween-ы чимэглэл бүхий хайрцгаас нэгэн Хятад хоригдлын эрүүдэн шүүж, дарладаг тухай бичсэн захидал олж байсан байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()