Эмч нарын гаргасан тэнэг алдаанууд

Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй харин алдаа гаргах эрхгүй хүмүүс гэж байдаг. Тэр нь бол эмч нар юм. Учир нь тэдэнд мянга мянган хүн өөрсдийн амь насаа даатгадаг билээ. Эмч гэдэг олон хүний амийг авардаг ачтан боловч бас олон хүнийг амийг авч оддог алуурчин гэж хэлэхэд буруудахгүй болжээ. Ингээд тэдний гаргасан хариуцлаггүй үйлдлүүдийг хамтдаа сонирхоцгооё.

Эмч нарын гаргасан тэнэг алдаанууд

1 Буруу төмсөг!

АНУ-ын нэгэн залуутай тохиолдсон түүх үнэхээр харамсмаар. Бенжамин Хоутон төмсөгнийхөө хэмжээг жижиг болсныг анзаарсан байна. Ингээд тэрээр эмчид хандахад эмч хавдар гэсэн оношийг тавьсан бөгөөд нэг төмсгийг нь авахаас өөр аргагүй болсон юм. Хэд хоногийн дараа Хоутон нэг төмсөгтэй болсон ч эмч нар буруу төмсгийг нь авснаа мэджээ. Энэ бол яах аргагүй эмч нарын алдаа мөн. Ингээд Хоутон хоёр дахь удаагаа хагалгаанд орсон байна. АНУ-ын өвчтөнүүдийг төрөөс маш сайн хамгаалдаг учир Бенжамин шүүхэд гомдол гаргаж алдаа гаргасан эмнэлгээс 200,000 ам.долларыг авсан аж.

Буруу төмсөг!

2 Хөлгүй хүн

Вилли Кингийн хөл өвдөж байсан учир тэрээр эмнэлэгт хандсан байна. Харамсалтай нь түүний хөлийг тайрах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд эмч нар хүрчээ. Хагалгаа амжилттай болсон хэдий ч өвчтөний хувьд энэ нь тийм ч амжилттай байсангүй. Учир нь эмч нар түүний буруу хөлийг тайрсан байжээ. Хачирхалтай нь эмнэлгийн бүх баримт дээр анхнаасаа бүх зүйл буруу бичигдсэн байсан гэнэ. Төмсөгний адилаар өвчтөн хоёр хөлгүй үлдсэн байна. Вилли шүүхэд гомдол гаргаж эмнэлгээс 1,2 сая ам.доллар авч, мэс заслын эмчийн эрхийг хасуулж чаджээ.

Хөлгүй хүн

3 Толгойн гавлын буруу талд нүх гаргасан

Толгойд хагалгаа хийх гэдэг тийм ч хялбар зүйл биш билээ. Бага зэргийн алдаа гаргахад л өвчтөний амь насыг авах магадлалтай. Тэгвэл Род-Айлендын эмнэлэгт өвчтөний тархинд хагалгаа хийх ёстой байсан бөгөөд эмч ямар нэг зүйлийг буруу ойлгосон бололтой өвчтөний толгойг эсрэг талаас нь цоолж хагалгааг хийж эхэлсэн байна. Хагалгаа хийж эхэлсний хэдэн минутын дараа эмч буруу талаас тархийг цоолсон болохоо ойлгож, алдаагаа нэн даруй засаж, өвчтөний тархийг нөгөө талаас нь цоолсон аж. Азаар өвчтөн амьд гарч, шүүхэд хандсанаар эмнэлгээс 50,000 долларыг нэхэмжилж авсан байна.

Толгойн гавлын буруу талд нүх гаргасан

4 Биед багаж байх ёсгүй

Дональд Черт хавдар авахуулах хагалгаанд амжилттай оржээ. Гэвч өвчтөн гэртээ ирснээс хойш цээж орчим нь хүчтэй өвдөж эхэлсэн учир тэрээр дахин эмнэлэгт хандсан байна. Оношилгоо хийхэд эмч нар түүний биед 33 см-ийн урттай багажаа үлдээсэн болох нь батлагджээ. Эмч нар ч буруугаа хүлээн зөвшөөрч өвчтөнд 100,000 ам.долларын нөхөн олговор өгчээ.

Биед багаж байх ёсгүй

5 Сюрприз: хар арьстай хүүхэд төржээ

Орчин үед үр шилжүүлэн суулгах арга эрчимтэй хөгжиж байгаа билээ. Хэрвээ ямар нэг зүйлийг андуурахгүй л бол энэ мэс засал тийм ч хүнд биш. Гэвч АНУ-ын Коммак хотод нэгэн эндүүрэл гарчээ. Гэр бүлийн хосууд үр шилжүүлэн суулгах мэс заслын замаар жирэмсэлсэн байна. Хэдийгээр гэр бүлийн хосууд хоёулаа цагаан царайтай байсан ч эмч нарын алдаанаас болж хар арьстай хүүхэд төржээ. 

Сюрприз: хар арьстай хүүхэд төржээ

6 Хайч болон хэвлийн хөндий

Энэхүү түүх Францын Лион хотод болжээ. Анна хэвлийн хөндийн ойролцоо хагалгаа хийлгэсэн бөгөөд хагалгааны дараа тэрээр маш их өвдөлтийг мэдэрч байсан ч эмч нар энэ байдлыг тоогоогүй юм. Гэвч бүсгүйн хоолойгоос цус гарч асуудал хүндэрсэн байна. Ингээд тэрээр цацраг туяанд харуулахад түүний гэдсэн дотор эмч нар хайчаа мартсан байжээ. Анна шүүхэд хандаж багагүй нөхөн төлбөрийг эмнэлгээс авчээ.

Хайч болон хэвлийн хөндий

7 Гуурсан хоолойн оронд боолт хийсэн нь

Артур Итурралдын нуруу удаан хугацааны турш өвдөж байжээ. Ингээд тэрээр эмнэлэгт хандаж, нуруунд гуурсан хоолой суулгахаар болсон байна. Хагалгааны дараа Артурын өвчин намдаагүй улам ихсэж, биеийн байдал улам муудаж  дахин үзүүлэхэд эмч нар төмөр гуурсан хоолойн оронд Артурын нуруунд боолт суулгасны дээр боолт нь цуурсан байжээ. Артур шүүхэд гомдол гаргаж 5.6 сая ам.долларын нөхөн төлбөрийг авсан байна.

Гуурсан хоолойн оронд боолт хийсэн нь

8 Хөх

Энэ бол цээжний булчингаа хөгжүүлэх гэж байсан бодибилдингийн тамирчны түүх  юм. Тэрээр гоо сайхны мэс заслын эмч Рейнальдо Сильвестрт хандаж хагалгаа хийлгэсэн бөгөөд ухаан орсныхоо дараа залуу өөрийгөө эмэгтэй хүний хөхтэй болсноо мэджээ. Ингээд залуу шүүхэд хандаж, мөрдлөг явуулж эхлэхэд Рейнальдо мэс засал хийх эрхгүй байсан нь тогтоогдсон байна. Рейнальдо зугтаахыг оролдсон боловч амжилтгүй болж тэрээр залууд 5 сая ам.долларын нөхөн төлбөр өгч, хагалгаа хийх эрхээ бүр мөсөн хасуулсан аж.

Хөх

9 Сексээр эмчлэх

Аливаа нэгэн өвчнийг эмчлэхэд бүх эмч нар эм, тарианд анхаарал хандуулдаггүй байна. Маргарет Бин-Байог сэтгэл санааны гүн хямралыг сексээр эмчлэх боломжтой гэдэг итгэлтэй байжээ. Тэрээр өвчтөнөө ээж, хүүгийн зарчмаар эмчилдэг бөгөөд дүр хувиргалтаар шөнийн цагаар эмчилгээгээ хийдэг байсан аж. Энэ төрлийн эмчилгээ нь өвчтөнийг ихэнх тохиолдолд амиа хорлоход хүргэдэг байсан гэнэ. Лозаныг нас барсны дараа түүний гэр бүлийнхэн эмч бүсгүй шүүхэд өгч, ялалтыг байгуулсан аж. Маргарет хохирогчийн гэр бүлд 1 сая ам.долларын нөхөн төлбөр төлж, харин түүний эмчлэх эрхийг хассан байна.

Сексээр эмчлэх

10 Секс, хар тамхи, далдын хүч

Сэтгэл зүйч Летиция Либман сайн эмчийн тоонд ордог ч тэрээр аливаа зүйлийг далдын хүчээр хийх сонирхолтой байжээ. Тэрээр өвчтөнүүдээрээ пентаграмм зуруулж, төрөл бүрийн ДНХ-ийн хувилбарыг гаргахыг шаарддаг байсан гэнэ. Жил ирэх тусам түүний эмчилгээний арга барил өөрчлөгдөж байсан юм. Летициягийн өвчтөнүүд түүнийг өөртэйгөө секс хийхийг шаардаж байна  хэмээн гомдол гаргасны мөрөөр судалгаа хийсэн бөгөөд бүсгүй өвчтөнүүддээ хар тамхи өгдөг болох нь тогтоогджээ. Эцэст нь Летицияд маш их гомдол ирж, бүгд шүүхэд ялалт байгуулсан аж.

Секс, хар тамхи, далдын хүч

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()