“Гэртээ ганцаараа” киноны жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-12-25, 14:23
7,473

Шинэ жилийн хамгийн их дурсамжтай, алдартай кинонуудын нэг бол яах аргагүй “Гэртээ ганцаараа” билээ. Хэдийгээр энэхүү бүтээл тэртээ 30 жилийн өмнө хийгдсэн ч сэтгэл санааг сэргээж, шинэ жилийн гайхамшиг байдаг гэх итгэл төрүүлдэг. Ингээд алдарт киноны жүжигчдийн аж амьдрал, хийгээд сонин хачинтай танилцацгаая. 

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1 Кевин - Маколей Калкин

10 настай Маколей “Гэртээ ганцаараа” кинонд тоглосны дараа түүн дээр ирсэн алдар хүнд нь хүүгийн бус харин эцэг эхийнх нь толгойг эргүүлжээ. Хүүгийн эцэг болох Кристофер Калкин олон сая долларыг амласан кинонд л хүүгээ тоглуулахыг зөвшөөрсөн байна. Үүнээс болж Маколейн жүжигчний карьер 13 насанд нь  дуусгавар болох шатандаа орж байжээ.

Кино ертөнцөд Калкин 23 насандаа эргэн хөл тавьсан бөгөөд энэ үед тэрээр “Party Monster”, “Saved” хэмээх кинонуудад дүр бүтээсэн байна. Харин дараа нь хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж “The Pizza Underground” хамтлагийг үүсгэн байгуулжээ. Гэхдээ Каклин кино ертөнцөө тэр чигт нь орхиогүй бөгөөд “Kings”, “Drivers”,  “Land of Change” зэрэг кинонд тоглосон байна.

Харин одоо Калкин томоохон кинонд тоглохоо больж, сурталчилгаанд  ч ховорхон тоглох болсон аж.  Үүнээс гадна Калкин цахим сүлжээг байлдан дагуулж байгаа бөгөөд YouTube дээр өөрийн блогийг  хөтөлж байгаа гэнэ.

Кевин - Маколей Калкин

2 Марвин - Дэниел Стерн

“Гэртээ ганцаараа” кино дэлгэцийн бүтээл болсноор Дэниел Стерн ухаан муутай хулгайчийн нэрийг зүүх болсон байна. Тэрээр 2019 оны хүртэл өөрийн энэ нэрийг арилгахыг хичээсэн аж. Кинонд тоглохын хажуугаар Дэниел “Simpsons”, “Family Guy”, “Hey, Arnold” зэрэг хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ.

Хэсэг хугацааны дараа тэрээр жүжигчнээс найруулагчийн суудалд сууж “The Wonder Years”, “Real Savages“, “Manhattan” зэрэг киног найруулсан байна. Ингээд Дэниел киноноос хэсэг хугацаанд амарч, хүрлээр баримал хийж байгаа аж.

Марвин - Дэниел Стерн

3 Базз- Девин Рэтрей

“Гэртээ ганцаараа” киноны гол дүрийн ахын дүрийг бүтээсэн Девин хэсэг хугацаанд хүүхдийн киноны муу дүрийг бүтээж, насанд хүрсэн хойноо мөн л галзуу, муу дүрүүдийг бүтээж байжээ.  Адал явдалтай кинонд тоглохоос гадна Девин “Courting Condi” хэмээх баримтат кинонд дүр бүтээсэн бөгөөд энэхүү кинонд тэрээр Кондолиза Райсын зүрх сэтгэлийг эзэмдэх гэж хичээх болно.

Үүнээс гадна Девин Нью-Йоркийн жижиг бааруудад өөрийн  “Little Bill and the Beckleys” хамтлагтайгаа тоглолт үзүүлдэг байна.

Базз- Девин Рэтрей

4 Харри - Жо Пеши

“Гэртээ ганцаараа” киноны хоёр дахь бүтэлгүй хулгайч болох Жо сүүлийн 30 жилийн турш 16 кинонд тоглож, “The Nice Guys” киногоороо туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний “Оскар”-ын шагналыг авсан бөгөөд хожим Мартин Скорсезийн кинонуудад голчлон тоглох болжээ. Тэрээр Мартины сүүлийн драм болох “The Irishman” кинонд ч мөн дүр бүтээсэн байна.

Жо зөвхөн кино ертөнцөд төдийгүй тоглоомын ертөнцөд алдартай болж 2002 онд  “Mafia: The City of Lost Heaven” тоглоомын нэгэн дүр болжээ.

Харри - Жо Пеши

5 Фуллер - Киран Калкин

Нүдний шилтэй инээмсэглэл тодруулсан хүү бол кинон дээр төдийгүй бодит амьдрал дээр Маколейн дүү юм байна. Маколей болон Кираны эцэг нь хоёр хүүгээ ээлж ээлжээр нь кино ертөнцөд оруулсан аж. 1993 онд Киран олны анхаарлын төвд орж заавал Маколейтэй хамтаар явахаа больсон байна.

Жүжигчний карьерынхаа хугацаанд Киран 20 гаруй кинонд дүр бүтээж “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан бөгөөд олны хайр хүндэтгэлээс гадна, бусдын үзэн ядалтыг ч хүртсэн байна. “Succession” кинонд эсрэг дүрд тоглосны дараа хүмүүс түүнийг үзэн ядаж, муу муухайгаар хэлж байжээ. 

Фуллер - Киран Калкин

6 Кейт - Кэтрин О’Хара

Сүүлийн 30 жилийн хугацаанд Кевиний ээжийн дүрийг гайхалтай бүтээсэн жүжигчин бүсгүй 49 кинонд тоглож, 15 хүүхэлдэйн кинонд дуу оруулсан байна. Үүнээс гадна Канадын кино наадмаас шагнал хүртэж, 2010 онд Ванкуверт болсон Олимпын хаалтын үйл ажиллагаанд оролцож, өөрийн дүр төрхөөр шуудангийн маркийг чимэглэжээ.

Кейт - Кэтрин О’Хара

7 Марли - Робертс Блоссом

“Гэртээ ганцаараа” киноны Марли өвгөний дүр нь Робертсийн цөөн эерэг дүрүүдийн нэг болов уу. Хэдийгээр Робертсын гадаад төрх сайхан сэтгэлтэй харагддаг ч тэрээр ихэнхдээ сөрөг дүрүүдийг бүтээдэг. “Гэртээ ганцаараа” кинонд тоглосны дараа Робертс төдийлөн их дүр бүтээгээгүй бөгөөд 5 жилийн дараа кино ертөнцийг орхисон байна. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Робертс ахмадын асрамжийн газар шүлэг бичиж өнгөрүүлсэн байна. Жүжигчин 2011 онд 87 насандаа таалал төгсжээ. 

Марли  - Робертс Блоссом

8 Питер - Жон Хёрд

“Гэртээ ганцаараа” кино дэлгэцийн бүтээл болсны дараа Хёрд үргэлжлүүлэн кино зураг авалтад оролцож байсан юм. Тэрээр “Awakenings”, “In the Line of Fire”, “The Pelican Brief”, “Battlestar Galactica”, “Prison Break”, “The Sopranos” зэрэг кинонуудад тоглосон байна. Жон амьсгал хураах хүртлээ кинонд тоглосон учир зарим кинонууд нь түүнийг нас барсны дараа дэлгэцийн бүтээл болжээ. Жон 2017 онд хагалгааны хүндрэлээс болж нас барсан байна.

Питер - Жон Хёрд

9 Меган - Хиллари Вульф

“Гэртээ ганцаараа 2” гарсны дараа Хиллари кино ертөнцийг орхиж, спортод хүч үзэхээр болжээ. Ингээд 1994 онд Хиллари өсвөрийн жудогийн дэлийн аварга болж, 2 удаа зуны олимпд оролцсон байна. 2000 онд АНУ-ын Олимпд оролцсон ч шагналт байранд орж чадаагүй аж. 

Меган - Хиллари Вульф

10 Линни - Анжела Геталс

Харин Анжела “Гэртээ ганцаараа”-д тоглосны ачаар томоохон кинонд дүр бүтээхээр болсон байна. Тэрээр “Jerry Maguire”, “Spanglish”, “24 Hours”, “Grey's Anatomy”, “CSI: Crime Scene Investigation”, “Law & Order” кинонд дүр бүтээжээ. 2010 оноос бүсгүй кино ертөнцөөс холдож, гэр бүлдээ анхаарал хандуулах болсон байна.

Линни - Анжела Геталс

11 Жефф -Майкл Маронна

“Гэртээ ганцаараа” кинонд тоглосны дараа Маронна “40 Days and 40 Nights”, “Law & Order” зэрэг кинонд тогложээ. Гэхдээ тэрээр "Ameritrade" компанийн сурталчилгаа болон Билл Клинтонтой хамт бүтээсэн хошин шогоороо илүү алдартай болсон юм. Ингээд тэрээр кино ертөнцөөс гарсан ч телевизийн байгууллагад цахилгаанчнаар ажиллаж байгаа гэнэ.

Жефф -Майкл Маронна

12 Хэзер - Кристин Минтер

1980-аад оны үед Кристин загварын ертөнцөд ажиллаж байсан ч “Гэртээ ганцаараа” кинонд тоглосныхоо дараа жүжигчний карьер хөөхөөр шийдсэн байна. Үзэсгэлэнт бүсгүй хэд хэдэн кинонд тоглосны дараа “Highlander”, “ER” олон ангит кинонд тоглох санал авчээ. Харин одоо тэрээр ихэнхдээ туслах дүр бүтээж байгаа бөгөөд түүний ур чадварыг “The Mentalist”, “Nip/Tuck”, “Dirt” зэрэг киноноос харах боломжтой.

Хэзер - Кристин Минтер

13 Род -Дайана Кампеану

“Гэртээ ганцаараа” кинонд тоглосныхоо дараа Дайана “Dennis the Menace”, “Brimstone” зэрэг кинонд тоглосон байна. 1990 оны сүүл үеэс эхлэн тэрээр дуу хөгжимд анхаарал хандуулжээ. Кампеану анхны цомгоо 2006 онд гаргасан бөгөөд шүүмжлэгчид энэхүү цомгийг маш ихээр магтсан байна. Одоогийн байдлаар Дайана 3 цомог гаргаж, хөгжмийн байгууллагатай хамтран ажиллах гэрээтэйгээс гадна богино хэмжээний кинонд тоглодог аж.

Род -Дайана Кампеану

14 Жонни -Ральф Фуди

“Angels with Filthy Souls” киног хүн бүр санаж байгаа болов уу. Тэрээр ихэнхдээ цагдаагийн дүр бүтээдэг  бөгөөд “Mickey alone”, “The Blues Brothers”, “Chicago history” зэрэг кинонд тэрээр цагдаагийн дүрд тоглосон байна. Ральф хамгийн сүүлд “Straight Talk”, “Baby Boy”, “Home Alone-2” кинонд дүр бүтээжээ. Тэрээр 1999 онд хавдраас болж нас баржээ. 

Жонни -Ральф Фуди

15 Трэйси -Сента Моузес

“Гэртээ ганцаараа” кинонд тоглохын өмнө Сента театрын сурталчилгаанд тоглодог байж. Зул сарын инээдмийн кинонд тоглосны ачаар Сента телевизийн ертөнцөд хөл тавьж чадсан юм. Тэрээр “My So-Called Life”, “University”, “Bones”,” The Mentalist”, “Ghost Whisperer” зэрэг кинонуудад дүр бүтээжээ. Харин одоо Моузес “Little fires everywhere” кинонд тоглож байгаа бөгөөд киноны нээлт 2020 онд болох гэнэ.

Трэйси -Сента Моузес

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()