Хойд Солонгосын нийслэл дэх өвөрмөц бөгөөд гоёмсог барилгууд

Архитектор Кристиано Бианчи (Cristiano Bianchi), Кристина Драпич (Cristina Drapich) нар "Загварлаг Пхеньян хот" нэртэй шинэ номондоо Хойд Солонгосын нийслэл дэх архитекторын гайхалтай шийдэл бүхий барилгуудыг багтаажээ. Тэд 2015-2018 оны хооронд хэд хэдэн удаа тус улсаар аялж, зураг дарсан байна. 

Хойд Солонгосын нийслэл дэх өвөрмөц бөгөөд гоёмсог барилгууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тус номд 53 давхар "Unha Tower"-оос эхлээд мөсөн ордон хүртэлх 200 гаруй гоёмсог барилгууд багтжээ. Тэд "Бид энэ хот өөрийн өвөрмөц гоо үзэсгэлэнтэй болохыг ойлголоо. Пхеньян бол архитектор бүрийн мөрөөддөг нэгдсэн төлөвлөлтийг утгаар нь хэрэгжүүлсэн хот. Хотын бүх зүйл маш цэгцтэй, цогц байдлаар бүтээгдсэн нь үнэхээр гайхалтай" гэжээ. 

 

1 "Мансуд" урлагийн театр, 1978 онд баригдсан

Барилгын дизайн нь харгис хэрцгий байдал болон урлагийн нарийн мэдрэмжийг хослуулсан. 

"Мансуд" урлагийн театр, 1978 онд баригдсан

2 Электрон үйлдвэрийн музей

Ким Ир Сений техник болон соёлын хувьсгалын үзэл санааг тусгасан соёлын цогцолбор. 

Электрон үйлдвэрийн музей

3 Бадминтон танхим

Бадминтон танхим

4 Залуучуудын төв ордон, 1989 он

Энэхүү барилгын зураг төслийг олон нийтийн дунд явуулж, эцсийн хувилбарыг Ким Чен Ир өөрөө сонгожээ. Улаан дээвэр нь төгөлдөр хуур болон баян хуурыг илэрхийлдэг. 

Залуучуудын төв ордон, 1989 он

5 Рунгра арал дээрх цэнгэлдэх хүрээлэн

1989 онд баригдсан тус барилга нь дэлхийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нэгд зүй ёсоор тооцогддог. 

Рунгра арал дээрх цэнгэлдэх хүрээлэн

6 Пухын метроны буудал

2010 он хүртэл, жуулчдыг очихыг зөвшөөрдөг хоёр метроны буудлын нэг  юм. 

Пухын метроны буудал

7 Төв хэсэгт Хөдөлмөрийн нам байгуулагдсаны дурсгалын хөшөө

Уг хөшөөг 1995 онд эрх баригч Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан босгожээ. Тус хөшөө  алх, хадуур, сойз (ажилчин анги, тариачин, оюунлаг хүмүүс) барьсан гар хэлбэртэй, 50 метр өндөр 3 цамхгаас бүрдэнэ. 

Төв хэсэгт  Хөдөлмөрийн нам байгуулагдсаны дурсгалын хөшөө

8 53 давхар "Unha Tower"

Хойд Солонгосын хамгийн өндөр барилга болох  "Unha Tower" -ыг 2012 онд Пхеньян хотын "эрчимтэй шинэчлэлтийн үед" барьсан. 

53 давхар "Unha Tower"

9 Сунгри гудамжинд байрлах орон сууцны барилга

Сунгри гудамжинд байрлах орон сууцны барилга

10 "Changgwang Wellness" усан бассейн

Барилгын дотоод заслыг маш гайхалтай өнгөлөг байдлаар шийджээ. Чимэглэлд плита, шилэн тоосго, мозайк, гантиг, ханын цаасыг ашиглажээ. 

"Changgwang Wellness" усан бассейн

11 Мангэнд дүүргийн Сурагчдын ордон

Сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаанд зориулагдсан олон нийтийн цогцолбор.

Мангэнд дүүргийн Сурагчдын ордон

12 Пхеньяны мөсөн ордон

6000 хүний багтаамжтай мөсөн ордныг 1982 онд барьжээ. 

Пхеньяны мөсөн ордон

13 Ким Ир Сун-ы талбай

Ким Ир Сун-ы талбай

14 Манантай Пхеньян

"Пхеньян хүчирхэг бэлгэдэл бүхий барилгуудаар дүүрэн бөгөөд Хойд Солонгосын архитекторуудын чадварыг гайхуулсан үзэсгэлэнт бүтээл болжээ.

Манантай Пхеньян

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()