Гунигтай дурсамжаа санасны дараа...

Гэрэл зурагчин Жорж Пачеко бол урлагийн бүтээл туурвихын тулд хүмүүсийг уйлуулдаг нэгэн. 2005-2006 онд тэрбээр өөрийн студидээ огт танихгүй хүмүүсийг урьж, тэднийг өнгөрсөн гунигтай амьдралынхаа талаар ярихыг хүссэн юм. Ингээд “Нулимс дуслуулам дурсамж” гэх гэрэл зургийн төсөл бий болжээ. Энэхүү гэрэл зургийн төслийг хийхэд багагүй хугацаа, хүч хөдөлмөр шаардагдсан гэдэг. Тухайлбал, сайн дураараа өөрийн гунигтай түүхээ ярих хүмүүсийг олоход хүндрэлтэй байсан бөгөөд зурагчин маань тэдгээр бүх хүмүүсийг уйлна гэдэгт итгэлгүй байжээ.

Гунигтай дурсамжаа санасны дараа...
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Зүүн: «Би нас барсан эмээгийнхээ талаар бодсон. Түүний оршуулгын ёслол дээр би маш их уйлсан.»

Баруун: «Би аавынхаа нас барсан тухай бодсон бөгөөд 2 сарын өмнө мэдэрсэн тэр өвдөлтийг дахин мэдэрсэн.»

Зүүн: «Би 10 жилийн өмнөх өөрийгөө дурссан. Хэн байсан, хэн болохыг хүсэж байсан талаараа...»

Баруун: «Би хүмүүсийн миний талаар ярьдаг яриаг бодсон. Би хүүхдүүдтэйгээ маш ууртай, харгис хэрцгий харьцдаг байснаас гадна сайн нөхөр шиг байж чадаагүй.»

Зүүн: «Би аав ээжийгээ автын осолд орох үеийн 4 жилийн өмнөх үйл явдлыг дурссан. Аав маань газар дээрээ нас барж, харин ээж маань 2 сарын турш ухаангүй хэвтсэн бөгөөд одоог хүртэл тэр гүйцэд эдгээгүй байгаа.»

Баруун: «Би нас барсан ааваасаа хажууд нь байж чадаагүйдээ уучлалт гуйсан.»

Зүүн: «Би өөрийнхөө өнгөрсөн амьдралыг бодсон. Миний хүүхэд нас маш аймшигтай өнгөрсөн бөгөөд аав маань намайг жаахан байхад гэрээс хөөж, би хар тамхичдын дунд амьдарч, амиа хорлохыг хүсэж байсан.»

Баруун: «Би өөрийн өсгөсөн үеэл Жудитийнхээ талаар бодсон. Тэр 48 насандаа хавдраас болж нас барсан юм. Би хавдар түүнийг хэрхэн бага багаар үхэлд хүргэж байгааг харсан бөгөөд энэ талаар одоо ч дурсахад үнэхээр аймшигтай санагддаг.»

Зүүн: «Би өөрийгөө хаана амьдарч байгаа, хаана төрсөн талаараа хэзээ ч мэдэж чадахгүй бөгөөд энэ нь миний амьдралд асуудал үүсгэдэг.»

Баруун: «Би удаан хугацааны туршид харьцаагүй хүн рүүгээ захидал бичихийг хүссэн боловч тэр хүн нь би өөрөө болохыг ойлгосон. Би өөрийгөө мартсан байна.»

Зүүн: «Өмнө нь би амжилттай хүн байсан ч одоо хэн ч биш болсон. Түүнчлэн өмнө нь надад аливаа зүйл сонирхолтой санагддаг байсан бол одоо бүх зүйл хэвийн санагдах болж, амьдрал дууссан мэт мэдрэгддэг.» 

Баруун: «Би 6 настай үеэ дурссан бөгөөд тухайн үед би эгчийгээ алдсан юм. Ер нь би амьдралдаа маш олон зүйлсийг алдсан. Дараа нь би эмээгээ, ээжийгээ алдсан. Ялангуяа амьдралд ээжийгээ алдах шиг хамгийн гунигтай зүйл үгүй.»

Гэрэл зураг сонирхож эхлэхийнхээ өмнө Пачеко хүн төрөлхтний хүлээн авах сэтгэл зүйг судалж байсан бөгөөд тэрбээр энэхүү төслийнхөө тусламжтайгаар “Хүн өнгөрсөн амьдралаа дурсах үедээ уйлдаг болов уу?” гэдгийг мэдэхийг хүссэн байна. Пачеко өөрийн моделиудыг амьдралдаа тохиолдсон хамгийн таагүй дурсамжийг санахыг хүссэн бөгөөд тэднийг камертай үлдээж яг тухайн мөчөө бодох үедээ камерын зураг дарах товчийг дарахыг хүсжээ. Харин дараа нь тэрбээр моделиуд дээрээ ирж, ямар дурсамж энэ сэтгэл хөдлөлийг мэдрүүлсэн талаар асуусан байна.

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()