Азийн гоо сайхны хатан хаан Н.Мишээлт

2019-12-25, 14:12
3,961
Азийн гоо сайхны хатан хаан Н.Мишээлт
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1. Өөрийгөө танилцуулна уу

Намайг Нармандахын Мишээлт гэдэг. 20 настай, МУИС-ын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Гадаад хэл, орон судлалын ангийн 3-р курсд суралцддаг. Аав ээж дүү нарын хамт амьдардаг.

2. Яагаад  хэлний мэргэжлийг сонгон сурч байгаа вэ? Хэл сурах нь яагаад чухал юм бол?

Дунд сургуульд байхаасаа  сургуулийн  хөтөлбөрийн  дагуу болон  өөрийн сонирхолоор нэмэлтээр сургалтын төвүүдээр  англи хэлийг сурч байсан. Улмаар Англи хэлийг сонирхон судлах хүсэл маань зорилго болж  хэлийг зөвхөн хэрэглээ  талаас нь эзэмшин гадаадаар яриад зогсохгүй   боловсрол  талаас нь  судалж  эх хэл шигээ эзэмшиж  дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх ажил мэргэжил эрхлэх хөгжиж дэвжихэд  минь ихээхэн  нэмэр болох учираас  энэхүү мэргэжилээ сонгосон.

Англи хэл нь дэлхий нийтийн хэл юм.Хэрэв та сайн англи хэлтэй бол дэлхийн аль ч оронд очиж хүмүүст өөрийгөө ойлгуулж, мэдээ мэдээллийг  илүү ихээр олж авна. TOEFL SAT зэрэг нэр хүндтэй шалгалтуудыг өгч гадаадын их дээд сургуулиудад сурах боломжтойгоо гадна хамгийн өндөр цалинтай ажлуудыг хийж болох юм.Хэлтэй бол хөлтэй гэдгээр Англи хэлийг эзэмшсэнээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхах болно.

3. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? 

Би чөлөөт цагаараа усан спортоор хичээллэж ,  явган аялал хийж ууланд гарах дуртай. Миний хобби гэвэл гар аргаар гоёл чимэглэл  урлах мөн олон орны мөнгөн тэмдэгтний цуглуулгатай.

4. Яагаад загварын салбарыг сонгосон бэ? Анх хэдэн настайдаа загварын ямар агентлагт явж эхэлсэн бэ?

Дунд сургуульд байхдаа  нэлээд өндөр нуруутай байсан , гэр бүлийхнийхээ зөвлөснөөр алхаа гишгээгээ засаж өөрийгөө хөгжүүлэх  зорилгоор анх 13 настайдаа “Азийн модель” агенлагийн  загварын сургалтанд явж эхэлсэн. Би сургуульд байхдаа  зураг зурах , загвар зохион бүтээх дуртай байсан энэхүү сонирхолтой минь ч нийцэж загварын салбарт  олон тайзнаа алхах нь миний хүсэл мөрөөдөл болсон.

5. Олон гоо бүсгүйн тэмцээнүүдэд орж тэргүүн байрын эзэн болсон. Яагаад  Миссийн тэмцээнд орох болсон бэ?

Охид бүхэн бага байхаасаа л титэм зүүж мисс болохыг мөрөөддөг. Загварын агентлагт явсанаасаа хойш загварын олон тэмцээнд амжилттай  оролцож  байсан, Миссийн тэмцээнд анх 2015 онд “Монгол туургатны гоо бүсгүй” тэмцээнд оролцож Модель мисс өргөмжлөлийг хүртсэн. Энэхүү тэмцээнд оролцохдоо маш их хичээл зүтгэл, хөлс  хөдөлмөр гаргаж  их зүйлийг сурч мэдсэн, Мисс хүн бол бүх талаараа хөгжиж өв тэгш  байж улс орны төлөөлөл  болох эрхтэй учираас хувь хүнээс  маш их бэтгэл  хүч хөдөлмөр шаарддаг. 

  • 2016 онд  “Манжуурын мисс” тэмцээнд тэргүүн байр,
  • 2017 онд Мяньмар улсад зохион байгуулагдсан “Miss world Noble Queen” тэмцээнд тэргүүн байр "Азийн гоо сайхны хатан хаан",
  • 2018 онд АНУ-ын Лос Анжелос хотноо зохион байгуулагдсан  “Miss Hollywood” тэмцээнд дэд байр мөн
  • 2018 онд Филлипин улсад зохион байгуулагдсан  “Miss Asia Pacific International ” тэмцээнд 2-р байранд тус тус амжилттайгаар оролцсон. Энэ бүхний эцэст  эх орныхоо нэрийг  “Монгол” хэмээн дуудуулах тэр мөч  юутай ч зүйрлэмгүй сайхан мэдрэмж , омогшил бахархал минь юм.

6. Мисс, моделийн олон тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаагийн нууц юу вэ?

Хүн ямар ч зүйлд үнэн сэтгэлээсээ хандаж , бэлтгэл сайн хангаж өөртөө итгэлтэй оролцох нь амжилтийн эхлэл  гэж боддог.
 

7. Өнгөрөгч 11 сард Торгоны зам олон улсын загварын 7 хоног, Азийн супер модель шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн сэтгэгдэлээ хуваалцаач .

Хамгийн сүүлд  11 сарын 3-10 өдрүүдэд Макаод зохион байгуулагдсан Торгоны зам загварын наадам-Азийн супер модель шалгаруулах тэмцээнд   амжилттай оролцож Топ-10 моделийн нэг болж “Шилдэг модель” өргөмжлөлийг хүртлээ. Дэлхийн өнцөг улам бүрээс ирсэн 45 орны загвар өмсөгчид  өрсөлдөн шилдэг дизайнеруудын хувцасыг тайзнаа амилуулж 7 хоногийн туршид  загварын наадам үргэлжилсэн. Надад итгэл хүлээлгэн энэхүү наадамд оролцуулсан Монголын олон улсын моделийн холбоонд  баярлаж талархаснаа илэрхийлье
 

8. Дараагийн тэмцээн ? 2020 оны төлөвлөгөө мөн ирээдүйн хүсэл зорилого нь юу вэ?

Дараа дараачийн  уралдаан тэмцээнүүд улам чансаа өндөрсөн учираас  эртнээс бэлтгэл ханган оролцоно гэж бодож байгаа. “Miss world”, “Miss Universe ” тэмцээнд оролцоно гэж бодож байна.

2020 онд  хамгийн түрүүнд Их сургуулиа амжилттай төгсөж баклаврийн зэргээ хамгаалах явдал нэн түрүүнд  тавигдаад байна. Үүний дараа  мэргэжлээрээ ажиллах мөн зэрэг ахиулан  дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах, олон уралдаан тэмцээнд орох гээд  л    залуу хүний хүсэл мөрөөдөл их  хүсэл мөрөөдлөө бодитой болгохын төлөө зүтгэх болно.

9. Хэр их спортлог вэ? Сайхан биений нууцаасаа хуваалцана уу?

Спортоор хичээллэх дуртай, сүүлийн үед залуус маань спортоор хичээллэж бие бялдараа хөгжүүлж, эрүүл мэнддээ их анхаардаг болсон. Миний хувьд усан спортоор хичээлэх мөн ёога хийх дуртай. 2016 онд задгай далайн шумбагч эрхийг авсан. Спортоор хичээллэж илүүдэл жингүй байх нь бүх насныханы эрүүл мэндэд маш их хэрэгтэй.

10. Найз залуутай юу? Гэр бүл төлөвлөлтийг юу гэж боддог вэ?

Одоогоор найз залуугүй, Гэр бүлээ сайтар төлөвлөж байгаад бат бөх байр суурьтай сайхан Монгол өрхийн тоог нэгээр нэмэгдүүлнэ гэж бодож байгаа.

11. Удахгүй шинэ он гарах гэж байна . Залуучууддаа хандаж хэлэх үг.

Монголын ард түмэндээ шинэ он шинэ жилийн мэнд хүргээд Монголын залуусдаа хандаж хэлэхэд эерэг хандлагатай зөв сэтгэлтэй байж  хүн бүр хүссэн зорилгодоо хүрэхийн төлөө хичээгээд  зүтгээд байгаарай  бэрхшээл бүрийн цаана бэлэг байдаг шүү гэж хэлье.

20
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.