Нэгэн цагт дэлхий дээр амьдарч байсан "мангас"-ууд

Хэрвээ орчин үед энэ төрлийн аварга том амьтад бидэнтэй зэрэгцэн оршин байсан бол маш аймшигтай байх байсан болов уу. Ингээд эрт цагт дэлхий дээр оршин байсан үлэмж биетэй, аймшигтай амьтдын тухай мэдээллийг хүргэж байна. Дараах амьтдыг хараад та  XXI зуунд амьдарч байгаадаа баярлах биз ээ.

Нэгэн цагт дэлхий дээр амьдарч байсан "мангас"-ууд

1 Платибелодон - Нугасан хошуут заан

Платибелодон бол 4 сая жилийн өмнө амьдарч байсан зааны нэг төрөл юм. Тэд Африк, Европ, Ази, Хойд Америкт оршиж байсан гэнэ. Платибелодон нь 6 метр урттай, 2.8 метрийн өндөртэй байжээ. Азаар нугасан хошуугаараа тэд зөвхөн өвс, ургамал иддэг байсан аж.

Платибелодон - Нугасан хошуут заан

2 "Титанобоа" аварга могой

Колумбаас олдсон титаноба могой нь 60 сая жилийн өмнө амьдарч байжээ. Хамгийн том нь 13 метрийн урттай байсан бөгөөд ойролцоогоор нэг тонн жинтэй байсан гэнэ. Энэхүү аварга могой нь  анаконда могойны өвөг бөгөөд олзоо боож амийг нь таслаад иддэг байжээ. Титанобоа нь түүхэн дэх хамгийн том могой байсан төдийгүй үлэг гүрвэлийн дараах хамгийн том сээр нуруутны тоонд багтдаг аж.

"Титанобоа" аварга могой

Titanoboa cerrejonesis

3 Аварга соно

Эдгээр нисдэг мангасууд нь сонын төрөлд багтах бөгөөд 300 сая жилийн өмнө буюу Карбоны галавын үед амьдарч байжээ. Уг сонын дэлгэсэн далавчны хэмжээ нь 65 см хүрч байснаас үзвэл биеийн хэмжээ нь хүний толгойноос том байгаа юм. Тэд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том нисдэг шавжийн тоонд багтана.

Аварга соно

Meganeura monyi

4 Эвриптерид - Аварга хилэнцэт хорхой

Энэхүү амьтны биеийн урт нь 2.5 метр байсан бөгөөд саяхан Германаас илрүүлсэн байна. Аварга эвриптерид нь ойролцоогоор 390 сая жилийн өмнө амьдарч байсан гэнэ. Хэмжээ нь бараг матартай ойролцоо бөгөөд зөвхөн хазуур ам нь 46 см хүрдэг байна. Үүнээс гадна тэд өөртэйгөө ойролцоо амьтдыг ч идэж чаддаг байсан аж.

Эвриптерид - Аварга хилэнцэт хорхой

Jaekelopterus rhenaniae

5 Моа - Үлэмж биетэй шувуу

Аварга моа бол дэлхий дээр оршиж байсан хамгийн том шувуудын нэг юм. Моа төрлийн шувууд Шинэ Зеландын Өмнөд арал дээр амьдарч байсан бөгөөд 3.6 метрийн өндөртэй, 250 кг жинтэй байжээ. 

Моа - Үлэмж биетэй шувуу

Аварга шувуу (Моа, Dinornis robustus)

6 Мегалания - Хамгийн том гүрвэл

Энэхүү гүрвэлийг заримдаа чөтгөрийн луу хэмээн өөрөөр нэрлэдэг. Тэд 7 метрийн урттай, 400-700 кг жинтэй байсан бөгөөд дэлхий дээрх хамгийн том хэвлээр явагчийн тоонд багтдаг байжээ. Хэдийгээр мегаланиг мөхсөн гэж үзэж байгаа ч Австралиас олдсон мегаланигийн яс ердөө 300 жилийн настай байсан гэнэ. Зарим эрдэмтэд энэхүү гүрвэл одоог хүртэл Австралид амьдарч байгаа гэж үзжээ.

Мегалания - Хамгийн том гүрвэл

Megalania prisca

7 Артроплевра - Аварга жаран хөлт

Артроплевра нь дэлхийн түүхэн дэх хуурай газрын хамгийн том сээр нуруугүй амьтны тоонд багтдаг бөгөөд 2.6 метр хүртэл хэмжээтэй байжээ. Хэдийгээр тэд 340-280 сая жилийн өмнө амьдарч байсан ч орчин үеийн жаран хөлтийн өвөг юм. Үүнээс гадна тэд биеийнхээ урд хэсэг дээр тулж босож чаддаг байсан гэнэ.

Артроплевра - Аварга жаран хөлт

Аварга жаран хөлт (Артроплевра, Arthropleura)

8 Мегатери - Аварга залхуу баавгай

Хэдийгээр мегатери өвсөн тэжээлтэн амьтны тоонд багтдаг ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэдний урт мөч, хурц хумс нь махаар хооллоход зориулагдсан байх магадлалтай гэжээ. Мегатери 2000 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 6 метрийн өндөр, 4 тонн жинтэй байсан гэнэ. Тэд хойд хоёр хөл дээрээ явж чаддаг байжээ.

Мегатери - Аварга залхуу баавгай

Megatherium americanum

9 Дунклеостей - Аварга загас

Энэхүү аварга загас нь 9 метрийн урттай бөгөөд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том биетэй амьтдын нэг юм. Дунклеостей нь хүжуу Девоны эринд буюу 360 сая жилийн өмнө амьдарч байсан гэнэ.

Уг аварга загас нь шүдээрээ бус харин сахлын хутга шиг хурц эрүүгээрээ олзоо хоёр хувааж чаддаг байжээ. 

Дунклеостей - Аварга загас

Dunkleosteus terrelli

10 Протостега - Аварга яст мэлхий

Протостега яст мэлхий нь 3 метрийн урттай байсан бөгөөд түүний хошуу болон хүчтэй эрүүний яс нь бүх төрлийн загасыг удаан зажлаж идэхэд тусалдаг гэнэ. Харин тэд өөрсдөө аварга загасны хоол болдог байж. 

Протостега - Аварга яст мэлхий

Protostega gigas

11 Арктодус - Аварга баавгай

Арктодус нь дэлхий дээр амьдарч байсан хамгийн том махчин амьтны тоонд багтдаг. Босоогоороо тэр 3.5 метрийн өндөртэй болдог бөгөөд 900 кг жинтэй байжээ. Том ам, 20 см-ийн урттай хурц хумс нь бусад жижиг махчин амьтдын айдсыг төрүүлдэг байжээ.

Арктодус - Аварга баавгай

Arctodus Simus

12 Саркозухус - Аварга матар

Саркозух нь 112 сая жилийн өмнө амьдарч байсан мөхсөн матар бөгөөд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том матрын нэг төрөл юм. Хэдийгээр орчин үеийн матар аймшигтай харагддаг ч 12 метрийн саркозухтай харьцуулшгүй. Үүнээс гадна тэд үлэг гүрвэлээр хооллодог байжээ.

Саркозухус - Аварга матар

Аварга матар (Саркозух, Sarcosuchus imperator)

13 Мегалодон - Аварга цагаан загас

Мегалодонууд 28-1,5 сая жилийн өмнө амьдарч байжээ. Тэд бол аварга цагаан загасны өвөг бөгөөд шүд нь 18 см хүртэл урт байв. Энэхүү аварга загасны урт нь 15 метр, жин нь 50 тонн хүрдэг байжээ. Тиймээс дэлхийн хамгийн том махчин загасны тоонд багтдаг бөгөөд.  автобусыг бүхлээр нь залгиж чадах байсан гэнэ.

Мегалодон - Аварга цагаан загас

C. megalodon

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()