2020 онд трэнд болох нүүр будалтын 7 хэв маяг

Шинэ арван эхлэх гэж буйтай холбогдуулан нүүр будалтын ямар чиг хандлага цаашид тренд болохыг бүсгүйчүүддээ дуулгая. Өнгөрсөн 10 жилд зонхилж байсан тод контур, уусалттай төгс хөмсөг, хүнд будалт зэрэг нь түүх болон үлдэх нь ээ. Тиймээс энэ оноос бүсгүйчүүд маань тогтсон нүүр будалтын хэв маягаасаа татгалзах хэрэгтэй болох нь. 

2020 онд трэнд болох нүүр будалтын 7 хэв маяг
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Классик будалт

Өнгөрч буй арван бол "Instagram, Youtube"-ийн эрин үе байсан бол дараагийн арван жилд гоо сайхны илүү сонгодог ойлголт эргэн ирнэ гэж нүүр будалтын мэргэжилтнүүд үзэж байна. Одри Хепберн, Мэрилин Монрогийн дүр төрх энэ арван жилийн тод гялалзсан, гэрэлтүүлэг ихтэй будалтын хажууд илүү минималист харагдах бөгөөд тэд дахин чиг хандлагыг ноёрхох нь. Одри Хепберний дүр төрхийг гаргахын тулд та сормуусанд онцгой анхаарах хэрэгтэй. Жүжигчний нүүр будагч Алберто Де Росси нүдийг нь буга шиг торомгор алаг харагдуулахын тулд сормуусны будгаа аажмаар түрхэж, дараа нь сормуус бүрийг зүүгээр нэг бүрчлэн салгадаг байжээ.

Классик будалт

2 Натурал нүүр будалт

Будсан ч будаагүй мэт харагдах байдал нэлээд түгээмэл болсон бөгөөд ирэх жил энэ тренд улам бүр эрчээ авах нь ээ. Одуудтай хамтарч ажилладаг алдарт мэйк-ап артист Кристина Флахийн хэлж буйгаар хэт зузаан контур, шаазан шиг цагаан царай нь өнгөрсөн арвантай үлдэж байгаа гэнэ. Арьс болон биеийн онцлог, өвөрмөц байдалд ч эерэг хандалга гарах аж. Өөрөөр хэлбэл, 5 жилийн өмнө охид бүсгүйчүүд нүүрэн дээрх сэвх, нөсөө толбоос ичиж, өө даралт ихтэй зузаан крем хэрэглэдэг байсан бол одоо энэ бүхэн ард үлдэх нь ээ. 2020 онд гадаад үзэмжид тавигдах гол шаардлага бол өөрийн гэсэн өвөрмөц, шинэлэх төрх байх болно. Та илүү байгалийн төрхөөрөө харагдахыг чухалчлах хэрэгтэй бөгөөд арьсны суурь өнгөө нягт харагдуулахын тулд чийгшүүлэгч, хөнгөхөн өө дарагч хэрэглэх нь зүйтэй. 

Натурал нүүр будалт

3 Төрөлхийн мэт хөмсөг

Өөгүй төгс засалттай, тас хар өнгөтэй хөмсөгний уламжлалт тренд аль хэдийн ард үлджээ. Шинэ арванд төрөлхийн мэт, өргөн, элдэв засалтгүй хөмсөг эргэн моодонд орж байна. Хэрвээ та шингэн хөмсөгтэй бол бага зэрэг сүүдэрлэж, тодруулж болох ч хөмсгөө будахдаа хурц өнцөг, үсний мөр гаргаж болохгүй гэдгийг анхаараарай. Харин байгалиас заяасан өтгөн, хар хөмсөгтэй бол оролдох хэрэггүй.  Мексикийн алдарт зураач Фрида Калогийнх шиг хөмсөг 2020 оны гол чиг хандлагын нэг болно. Гэхдээ жүжигчин Лили Коллинс шиг төрөлхийн өргөн, өтгөн хөмсөгтэй хүмүүс цөөхөн шүү дээ. Тиймээс аль болох натурал чиг хандлагыг баримтлах хэрэгтэйг анхаарахад болно. 

Төрөлхийн мэт хөмсөг

4 Цагаан өнгийн нүдний харандаа

Цагаан харандаа нь нүдийг илүү том бас сэргэг харагдуулна. Ирэх жилд үүнийг ердийн аргаар хэрэглэхээс гадна доод зовхио будах, нүдний дээд хэсгээ зурах боломжтой. “Доод зовхийг цагаан харандаагаар будах нь таны нүдийг гэрэлтүүлж харагдуулна. Хэрэв та илүү эрч хүчтэй харагдахыг хүсвэл дээд зовхины дээгүүр цагаан харандаагаараа зурж нүдний төгсгөлд зөв тэмдэг тавьж буй мэт өнцөг гарган будаарай” гэж мэргэжлийн мэйк-ап артист зөвлөж байна.

Цагаан өнгийн нүдний харандаа

5 Тод өнгө

2020 оны нүүр будалтын натурал чиг хандлага 80, 90-ээд оны гэрэлтсэн тод өнгийн нүдний тень болон харандааг авч үлдэх нь ээ. Ирэх жилийн гол өнгө гэж нэрлэгдээд байгаа гал улаан өнгийг нүдний будалтад аль хэдийн идэвхтэй ашиглах болсон. Зөвхөн ягаан, хүрэн улаан өнгөнүүдээс гадна өөр олон тод өнгийн хослолууд ч уг трендэд бий. Энэ нь хэдэн жилийн турш алдартай байсан неон өнгөнд баяртай гэж хэлэхэд эрт байна гэсэн үг юм.

Тод өнгө

6 Улаан ягаан өнгө

2018 оны хамгийн алдартай өнгө нил ягаан өнгө байсан бол 2020 онд загварын тайз болон алдартнуудын нүүр будалтад эргэн ирнэ. Улаан ягаан өнгийн тень, нүдний харандаа, уруулын будаг энэ онд голлох бөгөөд хаана ч, ямар ч үед гайхалтай сайхан харагдана. Мөн ягаан өнгөтэй хослуулсан жимсний улаан, цэнхэр тень хэрэглэх нь улам бүр нэмэгдэж байна.

Улаан ягаан өнгө

7 Тунгалаг сормуусны будаг

Байгалиараа харагдах трендийн үргэлжлэл бол нүдийг тунгалаг харагдуулах сормуусны будаг бөгөөд энэ нь ирэх жил таны гоо сайхны бүтээгдэхүүний тоонд зайлшгүй байх зүйлийн нэг болох юм. Хэдий энгийн сормуусны будаг шиг будах боловч сормуусыг илүү дэрвийлгэж, бөөгнөрүүлэлгүй, урт болгодгоороо давуу талтай. Үүний зэрэгцээ гадаад төрхийг тань цэвэрхэн, шинэлэг, яг л будаагүй мэт харагдуулах болно. 

Тунгалаг сормуусны будаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()