Ядууст тус хүргэдэг Жон Бон Жови гэж хэн бэ?

Жон Бон Жови (Bon Jovi гэж дууддаг) бол маш олон талын авъяастай хүн юм. Тэрээр хөгжмийн ертөнцийн хамгийн шилдэг рокероос гадна алдартай телешоунд жүжигчний үүргийг гүйцэтгэж байжээ. Хэд хэдэн удаа тэрээр дэлхийн хамгийн тачаангуй алдартны тоонд багтаж байсан гэнэ. Үүнээс гадна Жон улс төрийн идэвхитэн боловч түүний сайн дурын тусламжийн үйл ажиллагаа явуулдаг болохыг хүмүүс төдийлөн мэддэггүй аж. Дуучин залуу хоёр ресторантай бөгөөд энэхүү ресторанд орон гэргүй хүмүүс үнэгүй хооллодог байна.

Ядууст тус хүргэдэг Жон Бон Жови гэж хэн бэ?
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 «Ширээний ард тавтай морил»

"Soul Kitchen" хэмээх ашгийн бус ресторан нь "JBJ Foundation" компанийн удирдлаган дор байдаг бөгөөд уг компанийн тэргүүн нь Жон Бон Жови буюу JBJ юм. Soul Kitchen-ий хоолны цэсэнд үнэ гэж байдаггүй учир худалдан авагчид өөрийн хүссэнээр төлбөрөө өгдөг байна. Харин боломжтой хүмүүсээс 20$ хандивлахыг хүсдэг бол зарим тохиолдолд мөнгөгүй бол тэд сайн дураараа гал тогооны ажилд туслах нь бий.

«Ширээний ард тавтай морил»

Рестораны сайтын тоо баримтаас харахад өнөөдрийн байдлаар нийт хоолны 54%-ийг төлбөртэйгөөр авсан бол үлдсэн 46%-ийг гал тогоонд туслаж авсан байна. Тиймээс энэхүү рестораны уриа нь “ширээний ард тавтай морил” гэсэн үг юм.

2 Нью-Жерсиг хайрлах Бон Жовигийн хайр

Жоны хамгийн анхны сүлжээ ресторан 2011 онд Нью-Жерсигийн Ред Бэнк дүүрэгт байгуулагджээ. Энэхүү мужид Жон төрсөн бөгөөд 1988 онд гаргасан өөрийн хуурцгаа хүртэл төрсөн мужийнхаа нэрээр нэрлэсэн байна. Харин хоёр дахь ресторан 2016 онд “Сэнди” хуй салхинаас болж сүйрсэн дүүрэгт байгуулагдсан аж.

“Бидний зорилго бол дэлхийг сайн тал руу өөрчилж, өлсгөлөнд нэрвэгсдэд туслах явдал юм” хэмээн Жон 2 дахь рестораныхаа нээлтийн үеэр хэлж байжээ. “Манай ресторанд үнэ гэж байхгүй бөгөөд хэрвээ та мөнгөгүй бол идсэн хоолныхоо мөнгийг ажил хийж өгөх боломжтой. Ширээ цэвэрлэх, аяга угаах, тариалангийн талбайд ажиллах гэх мэт” гэж Жон нэмж хэлсэн байна.

Нью-Жерсиг хайрлах Бон Жовигийн хайр

3 "Soul Kitchen" ресторанд ширээ захиалах боломжгүй

Хоолонд орох гэж ирсэн хүмүүс оочирлож, танихгүй хүмүүстэй нэг ширээнд сууж хооллодог байна. Энэ нь нийтийн харилцааг илүү хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Халуун хоол зайлшгүй шаардлагатай байгаа хэт их өлссөн хүн бол бусдаас түрүүлж хоолны ширээний ард суух боломжтой.

Органик, тэжээллэг бүтээгдэхүүнээр хийсэн 3 төрлийн хоолноос та сонгох боломжтой.

Энэхүү ресторанд та америкийн 3 төрлийн хоолноос амтлах боломжтой бөгөөд 10 хоног бүр өөрчлөгддөг. Нэгдүгээр хоол нь салат эсвэл шөл байна. Харин хоёрдугаар хоол нь мах эсвэл загасны махаар хийсэн хоол байх юм. Хэрвээ та цагаан хоолтон бол цагаан хоол ч авч болно. Рестораны хоолыг өөрийн тариалангийн талбай болон фермийн эрүүл бүтээгдэхүүнээр хийнэ.

"Soul Kitchen" ресторанд ширээ захиалах боломжгүй

Ресторанд ширээ захиалах боломжгүй

4 Ядуурлыг үгүй болгох

Энэхүү ресторанаас гадна Жон нь орон гэргүйчүүдэд зориулсан барилгыг Филадельфид барьсан байна. Үүнээс гадна тэрээр насанд хүрээгүй ээж, хүүхдүүдэд зориулсан барилгад хөрөнгө оруулалт хийсэн аж.

Жон болон түүний гэргий Дороте Херли нарын байгуулсан сан нь “Хамтын ажиллагааг дэмжиж ажилласнаар ядуурлыг үгүй болгох” гэсэн уриатай юм байна.

Ядуурлыг үгүй болгох

Үүнээс гадна Жон хүмүүст хэрхэн зөв ажлын анкет бөглөх, ярилцлаганд хэрхэн бэлдэх талаар зааж сургах хөтөлбөрийг гаргажээ. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд үнэгүй санхүүгийн болон хуулийн зөвлөгөө, хөдөлмөрийн хуулийн талаар зөвлөгөөг авах боломжтой гэнэ.

5 Бонус: Бон Жовигийн талаар сонирхолтой баримтууд

  • Түүний ээж болох Кэрол Шарки нь "Playboy" сэтгүүлийн хамгийн анхны туулайны нэг байжээ. Тэрээр ээжийнхээ ачаар дуу хөгжим сонирхох болсон гэнэ.
  • Түүний жинхэнэ нэр – Жон Фрэнсис Бонжови – бага
  • Түүний хамгийн анхны цомог 1980 онд "Christmas in the Stars" нэрээр гарсан байна. Уг цомгонд долоон төрлийн шинэ жилийн дуу багтсан бөгөөд цомгийг бичсэн дуу бичлэгийн студийн захирал нь түүний үеэл байсан гэнэ.

Бонус: Бон Жовигийн талаар сонирхолтой баримтууд

«Чи.Би. Эцсийн найдвар!»

  • 1991 онд Бон Жови “шилдэг дуу” номинацид тэргүүлж "Blaze Of Glory" дуугаараа “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон байна. Мөн онд тэрээр “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн боловч шагналыг Мадонна хүртсэн аж.
  • Бон Жови бол Фрэнк Синатрагийн шүтэн бишригч бөгөөд тэд нэг мужийн  хүмүүс аж. Тэрээр өөрийнхөө тоглолтын өрөөнд Синатрагийн зургийг өлгөдөг байжээ. Үүнээс гадна Жон дуундаа ч Фрэнкийн талаар дуулдаг байна.

  • Дуучин залуугийн нүд нарны гэрэл болон тамхины утаанд хэт мэдрэмтгий учир тэрээр тогтмол хар шил зүүдэг.

Ингээд түүний алдартай нэг дууг сонсоцгооё

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()