Биеийн илүүдэл үс нь хүний биед хэрэгтэй юу?

Биеийн илүүдэл үс бидэнд ямар ч хэрэгцээгүй мэт санагддаг. Тийм ч учраас орчин үеийн эмэгтэйчүүд гоо сайхан, харагдах байдалдаа анхаарч илүүдэл үсээ гуужуулдаг болсон. Хэдийгээр таатай харагддаггүй ч хүний бие дээрх илүүдэл үс нь өөрсдийн гэсэн үүрэгтэй байдаг аж. Тэдгээрийг мэдэж авцгаая. 

Биеийн илүүдэл үс нь хүний биед хэрэгтэй юу?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Суганы үс - Эсрэг хүйстний анхаарлыг татах зэвсэг

Хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ суганы үс нь эсрэг хүйстний анхаарлыг татах зориулалтатй байдаг гэнэ. Гэхдээ суганы үс нь өөрөө бус харин үнэрээс нь шалтгаалдаг аж. Учир нь суганы үснээс афродизиак хэмээх үнэр ялгардаг бөгөөд энэ нь эсрэг хүйстнийг өөртөө татахад нөлөөлдөг байна. Тиймээс суганы үс байхгүй бол энэ үнэр ялгарахгүйгээс гадна эсрэг хүйстнээ татах боломж багасаж байна гэсэн үг.

Суганы үс - Эсрэг хүйстний анхаарлыг татах зэвсэг

2 Умдагны үс - Нянгаас хамгаална

Харин бэлэг эрхтний хувьд үс нь хамгаалах үүрэгтэй аж. Тэд хэрэггүй бактериудыг бэлэг эрхтэнд нэвтрэхээс урьдчилан сэргийлдэг. Үүнээс гадна бэлэг эрхтний ойролцоо температурыг хэвийн хэмжээнд хадгалах үүрэгтэй. Гэхдээ орчин үед бэлэг эрхтний ариун цэврийг сахих төрөл бүрийн арга бий болсон учир энэ хэсгийн үсээ авах уу, үлдээх үү гэдэг нь таны сонголт болжээ.  

Умдагны үс - Нянгаас хамгаална

3 Хөлийн үс - Дулаан зохицуулах, шавжаас хамгаалах

Хөл дээрх үс бол зуны улирал бүсгүйчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл асуудлуудын нэг билээ. Гэвч хөлийн үс бусад хэсгийн үсийг бодвол маш хурдан ургадаг. Үнэн хэрэгтээ хөлийн үс нь биеийн дулааныг тэнцвэржүүлдэг бөгөөд өвлийн улиралд даарахаас хамгаалж, зуны улиралд наранд түлэгдэхээс хамгаалдаг байна. Үүнээс гадна төрөл бүрийн хорхой шавжаас хөлийг хамгаалдаг аж. Гарын үс мөн адил энэ үүргийг гүйцэтгэнэ.

Хөлийн үс - Дулаан зохицуулах, шавжаас хамгаалах

4 Хөлийн хуруун дээрх үс - Цусны эргэлт сайн байгааг илэрхийлнэ

Хөлийн хуруун дээрх үс олон хүний бухимдлыг төрүүлдэг. Харин шинжлэх ухааны үүднээс авч үзвэл цусны эргэлт сайтай хүмүүсийн хөлийн хуруун дээр үс ургадаг ажээ. Гэхдээ хөлийн хуруун дээрээ үсгүй байх нь цусны эргэлт муу гэсэн үг бас биш. Хөлийн хуруун дээрээ үстэй байж байгаад гэнэт үсгүй болсон бол энэ нь эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй болсныг илэрхийлнэ.

Хөлийн хуруун дээрх үс - Цусны эргэлт сайн байгааг илэрхийлнэ

5 Нүдэнд үл харагдах жижиг үснүүд

Бид тусгай төхөөрөмжгүйгээр энэ үсийг харж чадахгүй ч бидний биеийг төрөл бүрийн өнгөтэй жижиг үснүүд бүрхсэн байдаг аж. Эдгээр жижиг үснүүд нь арьсыг гэмтэх, урагдах, шавж хазах зэргээс хамгаалах чухал үүрэгтэй. Үүнээс гадна арьс гэмтсэн тохиолдолд хурдан эдгээх чадвартай гэнэ. Хэрвээ энэ хамгаалалт байхгүй байсан бол арьс илүү эмзэг, мэдрэмтгий байх байжээ. 

Нүдэнд үл харагдах жижиг үснүүд

Дээр дурдсан баримтуудаас харахад илүүдэл үсээ авахдаа болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд хамгийн түрүүнд эдгээр үснүүд ямар зориулалттай вэ гэдгийг бодож үзээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()